Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ТАНАА
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар
Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын удирдлага Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт өчигдөр оролцлоо.
Тус хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилтэй, үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай, хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн байгууллагад хохирол учруулж болохуйц олон сөрөг заалтууд тусгагдсан байх тул улс төрийн бүхнамын төлөөллийг оролцуулан төслийг дахин боловсруулахыг шаардаж энэхүү МЭДЭГДЭЛ-ийг гаргаж байна.
1. Улс төрийн нам шинээр үүсгэн байгуулах талаар:
-31 иргэн нам байгуулж, түүнийгээ Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдснээр улстөрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар төсөлд тусгасан нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж, төрийн чадамжийг сулруулах, нийгмийн үзэл бодлыг туйлшруулж, хагалан бутаргах,олон намын тогтолцоог бусниулж, иргэдийн улстөрийн эрх, эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх эрхийг үнэгүйдүүлэх зэрэг ноцтой сөрөг үр дагаврыг дагуулахаар байна .
2. Сонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрхийг нэмэгдүүлж байгаа талаар: - Намыг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, татан буулгах зэрэг онцгой эрхийг эрх баригч намуудын төлөөллөөс бүрддэг, Сонгуулийн ерөнхий хороонд олгож байгаа нь иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрхэд халдсан, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хөсөрдүүлсэн, улстөрийн үйл ажиллагааг боомилсон үйлдэл болно.
3. Намын санхүүжилт, өмч хөрөнгийн асуудлыг цэгцлэж байгаа гэх талаар:
-Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5.2-д “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөлийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн байтал олон улсын практикт байхгүй зохицуулалтаар улсын төрийн намын өмчтэй байх эрхэд халдсан нь үзэл бодлоороо нэгдсэн намын гишүүдийн улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхийг хаан боогдуулж улмаар нийгмийн эмх замбараагүй байдал бий болгож болзошгүй юм.
4. Намын дотоод асуудал, удирдлага зохион байгуулалт, фракцын талаар:
-Намын дүрмээр зохицуулчих харилцааг нэг бүрчлэн хуульчлан өөрсдийн эрх ашигт нийцүүлж, гишүүд, дэмжигчдийнхээ үзэл бодлыг дарангуйлах, фракцын дотоод зөрчилт асуудлаа шийдэх, өрсөлдөгчөө дарах зэрэг ахар зорилго шургуулсан байна.
5. Намын гишүүний бүртгэл, насны талаар:
-Намын гишүүнчлэлийг жинхэнэ гишүүн, дэмжигч гишүүн гэж ангилахдаа татвар төлсөн ,төлөөгүй, саналын эрхтэй, эрхгүй гэж ялгаварлан гадуурхаж, гишүүний бүртгэлийг төрийн хатуу хяналтад оруулахаар тусгасан нь төрийн нэрээр эрх баригч нам иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хянах бодлого агуулсан байна. Сонгуульд 18 насанд хүрсэн иргэн оролцох эрхзүйн зохицуулалттай байсаар байхад намын гишүүнчлэлийн насны босгыг 16 нас болгохоор зааж, эрх зүйн санаатай хийдэл үүсгэжээ.
6. Хариуцлагын тогтолцооны талаар:
-Намын гишүүн нь 3 удаа эрхзүйн зөрчил гаргаж захиргааны арга хэмжээ авахуулахад, намын албан тушаалтан нь 3 удаа санхүүгийн тайлангаа алдаатай гаргахад нам нь татан буугдаж, ялих шалихгүй зөрчлөөр нам хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нугалсантай тэнцэх шийтгэл хүлээхээр байгаа нь улстөрийн эрх чөлөөг хавчин боогдуулах, айлган дарамтлах санаархал гэж үзнэ.
Эдгээр ноцтой үндэслэлүүд байх тул Ерөнхийлөгч таны санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжихгүй гэдгээ үүгээр мэдэгдэж, уг төслөө Улсын Их хуралд өргөн барихгүй гэдэгт найдаж байна.

2015 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 2-ны өдөр хот

0 Сэтгэгдэл