Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
АН-ын “алтангадас” чиг заажээ
Б.ШИРНЭН
Сонгуулийн хууль, Үндсэн хууль зэрэг асуудлаар бүлэг дотроо ч байр сууриа нэгтгэж чадахгүй байгаа УИХ-ын нам, эвслийн бүлгүүд цаг сунган хуралдах болов. Жишээ нь, МАН-ынхан Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч бүлгийн гишүүдийн байр суурь нэгдэж чадаагүйгээс өчигдөр үдээс хойш үргэлжлүүлэн хуралдлаа. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ч ялгаагүй Сонгуулийн хуулиар нэгдсэн шийдвэрт хүрээгүй тул мэдээлэл хийлгүй өнжив. Бүлэг, эвслүүдийн ажил ийн урагшгүй байгаа нь Төрийн байгуулалтын байнгын хороо Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэх нэгдсэн ажлын хэсэг байгуулсан ч бүтэл муутайхан байгаатай холбоотой юм байна. Тухайлбал, УИХ дахь бүлэг эвслээс хэн, хэнийг нь багтаасан ажлын хэсэг хэд, хэд уулзалдсан ч хар машинаар санал тоолох, УИХ-ын сонгуультай Орон нутгийн, Нийслэлийн зэрэг сонгуулийг хамтатган хийх хоёр асуудлаар эсрэг, тэсрэг байр суурьтай байгаа аж. Үүнээс гадна, сонгуулийн тойрог, квот зэрэг асуудлаар үл ойлголцол үүсчээ. Тиймээс ойрын хугацаанд ойлголцохгүй бол Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудал гацаж, 2012 оны холимог системээр ирэх оны сонгууль зохион байгуулагдах магадлал өндөр байгаа юм. Харин эрх баригч болоод бие даагчид сонгуулийн системд тэгтлээ санаа зовохгүй байна. Тухайлбал, АН-ын бүлэг Үндсэн хуулиар, бие даагчид МАН-ын бүлгийн завсарлага аваад буй Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн талаар түлхүү ярилцжээ.
Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв гэжээ
АН-ын бүлэг өчигдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард иргэдээс авсан судалгааны талаар бүлгийн гишүүддээ танилцуулсан байх юм. Энэ талаар мэдээллийг бүлгийн дэд дарга С.Одонтуяа өгсөн бол энэ судалгаа нь АН-ын Үндсэн хуулийн талаар ам нээх “луужин” боллоо гэж УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж хэлж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг хугацаа нь болсон гэдгээс өөрөөр байр сууриа илэрхийлээгүй байсан АН өчигдрөөс нарийн ширийн зүйл хэлж, цаашид баримтлах бодлогоо ил хэлэх боломжтой болж байгаа хэрэг. Ингээд ард түмнээс асуутал... гэж ирээд дараахь байдлаар АН Үндсэн хуулийн өөрчлөлтөд ямар байр суурь баримтлах нь тодорхой боллоо гэж болох нь.
Тэгвэл эхлээд Үндсэн хуулийн зарим зүйлийг өөрчлөх нь зөв үү гэдэгт судалгаанд оролцсон иргэдийн 72 хувь нь зөв гэж хариулж. Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард түмнээсээ асуух нь зөв үү гэдэг асуудлыг иргэдийн 80 хувь нь дэмжлээ гэсэн байр суурийг АН-ын бүлэг хэлж байна. Үүнээс гадна Сумын засаг даргыг иргэдийн дундаас нэр дэвшүүлж сумын нийт иргэдийн саналаар сонгодог болох гэснийг дэмжиж, аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд сонгох биш аймгийн хурлын төлөөлөгчид сонгодог байх саналыг ч АН-ын дэмжих нь тодорхой болж байна.
Мөн УИХ-ын гишүүдийн 25 хувь нь гарын үсэг зурж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцдэг одоогийн тогтолцоог халж 51 хувь болгон өөрчилж Засгийн газрыг тогтвортой байдлыг хангах гэснийг иргэдийн дийлэнх дэмжсэн тул АН-ын ч дэмжих юм байна. Засгийн газрын гишүүнийг УИХ томилж чөлөөлдөг. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг өргөн барьдаг нь ч буруу тул Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилж чөлөөлдөг болгож өөрчлөх гэдгийг иргэдийн олонхи нь дэмжиж таарах нь.
Түүнчлэн энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах хэд, хэдэн заалт оруулж, жинхэнэ утгаар нь билгэ тэмдэг болгох гэж байгаа нь тодорхой болсон. Үүнийг ч иргэдээс асуусан юм байна. Энэ дагуу нь иргэд шүүх прокурорын үйл ажиллагааг зөвхөн Ерөнхийлөгчөөс хамааралтай байгааг өөрчилж УИХ, Засгийн газрын оролцоог нэмэгдүүлж бие даасан байдлыг нь хангах гэдэг санлыг 63 хувиар дэмжжээ. Харин УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв үү, буруу юу гэдэгт иргэдийн 79 хувь нь буруу гэж үзсэн байна. Мөн сонгуулийг таван жилд нэг удаа хийх нь иргэдэд төдийлэн таалагдаагүй аж. Тиймээс энэ судалгаа нь АН-ын Үндсэн хуулийн талаар ам нээх луужин боллоо гэсэн шиг АН дээрх чиг баримжаатайгаар Үндсэн хуулийн асуудалд хандахаар болж байгаа гэсэн үг.
Харин АН-ын бүлэг УИХ-ын сонгуулийг явуулахдаа саналын хуудсан дээр Үндсэн хуульд орох өөрчлөлтүүдээ нэг бүрчлэн бичээд ард иргэдээс зэрэг санал асуулга явуулах нь талаар ярилцаж байгаа ч нэгдсэн шийдвэрт хараахан хүрээгүй байна.
“Хувьчлал гэдэг луйвар яваад дууссан”
Бие даагчид нам, эвслүүдийн төдийлэн хөндөхгүй байгаа сэдвийн хүрээнд ярилцаж, мэдээлэл хийсэн юм. Жишээ нь, Нягтлан бодох, аудитын тухай хуулийн хэрэгжилтийг хангах журмын тухай хууль, Онцгой албан татварын тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэргийг ярилцаж, нэгдсэн шийдвэрт хүрчээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Онцгой албан татварын тухай хууль нь архи, спирт, дарсны хэрэглээг дэмжсэн хууль болох гээд байна. Тиймээс энэ хуулийг дэмжихгүй байна. Бид өөрсдийн эрх ашгийг үл тоогоод гадаадынхныг хэтэрхий дэмжиж байна. Энэ нөхцөл байдал монголчуудыг ядуу зүдүү байдал руу оруулж байна” гэсэн юм. Манай улс 2015 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Монгол Улс, Япон Улс хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд хэлэлцээрийн үндсэн нөхцөлд Талууд 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн дагуу нөгөө талын бараанд үндэсний нөхцөл олгохоор заасан байгаа юм. Энэ дагуу импортоор орж ирж байгаа архи, дарс дотоодынхтой адил хэмжээний татвартай байх ёстой болж таарсан. Харин УИХ-ын гишүүдийн дийлэнх нь импортын татварыг бууруулах замаар адил түвшинд хүргэх ёстой гэж үзсэн юм. Жишээ нь, 25-40 хүртэлх хатуулагтай архи 5800 төгрөгийн татвартай байдаг бол импортын татвар 14500 байдаг. Харин энэ импортын татварыг 5800 хүртэл бууруулахыг гишүүд дэмжиж байгаа. Мөн үүнийг архины бизнестэй гишүүдийн явуулга ч гэж харах гишүүд бий. Ямартай ч, бие даагчид энэ төлсийн зарим хэсгийг дэмжихгүй нь.
Эрүүгийн хууль батлагдан ирэх оны есөн сараас хэрэгжихээр болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энэ хуульд хүн гүтгэх гэмт хэргийг зөрчилд тооцож, торгууль оноох заалт орсон. УИХ-ын гишүүд гүтгүүллээ гээд л гоншгоноод байсан худлаа юм байна. Гэтэл хүн ноцтойгоор гүтгэх нь гэмт хэрэг биш, зөрчил юм гэж үзэж байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн хүн биш компани дээр, өөрөөр хэлбэл, лиценз дээр эрүү үүсгэх болж байна. Гэмт хэрэг хийсэн хүн компанийн өмнөөс хэрэг хийсэн гээд, цаасан дээр хариуцлага үүрүүлэх болж байна. Мөн буу зэвсгийн наймааг зөрчилд тооцохоор болсон. Бид хуучин бол зэвсэг, сумны худалдааг хууль бусаар хийвэл эрүү үүсгэдэг байсан. Одоо бол тэсэрч дэлбэрэх юмнаас бусад нь зөвхөн зөрчил болгосон. Хуулийг сулруулах бодлого байдаг юм шиг байна. Татвар дээр бас Жастин Каплагаас болоод торгоод өнгөрөх ийм буян үйлдлээ. Энэ бол төсвийн орлого бүрдэхгүй байх, цалин тэтгэврээ өгч чадахгүй байх ийм л нөхцөл байдал руу оруулах байх” гэсэн юм.
Харин МАН-ын завсарлага аваад байгаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль бол банк мөнгө хүүлэгчдийн захиалгаар орж ирсэн хуулийн төсөл гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэллээ. Тиймээс энэ хуулийг дэмжихгүй юм байна. Энэ талаар тэрээр “Манай улсад хувьчлал гэдэг луйвар явагдаж дууссан, лицензийн наймаа бас явагдаад дуусч байна. Одоо тэдний авч чадах ганц зүйл бол газар, үл хөдлөх хөрөнгө. Үл маргах журмаар иргэн хүн банкинд, мөнгө хүүлэгчид барьцаа хөрөнгө, газраа өгнө гэдэг гэрээнд гарын үсэг зурахыг баталгаажуулсан хууль. Ихэнх банк гадаад эзэнтэй гадаадын хөрөнгө оруулалттай байна. Газар бол тусгаар тогтнолын баталгаа гэж Үндсэн хуульд заасан заалтаас Монголын парламент татгалзаж байна” гэлээ. Тэгэхээр МАН-ын гишүүд дээр бие даагчид нэмэгдэж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь.

0 Сэтгэгдэл