Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Ёс зүйн дэд хорооныхоон, Л.Энх-Амгалан гишүүнийг шалгаач
ene huniig harhaar yah argagui hujaa sanaand orood irdeg um..ner ni hurtel enh amgalan..Manjiin haaniig bas enh amgalan gedeg baisan biz deee..
Энэ нэг тэмээн уруултай хужаагын ***** монгол төрд байх ёсгүй , энэ сонгуулиар хужаагын эрлийзүүдийг сонгохгүй !
Zahialgat niitlelee boliochee Shudraga l orsoldotsgool doo zaaval ingej neg negnee muulah hereg baigaa ymuu haraad baihad Enh-amgalan Erdenebatiig muuluulaad iimerhuu ym bichuuleed baigaa bishdee bolimoor ym
Shalguulhad belen baina gesen ym bishuu tgd shalgaach dee ugaasaa ene hund aigaad baih ym baihgui Hovsgold hiih ymaa hiisen hun odoo dahiad songojihno gd iimerhuu ym hiij baigaa ym bailgui zarim humuus
ZA BAS HENIIH NI ZAHIALGA YVAAD BAINAA TSEVERHEN URSULDUJ BOLDOGGUI YM BAIH DAAA!!!
Миний ойлгож байгаагаар Энх-Амгалан шалгуулахад бэлэн байгаа юм биш үү? Харин яагаад цаадуул нь шалгаж өгөхгүй байгаад л хамаг учир нь байна даа?
энэ Энхамгалан хулгайчийг өөрий нь даруйхан АТГ шалгах хэрэгтэй өөрөө баахан авч идэж уучихаад ийм хөгийн байж болохгүй ш дээ АН-ыг бондын мөнгө завшсан энэ тэр гээд сүрчигнээд Номтойбаяр Энхамгалан нар хэвлэлийн бага хурал хийгээд байсан яасан өөрснөө харин жинхэнэ хулгайчууд нь тодорлоо доо Ер энэ МАН-ынханаас мөн ч их юм гарнаа
za daa ichsen hun hun ***** gegch ene zahialgat niitlel haruulj bainadaa
Хэн ч банкнаас зээл авч болно харин дундаас нь алга болсон тавин тэр бум тегрегийг яриад байгаа юм бишvv
Яагаад бондын асуудал тэр үндэсний цөөнхи гэж өөрийгөа хэлээд байгаа авто замаар наадагч Гарамгай гишүүн эсрэг үйлдэл нөгөө шантаж хийгээд байгаа юм уу тэр хан хэнтийд хаанаас хэзээ хэн ирчихээд хуцахд байнаа
Энэ захиаалгат гар хөл, ***** ,бөөс, бааснууд ингээд эхэлдиймаа ,Элбэгд0рж, Баярцогтын өмхий үнэртнүүд. Шалгах нь гэж ухаан алдаад нөгөөдүүл нь даалгавар өгөөд эхэлжээ, Замынхан мэднэ дээ,шууд л кармааны мөнгөө авахгээд ,бусад нь хамаагүй ,мөнгө өгөөд ороод ир гэж байсныг нь. Зам тээврийн яаманд тэд, эдийн засгийн яам 1хувийг нь авах юм гээд л мөн ч их дамжуулж ярьцгаасан даа ...
шалгах хэрэгтээ энэ ирлийзийг
ene zavaan saliarsan amtai ***** shunaltai ***** be. shalguulaad suuh heregtei dee
МАН-хан бол хамгийн их идэж уудаг ханаж цадахаа мэддэггүй бирдүүд бусдыг өөрсөд шигээ санадаг новшнууд
Л.НОМИН
Саяхан Ардын намын хэсэг залуус сонгууль угтсан тактикаа боловсруулж, хэн нь ямар ажил хуваарилж авсан тухай мэдээлэл цахим ертөнцөөр багагүй явсан. Ерөнхийдөө хэн нь ямар сэдвээр байнга ярьж, олны анхаарлыг татаж, өрсөлдөгчдөө дэгээдэж унагаах тухай төлөвлөгөө нь ил болсон гэж болно. Төлөвлөгөөний нэг хэсгийг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хэрэгжүүлж эхэлсэн бололтой юм. Даалгавараа уг нь сайн биелүүлж эхэлсэн УИХ-ын гишүүд Л.Энх-Амгалан харин буруу сэдвээ атгаж авчээ.

Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжүүлэлтийн явц байдлыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар Л.Энх-Амгалан гишүүн ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх дээрээ тулахаар ямар нэгэн саад учирч, удаа дараа хойшлоод буй. Өнгөрсөн долоо хоногт ч мөн хэлэлцэх боломжгүй болсон. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ажлыг хэсэг хуулийн дагуу хуралдаж, дүгнэлт гаргаагүй, холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх болохоор хойшлуулдаг нь ажлын хэсгийнхэн гэж ярьсан. Харин МАН-ынхан Хөгжлийн банкны “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтыг шалгахад ноцтой асуудал гарсан гэх мэдээлэл хийв. Хамгийн сонирхолтой нь, өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цахим хуудсуудаар эрхэм гишүүний ярьснаас эсрэг тэсрэг баримтууд хөвөрч эхэлсэн нь асуудлыг 180 хэм эргүүлж орхив.
Л.Энх-Амгалан гишүүний хувь эзэмшдэг компаниуд Хөгжлийн банкны санхүүжүүлсэн “Чингис” бондоос хүртсэн талаарх баримтууд ил гарч эхэлсэн.
Өнгөрсөн хавар ч гэсэн бондын зарцуулалтын тайлан хэлэлцэх сургаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн хувьцаа эзэмшдэг компаниудын авсан тендер, төсөл сонин хэвлэл, сайтуудаар цөөнгүй гарсан. “Эм Си Эс Монгол” ХХК-иас 58696 ширхэг хувьцаа, 3.19 хувийн ногдол ашиг эзэмшдэг л.Энх-Амгалан гишүүний “Эм Си Эс интернэшнл” ХХК “Солонго” хорооллын гадна цахилгааны цэвэрлэх дэд станцын өргөтгөл, зураг төсөл, барилга угсралтын ажилд Хөгжлийн банкнаас таван тэрбум 795 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Энэ төсөл нь Залаат, Бага тэнгэр, Их тэнгэрийн ам, Хан-Уул, Баянзүрх дүүргийн хорооллуудын цахилгаан хангамжийг сайжруулахаар бондоос санхүүлжилт авсан гэнэ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамыг “Энержи Ресурс” ХХК-иас шилжүүлэн авсны төлбөрт 170.595 сая төгрөг төлсөн байна. “АСЕМ Вилла” цогцолбор хотхонд Хөгжлийн банкнаас 60 тэрбум төгрөгийн санхүүжилт “Скай резорт” ХХК-д мөн олгосон байгаа аж. “Эм Си Эс” группийн охин компаниуд Хөгжлийн банкнаас нийтдээ 68 тэрбум 687 сая төгрөгийн санхүүжилт авсан баримтыг “Өдрийн сонин”-ы өчигдрийн дугаарт онцолсон байлаа.
Хууль батлагчид өөрсдөө хуулиа биелүүлэхгүй, зөрчиж байгаа нэг жишээ энэ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд ч маш тодорхой заалт байгааг сануулъя. “Албан тушаалтан захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана” гэж уг хуульд бий. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ийм мэдэгдэл гаргасан бил үү. Ажлын хэсэг хэд хэдэн ноцтой зөрчил илрүүллээ хэмээн улстөржүүлсэн өнгө аястай огт өөр мэдэгдэл л хийсэн. Хамгийн их ашиг сонирхолтой салбарт шалгалт хийсэн гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо нь авч хэлэлцэх учиртай. Банкны тухай хууль УИХ-аар хэлэлцэхэд Д.Зоригт гишүүн Монгол шуудан банкны хувьцаа эзэмшигч гэдгээрээ хуралд оролцохоос өөрийн хүсэлтээр татгалзаж байсан. Оюутнуудын тэтгэлэг олгох, Их дээд сургуулиудтай холбоотой асуудал чуулганаар орж ирэхэд УИХ-ын дарга З.Энхболд ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ гишүүн нарыг танхимаас гаргаж байв. “Давхар дээл”-ийг тайлах эсэх асуудлыг шийдэхэд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга ашиг сонирхлын зөрчилтэй учир санал өгөхгүй хэмээн чуулганы хуралдааныг орхиж л байлаа. Энэ мэтчлэн УИХ-ын гишүүд ашиг сонирхолтой асуудалд оролцдоггүй явж ирсэн жишээ бий. Харин өөрийнх нь хувьцаа эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас зээл авсан бол бондын зарцуулалтыг шалгах ажлын хэсэгт багтах нь ашиг сонирхолтой төдийгүй, ёс зүйгүй үйлдэл баймаар. УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийн 3.4-т “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүний хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа Ёс зүйн дэд хороонд мэдэгдэнэ” гэсэн заалттай. Эрхэм гишүүний дээрх үйлдэл УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмэнд харшлах нэг үндэслэл болно. Иймээс УИХ-ын Ёс зүйн дэд хороо энэ асуудлыг авч хэлэлцэх ёстой. Үнэхээр ашиг сонирхол, ёс зүйн зөрчилгүй бол Л.Энх-Амгалан гишүүн шалгуулах нь үүргээ биелүүлж, хуулиа мөрдсөн үйлдэл болох биш үү.

0 Сэтгэгдэл
2016.06.14
2016.06.12
2016.06.12
2016.06.12
2016.06.12
2015.12.02
2015.12.02
2015.12.02
2015.12.01
2015.12.01
2015.12.01
2015.12.01
2015.12.01
2015.12.01