Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Хэлэлцэх “ёсгүй” дүгнэлт дахин хойшлов
Л.НОМИН
Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжүүлэлтийн явц байдлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг дахин хойшлууллаа. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхээр өчигдөр үдээс хойш хурал зарласан. Гэвч ажлын хэсгийн ахлагч орон нутагт томилолттой яваа, гарсан дүгнэлтийг ажлын хэсгээр дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн хэлэлцэхээ хойшлуулах санал хэд хэдэн гишүүнээс гарав. Уг нь зөвхөн Хөгжлийн банкны гэлтгүй Засгийн газрын гаргасан бүх бондын зарцуулалт, эргэн төлөлт, хэрэгжилтийг хэлэлцэх байтал “Чингис” бондын санхүүжилтийг илүүтэй хөндөх болсон. Асуудлыг улстөржүүлэхгүй авч хэлэлцэх дээр УИХ-ын гишүүд санал нэг байгаа аж. Гэвч хэн ямар тендер, төсөл авсан бэ гэх мэтээр улс төртэй хутгаж, шоу хийж буй нь гишүүдийг талцуулсан асуудлын гогцоо болов. Ингээд Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар гишүүд юу ярьсныг хүргэе.
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх нь зүйтэй гэж даргын зөвлөлийн хурал дээр би байр сууриа илэрхийлсэн. Эдийн засгийн, Төсвийн байнгын хороо санал оруулаагүй байсан шүү. Гэтэл яг хэлэлцэх болохоор ажлын хэсгийн ахлагч ажлын хэсгийн гишүүдтэйгээ нэг ч удаа уулзсангүй. Гарын үсэг зурах, баталгаажуулах асуудлаа ч хөөцөлдсөнгүй. Хэлэлцэх асуудал нь бүрэн гүйцэт бэлэн болоогүй гэж ойлгогдож байна. Ажлын хэсгийн ахлагч хуралдаа санаатай, санамсаргүй нь мэдэхгүй ирсэнгүй. Тиймээс Байнгын хорооны дарга аа, ажлын хэсгийг дахин цуглуулах арга хэмжээг яаралтай зохион байгуулаач. Ажлын хэсэг дээр тал бүрээс нь ярьж албажуулж байж Байнгын хороонд оруулж ирэхгүй бол болохгүй нь. Тайлан материалдаа нэгдсэн ойлголтод хүрч байж хэлэлцүүлэх ёстой. Хий хоосон танай, манай гэж улс төр оруулсан хэрүүл хиймээргүй байна. Ажлын хэсгийн ахлагчийг гишүүдтэйгээ нэг бүрчлэн ажиллахыг шаардаж байна.
УИХ-ын гишүүн М.Зоригт: Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ч би энэ замбараагүй явсан асуудлыг хэлэлцэх хэрэгтэйг хэлж байсан. Одоо ч гэсэн байр суурь хэвээрээ. Бүлгийн хурал дээр энэ асуудлыг ярихад тодорхой мэдээлэл авлаа. Ажлын хэсгийн дүгнэлтэд гурван гишүүн оролцоод үлдсэн долоо нь мэдэхгүй явааг нь ойлголоо. Тэгэхээр ажлын хэсгийн 10 гишүүн хуралдаад дүгнэлтээ оруулаач ээ. Дутуу зүйл чинь зөрчил, маргаан үүсгээд байна. Ажлын хэсэг дахиж хуралдаад тайлангаа нэгтгээд дахин оруулж ирээд Байнгын хороо хэлэлцье.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Бонд босгох чухал ажил байсан. Засгийн газар бонд босгож чадсан. Түүнийгээ бүтээн байгуулалтад зарцуулсан нь үнэн. Гэтэл үүнийг янз бүрээр яриад байна. Төрийн байгууллагууд нь ч гэсэн үнэн зөв мэдээллээ өгөх цаг нь болсон. Бүтээн байгуулалтууд бондтой холбоотой. Бодитой хэрэгжсэн ажлууд, бүтээн байгуулалтыг хараар будаад байгаа нь олон нийтэд хардах сэтгэл төрүүлж байна. Ажлын хэсэг 11 сар ажилласан байж одоо болтол дүгнэлтээ гаргаж ирээгүй байна. Сүүлдээ улстөржүүлж эхэллээ. Зөв буруугаа ярилцаад явах нь зөв.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Өнгөрсөн гурван жилийн хугацаанд зээл их авсан. Энэ их өр зээлд иргэн бүр санаа зовж байгаа. Ажлын хэсэг хууль зөрчсөн байна уу, үгүй юү гэдэг мэдээллийг өгөх ёстой. Өнгөрсөн тавдугаар сараас хойш ажлын хэсгийн дүгнэлтийг ярья гэсэн өнөөдрийг хүртэл ирц нь бүрдээгүй, гарын үсэг зураагүй л явж байна. Хуваагдаж талцсан зүйл ч бий. Ажлын хэсэг ч үүнд нухацтай хандах ёстой. Ойлголцоод явъя. Хэт их улстөржиж болохгүй. Цаашлаад бизнесийг харлуулах шаардлагагүй. Улстөржилгүй энэ асуудлаа шийдье. Ойрын үед ажлын хэсэг хуралдах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ажлын хэсэг таван удаа хуралдсан. Нэг удаад Гарамгайбаатар, Батхүү, Баярсайхан гишүүн ирээгүй. Би ч гэсэн нэг удаа ажлын хэсгийн хуралд очоогүй. Хуралдаа ирдэггүй шүү дээ. Байнгын хорооны хурал дээр картаа сугалаад гарсан нь үнэн шүү дээ. 10 ширхэг хувьцаатай хүнийг 10 тэрбум төгрөг авлаа гэж яриад улстөржүүлээд байна. Өнөөдөр /өчигдөр/ хуралдаад шийдвэрээ гаргая. Хуралдаад нэг талдаа гаръя. Энх-Амгалан гишүүн тойрогтоо ч ажиллаж чадахгүй явсаар байгаад өнгөрсөн долоо хоногт явсан. Энэ хуралд ирж амжсангүй. Тэгсэн ч гэсэн хэлэлцээд явах хэрэгтэй.
Хэлэлцэх эсэхээ шийдэж чадалгүй гишүүд байр сууриа илэрхийлсний дараа хуралдааныг хойшлуулах горимын санал хураая гэв. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурийг ажлын хэсэгт үүрэг өгч, дүгнэлтээ долоо хоногийн дотор бэлэн болгож оруулж ирэх ёстой ч гэж байлаа. Ингээд АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын гаргасан саналыг хураалгахад олонхи нь дэмжсэн тул дараагийн долоо хоногт хэлэлцэхээр хойшлууллаа.
Өнгөрсөн тавдугаар сараас хойш товлогдож, дараалалд багтаж, хурал зарлагддаг ч өдийг болтол хэлэлцэж чадахгүй байгаагийн цаад учир шалтгаан яалт ч үгүй УИХ-ын гишүүдтэй холбоотой гэх. Нэр бүхий гишүүдийн хувьцаа хувь эзэмшдэг компани “Чингис” бондын санхүүжилтээс тендер, төсөл авсан талаархи мэдээлэл, баримт сэлт маш их гарч ирэх болсон. Энэ асуудалд намууд, гишүүд ойлголцолд хүрсний дараа л Байнгын хороо, чуулганаар хэлэлцэх болов уу гэсэн таамаг бий. Түүгээр ч үл барам хойшлуулсаар байгаад уг тайланг хэлэлцэх нь юу л бол гэж үзэх нь ч байна. Монголын маргааш дуусахгүй гэдэгчлэн хойшлуулсаар байгаад одоогийн парламентын бүрэн эрхийн хугацаа эцэс болж ч мэдэх юм.
Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжүүлэлтийн явц байдлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг дахин хойшлууллаа. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхээр өчигдөр үдээс хойш хурал зарласан. Гэвч ажлын хэсгийн ахлагч орон нутагт томилолттой яваа, гарсан дүгнэлтийг ажлын хэсгээр дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн хэлэлцэхээ хойшлуулах санал хэд хэдэн гишүүнээс гарав. Уг нь зөвхөн Хөгжлийн банкны гэлтгүй Засгийн газрын гаргасан бүх бондын зарцуулалт, эргэн төлөлт, хэрэгжилтийг хэлэлцэх байтал “Чингис” бондын санхүүжилтийг илүүтэй хөндөх болсон. Асуудлыг улстөржүүлэхгүй авч хэлэлцэх дээр УИХ-ын гишүүд санал нэг байгаа аж. Гэвч хэн ямар тендер, төсөл авсан бэ гэх мэтээр улс төртэй хутгаж, шоу хийж буй нь гишүүдийг талцуулсан асуудлын гогцоо болов. Ингээд Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар гишүүд юу ярьсныг хүргэе.
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх нь зүйтэй гэж даргын зөвлөлийн хурал дээр би байр сууриа илэрхийлсэн. Эдийн засгийн, Төсвийн байнгын хороо санал оруулаагүй байсан шүү. Гэтэл яг хэлэлцэх болохоор ажлын хэсгийн ахлагч ажлын хэсгийн гишүүдтэйгээ нэг ч удаа уулзсангүй. Гарын үсэг зурах, баталгаажуулах асуудлаа ч хөөцөлдсөнгүй. Хэлэлцэх асуудал нь бүрэн гүйцэт бэлэн болоогүй гэж ойлгогдож байна. Ажлын хэсгийн ахлагч хуралдаа санаатай, санамсаргүй нь мэдэхгүй ирсэнгүй. Тиймээс Байнгын хорооны дарга аа, ажлын хэсгийг дахин цуглуулах арга хэмжээг яаралтай зохион байгуулаач. Ажлын хэсэг дээр тал бүрээс нь ярьж албажуулж байж Байнгын хороонд оруулж ирэхгүй бол болохгүй нь. Тайлан материалдаа нэгдсэн ойлголтод хүрч байж хэлэлцүүлэх ёстой. Хий хоосон танай, манай гэж улс төр оруулсан хэрүүл хиймээргүй байна. Ажлын хэсгийн ахлагчийг гишүүдтэйгээ нэг бүрчлэн ажиллахыг шаардаж байна.
УИХ-ын гишүүн М.Зоригт: Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ч би энэ замбараагүй явсан асуудлыг хэлэлцэх хэрэгтэйг хэлж байсан. Одоо ч гэсэн байр суурь хэвээрээ. Бүлгийн хурал дээр энэ асуудлыг ярихад тодорхой мэдээлэл авлаа. Ажлын хэсгийн дүгнэлтэд гурван гишүүн оролцоод үлдсэн долоо нь мэдэхгүй явааг нь ойлголоо. Тэгэхээр ажлын хэсгийн 10 гишүүн хуралдаад дүгнэлтээ оруулаач ээ. Дутуу зүйл чинь зөрчил, маргаан үүсгээд байна. Ажлын хэсэг дахиж хуралдаад тайлангаа нэгтгээд дахин оруулж ирээд Байнгын хороо хэлэлцье.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Бонд босгох чухал ажил байсан. Засгийн газар бонд босгож чадсан. Түүнийгээ бүтээн байгуулалтад зарцуулсан нь үнэн. Гэтэл үүнийг янз бүрээр яриад байна. Төрийн байгууллагууд нь ч гэсэн үнэн зөв мэдээллээ өгөх цаг нь болсон. Бүтээн байгуулалтууд бондтой холбоотой. Бодитой хэрэгжсэн ажлууд, бүтээн байгуулалтыг хараар будаад байгаа нь олон нийтэд хардах сэтгэл төрүүлж байна. Ажлын хэсэг 11 сар ажилласан байж одоо болтол дүгнэлтээ гаргаж ирээгүй байна. Сүүлдээ улстөржүүлж эхэллээ. Зөв буруугаа ярилцаад явах нь зөв.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Өнгөрсөн гурван жилийн хугацаанд зээл их авсан. Энэ их өр зээлд иргэн бүр санаа зовж байгаа. Ажлын хэсэг хууль зөрчсөн байна уу, үгүй юү гэдэг мэдээллийг өгөх ёстой. Өнгөрсөн тавдугаар сараас хойш ажлын хэсгийн дүгнэлтийг ярья гэсэн өнөөдрийг хүртэл ирц нь бүрдээгүй, гарын үсэг зураагүй л явж байна. Хуваагдаж талцсан зүйл ч бий. Ажлын хэсэг ч үүнд нухацтай хандах ёстой. Ойлголцоод явъя. Хэт их улстөржиж болохгүй. Цаашлаад бизнесийг харлуулах шаардлагагүй. Улстөржилгүй энэ асуудлаа шийдье. Ойрын үед ажлын хэсэг хуралдах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ажлын хэсэг таван удаа хуралдсан. Нэг удаад Гарамгайбаатар, Батхүү, Баярсайхан гишүүн ирээгүй. Би ч гэсэн нэг удаа ажлын хэсгийн хуралд очоогүй. Хуралдаа ирдэггүй шүү дээ. Байнгын хорооны хурал дээр картаа сугалаад гарсан нь үнэн шүү дээ. 10 ширхэг хувьцаатай хүнийг 10 тэрбум төгрөг авлаа гэж яриад улстөржүүлээд байна. Өнөөдөр /өчигдөр/ хуралдаад шийдвэрээ гаргая. Хуралдаад нэг талдаа гаръя. Энх-Амгалан гишүүн тойрогтоо ч ажиллаж чадахгүй явсаар байгаад өнгөрсөн долоо хоногт явсан. Энэ хуралд ирж амжсангүй. Тэгсэн ч гэсэн хэлэлцээд явах хэрэгтэй. Хэлэлцэх эсэхээ шийдэж чадалгүй гишүүд байр сууриа илэрхийлсний дараа хуралдааныг хойшлуулах горимын санал хураая гэв. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурийг ажлын хэсэгт үүрэг өгч, дүгнэлтээ долоо хоногийн дотор бэлэн болгож оруулж ирэх ёстой ч гэж байлаа. Ингээд АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын гаргасан саналыг хураалгахад олонхи нь дэмжсэн тул дараагийн долоо хоногт хэлэлцэхээр хойшлууллаа.

0 Сэтгэгдэл