Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
АН: Р.Бурмаа сайдын Сонгуулийн хуулийг дэмжинэ
АН-ын бүлэг хуваарь ёсоор хуралдаж, Сонгуулийн хуулийн төсөл, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Мөн Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгджээ. Мөн өнгөрсөн долоо хоногт санал нэгдэж чадаагүй Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, ойг зохион байгуулах комиисын даргаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг томилсон байна.
Энэ талаарх мэдээллийг Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар өгсөн бөгөөд “Сонгуулийн хуулийг хэлэлцэхэд маш бага хугацаа үлдээд байгаа. 2015 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс өмнө амжуулж шийдвэрт хүрэх ёстой. Намуудын төлөөлөл оролцсон зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдан өнөөдрөөс уулзалт эхлэх төлөвтэй байна. Энэ асуудал хэдий хурдан хугацаанд зөвшилцөлд хүрч чадна, төдий чинээ хуулийн төсөл дээр сайн ажиллах бололцоо бүрдэнэ. Ардчилсан намын бүлэг Р.Бурмаа нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа” гэсэн юм. Мөн энэ долоо хоногоос эхлээд намуудын зөвшилцөх ажлын хэсгүүд Үндсэн хуулийн өөрчлөлт, Ард нийтийн санал асуугын тухай хуулийн төсөл болоод Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн асуудлыг ярьж эхэлж байна гэсэн мэдээлэл өглөө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан