Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Л.Эрхэмбаяр: Бүтээн байгуулалтын ихэнх нь Чингис бондын хөрөнгөөр хийгдсэн байна
Нэг үгээр, хүн бүрийн хүртээл болсон гэж болно
бүс нутгаасаа шалтгаалан 1000 биш хоёр, гурван мянган айлын орон сууц баригдсан жишээ бий. Мөн 1000 биш 300, 400 айлын орон сууц ашиглалтад ороод эрэлт нь ханачихсан тохиолдол байгаа. Үүний хажууд байгаа автозамын зургийг бас олон хүн сонирхож байна. Учир нь сүүлийн 15 жилд хийгдээгүй их буюу 2655 км зам сүүлийн жилүүдэд тавигдсан. Ингэснээр долоон аймаг, түүний сум, суурингууд нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдож чадлаа. Мөн анх удаа сүүлийн 30 жилийн хугацаанд эрчим хүчний үйлдвэрлэлийг 25 хувиар нэмэгдүүлсэн. Олон жилийн турш ярьсан ч III, IV цахилгаан станцыг өргөтгөж чадаагүй байсан. Дээрээс нь Амгалангийн цахилгаан станцыг ашиглалтад өгснөөр 40 гаруй мянган айлын орон сууцны эрчим хүчийг хангах боломжтой болсон. Энэ бол маш том амжилт.
Л.Эрхэмбаяр: Бүтээн байгуулалтын ихэнх нь Чингис бондын хөрөнгөөр хийгдсэн байна
Б.ШИРНЭН
“...Монгол Улсад ардчиллыг тогтоох үйлсийн тэргүүн эгнээнд явж ирсэн МҮАН, МСДН, МАСМН, МШАН, МоАН-ууд нэгдэх Их хурал Чингис хааны төр улсаа эмхлэн байгуулсан 1206 оныг бэлгэдсэн арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд болов...” гэж Ардчилсан намын түүхэн товчоонд тэмдэглээтэй байдаг билээ. Харин энэ сард АН үүсгэн байгуулагдсаны 15, Ардчилсан хувьсгал өрнөсний 25 жилийн ой тохиож байна. Гэвч энэ ойг цог баяртайгаар тэмдэглэх бус туулсан замнал, хүрсэн үр дүнгээ бодитоор үнэлж, цэгнэх нь илүү ач холбогдолтой гэж дээрх намуудын уг гарал болсон Монголын Ардчилсан холбоо дүгнэж байгаа билээ. Үүний нэгэн адилаар АН-ынхан нэгдэн байгуулагдсаны 15 жилийн ойг “Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт” гэрэл зургийн үзэсгэлэнгээр эхлүүлсэн юм. Энэ үзэсгэлэнг өчигдөр АН-ын бүлгийн гишүүд үзэж сонирхлоо.
Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас “Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт”-ын талаар тодрууллаа.

-Энэ гэрэл зургийн үзэсгэлэнгээр яг юу харуулахыг зорьж байгаа вэ?
-Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдгийг фото зургаар харьцуулж харуулахыг оролдсон. 25 жил гэдэг багагүй хугацаа. Тэр хэрээр олон ч зүйл бүтээн байгуулсан байна. Улс орнуудын амьжиргааны түвшинг заагч болдог ДНБ-ээр жишээлбэл, 1940-1990 оны хооронд буюу хагас зуун жилийн хугацаанд Монгол Улсын ДНБ 10.6 дахин өссөн байдаг. Харин өнгөрсөн 25 жилийн хугацаанд 76 дахин өслөө. Хэдийгээр энэ нь ололт, хөгжил ч гэлээ хүссэн хэмжээндээ хүртэл өссөн гэж хэлэхгүй, цаашид үүнээс хурдацтай өсөн нэмэгдүүлэх шаардлага бий. Үзэсгэлэнд дэлгэгдсэн байгаа зургуудыг сайтар ажиглавал, ихэнх бүтээн байгуулалт нь 2012-2015 оны хугацаанд хийгдсэн Чингис бондын хөрөнгийн эх үүсвэртэй байгаа юм.
-Тухайлбал томоохон бүтээн байгуулалт гэж юуг нэрлэж болох вэ?
-“Гудамж” төслийг нэрлэж болно. Хотын төв, гэр хорооллын дундах зам гээд урьд зорчиход саадтай байсан замыг өргөсгөж, зарим тойргийг уулзвар болгосон гээд иргэдийн өдөр бүр үр дүнг нь амсч, дээгүүр нь зорчиж байгаа бүтээн байгуулалт бол яах аргагүй “Гудамж” төсөл. Нэг үгээр, хүн бүрийн хүртээл болсон гэж болно. Мөн энэ төсөл Улаанбаатарт 26 газарт хэрэгжсэнээс гадна аймгийн төвүүдэд хэрэгжсэн гэдгийг иргэд мэдэж байгаа байх. Тухайлбал, Архангай аймагт 10.6 км зам тавьсан. Зөвхөн зам тавихад л тухайн аймаг төрөл арилжсан юм шиг өнгөө өөрчилсөн. Маш сайхан болсон байна лээ. Гэтэл 2008-2012 онд 21 мянган төгрөг иргэдэд тарааснаар сар бүр 150 км зам тавих мөнгийг үр дүнгүй шахуу үрсэн. Иргэндээ төдийлэн наалдсангүй. Улс оронд ч үр ашгаа өгсөнгүй. Гэтэл 10 км зам тавихад л аймгийн төв хэрхэн өөрчлөгдөж болдог жишээг бид харуулсан.
Мөн найман хувийн хүүтэй ипотекийн зээлээр олон мянган иргэн орон сууцанд орж, түүнийг дагаад нийлүүлэлт өссөн статистик гарсан байна. Түүнээс гадна, төр иргэндээ үйлчлэх ёстой гэдгийн нэг том баталгаа болсон ТҮЦ машиныг дурдах ёстой. Иргэд өөрийн амьдарч буй газраас хамгийн ойрхон үйлчилгээний төв байгууллагаас төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой болсны зэрэгцээ яам, агентлаг гээд төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг илгээх боломжтой болсон. Үүний дүнд иргэний цахим үнэмлэх анх удаа “цахим” талаасаа хэрэглэгдэх болсон шүү дээ. Энэ нь төрийн үйлчилгээнд маш том шинэчлэл болсон гээд дурдвал олон ажил байна.
-Үзэсгэлэнгийн нэг хэсэгт “1000 айлын орон сууц хөтөлбөр”-ийг гэрэл зургаар үзүүлсэн байна. Жишээ нь, энэ хөтөлбөр хэдэн хувийн хэрэгжилттэй байгаа вэ?
-Бараг 100 хувь хэрэгжсэн. Учир нь, бүс нутгаасаа шалтгаалан 1000 биш хоёр, гурван мянган айлын орон сууц баригдсан жишээ бий. Мөн 1000 биш 300, 400 айлын орон сууц ашиглалтад ороод эрэлт нь ханачихсан тохиолдол байгаа. Үүний хажууд байгаа автозамын зургийг бас олон хүн сонирхож байна. Учир нь сүүлийн 15 жилд хийгдээгүй их буюу 2655 км зам сүүлийн жилүүдэд тавигдсан. Ингэснээр долоон аймаг, түүний сум, суурингууд нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдож чадлаа. Мөн анх удаа сүүлийн 30 жилийн хугацаанд эрчим хүчний үйлдвэрлэлийг 25 хувиар нэмэгдүүлсэн. Олон жилийн турш ярьсан ч III, IV цахилгаан станцыг өргөтгөж чадаагүй байсан. Дээрээс нь Амгалангийн цахилгаан станцыг ашиглалтад өгснөөр 40 гаруй мянган айлын орон сууцны эрчим хүчийг хангах боломжтой болсон. Энэ бол маш том амжилт.

0 Сэтгэгдэл
2015.12.10
2015.12.10
2015.12.10