Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Хамтарсан мэдэгдэл гаргалаа
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Монгол Улсын Үндсэн хуулинд тунхагласан иргэн өмчтэй байх, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах зарчмыг ардчиллын үнэт зүйл хэмээн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд бид үзэж байна.
Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж, хүлээж аваагүй болно. 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монголын банкны холбооноос Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон уг хуулийн холбогдох заалтуудыг Улсын Их Хурлаар шинэчлэн батлагдах хүртэл орон сууцны 8 хувийн зээлийг иргэдэд олгох боломжгүй тухай мэдэгдлээ.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалтыг шинэчилж, орон сууцны 8 хувийн зээлийг үргэлжлүүлэн явуулах боломжийг хангасан, мөн гэр хорооллын иргэдийн хашааны газрыг өмчлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс хамтран санаачилж нэн яаралтай Улсын Их Хурлаар батлуулахаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМ БОЛОН МАХН-МҮАН-ын “ШУДАРГА ЁС” ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг

0 Сэтгэгдэл