Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Энхбаяр төрд гарч ирэх нь, үйл явдал яаж өрнөх бол

УИХ дахь “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Н.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшүүлж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ханджээ.  
Үйл явдал цаашид хэрхэн өрнөх бол.

-    Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ эвслийн гол хүн Н.Энхбаярыг хүлээн зөвшөөрч буцаахгүй л болов уу. Энэ нь нэгдүгээрт, Л.Жамбалжавыг Эрүүл мэндийн сайд болгох хүсэлтийг нь буцаасан. Хоёрдугаарт, МАХН нь МАН-тай нэгдэнэ гэж “айлгаж” байгаа үед МАХН-ын саналыг, тэр дундаа намын даргыг нь сайд болгохгүй буцааж зүрхлэхгүй л болов уу. Ингэхээр Намбарваан Монгол Улсын гүйцэтгэх засаглалын хоёрдугаар хүн болох нь ойлгомжтой дүр харагдаж байна.

-    Н.Энхбаяр Шадар сайд болбол цаашид юу юу болох бол. Юуны түрүүнээ энэ засаг түүний, МАХН-ын мэдэлд орж гар хөл нь болно. Монгол Улсын төрийн хамгийн өндөр албан тушаалуудыг бүгдийг нь хашсаны хувьд ч, түүний МАХН цаашид МАН-тай нэгдэх эсэх асуудал яригдаж байгаа нь ирэх оны УИХ-ын сонгуулийн  хүчний харьцааны гол түлхүүр зангилаа болж байгаагийн хувьд ч түүний үг жижигхээн Ч.Сайханбилэгийн шолхийсэн үгнээс давж, нөгөөдөх нь дуртай ч дургүй ч түүнийг аялдан дагаж эхэлнэ.

-    Шадар сайдын гол хариуцдаг Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Шударга өрсөлдөөн, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, агаарын бохирдлын эсрэг ажиллагаа Намбарвааны мэдэлд очих нь. Өөр олон ажил бий ч хамгийн хөрөнгөлөг нь эдгээр юм байна. Эндээс МАХН сонгуулийн мөнгөө босгоно. Н.Энхбаяр ямар улсын хөрөнгийг идэж завшиж, зувчуулж сураагүй биш.

-    Улс оронд даяар нэгж сүлжээтэй энэ байгууллага бүхэлдээ Намбарвааны мэдэлд очиж өөрийн намын боловсон хүчнийг байрлуулах, өөрөөр хэлбэл төрийн бүтцэд “намын анхан шатны байгууллагуудаа” “ байгуулж бэхжүүлнэ гэсэн үг. Энэ бол сонгуулийн том бэлтгэл.

Нэг үгээр хэлэхэд Н.Энхбаяр энэ төрийг дотроос нь идэж, АН-ыг шахаж эхлэх нь. Солонгосоос “эх нутгаа санаад” хоёр гуравхан хоногоор ирэхдээ л Монгол Улсын Засгийн газрыг самарч охиод бүрэн бүрэлдхүүнээр нь огцруулчихаад буцдаг хүн шүү дээ.
Тэгэхээр одоо дотор нь ороод тамга барьсан эрх мэдэлтэй болоод ирэхээрээ яах нь хэнд ч мэдээжийн, бүр дэндүү ойлгомжтой биш үү.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг одоо ёстой салаа замын бэлчирт зогсч байна.

Н.Энхбаярыг буцаавал өнөө хүртэл МАН-ын эсрэг саналд нэгдэж байсан “МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийг өөрөөсөө түлхэж, магадгүй МАХН-ыг МАН-тай нэгдүүлэх. Ингэвэл 2016 оны сонгууль АН-ын хувьд ёстой юу ч биш, зүгээр л хоёр гараа өргөсөнтэй адил болно.

Н.Энхбаярыг хүлээн зөвшөөрч өөрийнхөө орлогч болговол өөрөө хэн ч биш зүгээр л утсан хүүхэлдэй болж Намбарвааны сүүдэрт орно. Магадгүй Н.Энхбаярын МАХН яг сонгуулийн өмнө Засгийн газраас гарч байгаагаа зарлаж ч мэднэ.

Нөгөө талаас яг нэг жилийн өмнө Н.Энхбаяртай гэрээ байгууллаа хэмээн Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж байсан түүх балраагүй л байгаа. Гэтэл одоо Н.Энхбаярыг Шадар сайдаа болговол Н.Алтанхуяг юу гэж ам асуух бол.

Харин Н.Энхбаярын хувьд өнөөдөр Шадар сайд...., маргааш юу болохыг мөрөөдөж байгаа бол. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэдэг. Тэгээд ч Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнэ Н.Энхбаярыг “Холын бодолтой биш холын шуналтай хүн” гэж хэлсэн байдаг.

Маргааш гэхэд Намбарваан дахиад л энэ төрийн толгойд гарчихаад биднийхээ дээрээс нулимж суухыг хэн үгүй гэж байгаа юм.
Тэгсэн цагт...........түүний хорхойтой араанд ч мөн олон хүний нэр зуугаастай байгаа даа.
0 Сэтгэгдэл
Ergvv yum bichdeg har haltar gulug ve ? Zahialgatai bichej nna geed helcheech
ene neg hujaa zahialgat yum bicheed tarhi ugaachih sanaatai yu kk hol ochij hutc
Хамгийн их уншсан