Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Сонгуулийн хуулийн төслүүдийн талаар харьцуулсан судалгаа гаргажээ
Т.ЦЭЛМЭГ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын бэлтгэл хангах мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх Дэд ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрээр байгуулсан.

Уг ажлын дэд хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн ахалж, бүрэлдэхүүнд нь ГХЯ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, ЗГХЭГ, Төрийн байгуулалтын байнгын хороо, СЕХ-ны Ажлын алба, ТЕГ, ХЗЯ, ЦЕГ, ХХЗГ, УБЕГ, Сонгогчдын боловсрол төв, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн Ажлын албаны төлөөлөл оролцон ажиллаж байна.

Дэд ажлын хэсэг өчигдөр хуралдаж, хуулийн төслүүдийн талаар санал солилцон, байгууллага тус бүрийн сонгуулийн үед гүйцэтгэх үүргийн талаар нарийвчлан ярилцаж, тус тусын саналаа бэлтгэхээр тогтов.

УИХ-д өргөн баригдсан гурван хуулийн төслийг харьцуулсан судалгааг хийж ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлсэн байна. Мөн одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг өргөн баригдсан гурван хуулийн төсөлтэй харьцуулсан судалгаа гаргаж УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэгт хүргүүлэхээр болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан