Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Ч.Сайханбилэг Н.Энхбаярыг Шадар сайдад санал болгожээ
Б.ШИРНЭН
МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайдад томилуулах хүсэлтийг УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ гаргалаа.

Тэрхүү хүсэлтэд, “УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл нь АН-ын тавьсан саналд хүндэтгэлтэй хандаж тус намтай хамтран Засгийн газрыг байгуулан ажиллахдаа боловсон хүчний бодлогын хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдад МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшүүлж, шийдвэрлүүлж байхаар тохиролцож тогтсон билээ. Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх саналаа МАХН-ын Гүйцэтгэх товчоонд илэрхийлж, Засгийн Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Шадар сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад гаргасан байна. Иймд МАХН, АН-ын хооронд тохиролцсон зарчмын дагуу МАХН-аас Шадар сайдад Н.Энхбаярыг, Эрүүл мэнд, спортын сайдад Ц.Оюунбаатар нарын нэрийг дэвшүүлэхээр МАХН-аас албан ёсны санал ирүүлсэн тул уг саналыг үндэслэн “Шударга ёс” эвслээс Шадар сайдад Н.Энхбаяр, Эрүүл мэнд, спортын сайдад Ц.Оюунбаатарыг томилуулахаар уламжилж байна” гэжээ.
МАХН нь Эрүүл мэнд, спортын сайдад Л.Жамбалжавыг томилуулахаар Ерөнхий сайдад хандсан ч тэрээр хүсэлтийг хүлээж аваагүй тул дээрх хувилбар гарч ирж байгаа аж. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох асуудлыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг санал болгосон гэж байгаа юм. Энэ талаар өчигдөр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж “Манай намын зүгээс ямар нэгэн саналыг тавиагүй. Хэд хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг санаачилгыг гаргасан. Бид нам дээрээ энэ асуудлыг хэлэлцээд эцсийн шийдвэрийг гаргаж байна” гэж хэллээ.
Н.Энхбаяр өршөөлд хамрагдсан тул улс төрийн албан тушаалд очиж болно
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн бүрэн эрхийн хүрээнд уучилсан. Ингэснээр Н.Энхбаяр шоронгоос суллагдсан ч 2017 оны сүүлээр ялгүйд буюу урьд ял шийтгэл эдэлж байгаагүйд тооцогдох ёстой байсан. Харин УИХ-ын чуулганаар Өршөөлийн хуулийг баталснаар Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаагаа хэрэгсэхгүй болгосон юм. Тиймээс тэрээр сонгуульд өрсөлдөх болоод улс төрийн өндөр албан тушаал хаах бүрэн эрхтэй болсон юм.
Гэхдээ МАХН-ын байртай холбоотойгоор залилангийн хэрэгт шалгагдаж байгаа гэх яриа бий. Тухайлбал, МАХН-ын байрыг газрын хамт 2011 онд 1.5 сая доллараар худалдан авахаар тохирч төрсөн дүү Н.Энхтуяагийн “Эскон” компанийн нэр дээр шилжүүлсэн. 500 мянган ам.доллараа өгсөн ч үлдэгдэл нэг сая ам.долларыг өнөөг хүртэл өгөөгүй байгаа тул газар эзэмшиж байсан АНУ-ын иргэн гомдол гаргаснаар түүнийг шалгаж байгаа гэх албан бус мэдээлэл бий.
Өршөөлийн хуулийн хэлэлцүүлгийн үед ч “Шударга ёс” эвслийнхэн залилан, албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулах ёстой гэж үзэж байсан билээ. Одоогоор Н.Энхбаярыг Шадар сайдад МҮАН, МАХН-ынхан дэмжих нь тодорхой байна. Тэднээс гадна, АН-ын генсек Л.Эрхэмбаяр “МАХН Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлэх тухай санал тавьсан. Түүний нэрийг УИХ-д өргөн барих эсэх нь Засгийн газрын шийдэх асуудал. Харин бид намын бүлэг Шадар сайдад болон Эрүүл мэнд, спортын сайдад хэнийг нэр дэвшүүлэх нь МАХН-ын өөрсдийн нь эрхийн асуудал гэдэг талаас нь ярилцсан” гэсэн юм. Тиймээс АН-ын бүлэг Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох боломжтой юм байна. Гэвч, Н.Алтанхуягийн Засгийн газрыг Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх үндэслэлээр нь огцруулсан байдаг ч Ч.Сайханбилэгийн Засгийн газар Н.Энхбаяртай хамтран ажиллах гэж байгаа нь багагүй шүүмжлэл дагуулах бололтой. Жишээ нь, Н.Энхбаяр Шадар сайд болвол, Зам тээврийн сайд М.Зоригт албан тушаалаасаа огцрохоо албан ёсоор мэдэгдээд байна.

0 Сэтгэгдэл
mgl
Yxdeggyi luivarchin ve.
2015.12.11