Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Хуулийн төслүүдийг жадлан эсэргүүцэв
Б.ШИРНЭН

УИХ дахь “Шударга ёс” эвсэл, МАН-ын бүлэг, АН-ын бүлгүүд өчигдөр хэлэлцэх ёстой байсан хуулийн төслүүдээс ээлж дараалан завсарлага авлаа. Чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэлгүй удаж байж чуулганы хуралдаан эхэлсэн ч МАН-ынхан ирцийн картаа зоож орхиод хуралдааны танхимыг орхив. Үүний дараа “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслөөр тус бүр ажлын тав хоногийн завсарлага авсан юм.
Ингээд арай гэж ирцэндээ хүрсэн чуулганы хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ҮХЦ-ийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг хүлээж авах эсэх асуудлыг шийдэв. Гэвч, үүний дараа хэлэлцэх ёстой байсан бүх хуулийн төсөлд намаа төлөөлж танхимд үлдсэн бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр завсарлага авсан юм. УИХ-ын дарга З.Энхболд: МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт надад юу ч хэлээгүй даргыгаа олж ир гэсэн ч Н.Номтойбаяр гишүүн “хуульд ...бүлгийн дарга, дэд дарга завсарлага авах эрхтэй гэж заасан байдаг” тул хуулийн бүх төсөлд завсарлага авах эрхтэй гэсэн юм.
Н.Номтойбаяр гишүүн завсарлага авч буй шалтгаанаа хууль бүр дээр үндэслэл гарган тайлбарласан ч ерөнхийд нь “Манай бүлгийн гишүүд дийлэнх, олонхоороо цуглаад завсарлага авахаар болсон. Тэрний илэрхийлэл болоод УИХ-ын чуулганд манай бүлгийнхэн орохгүй байгаа” гэж хэлснээр нь ойлгож болох юм байна. Ингээд МАН-ын бүлэг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Ард нийтийн санал асуулга явуулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээр завсарлага авав. Үүний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх болоход МАН биш АН гэнэтийн завсарлага авлаа.
З.Энхболд: Гарамгайбаатараа чи завсарлага ав
Дараалал ёсоор Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэх болов. Энэ үед Н.Номтойбаяр гишүүн завсарлага авахгүй гэсэн юм. Учир нь тэрээр “Хамтарсан гэх тодотголтой Засгийн газрын үед Хөдөлмөрийн сайд С.Чинзориг энэ хуулийн төслийг өргөн барьсан. Тухайн үед бүлгийн хурлаараа хэлэлцээд яаман дээр боловсруулж байхад нь хүртэл саналаа өгч, тал талаасаа энэ хуулийг өлгийдөн авсан. Үр дүнд нь өнөөдөр энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанаар шийдэх гэж байна. МАН-ын гишүүдийн ихэнх нь энэ хуульд саналаа өгсөн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эдийн засаг хямарсан, ажилгүйдэл нэмэгдсэн. Үүнээс үүдэлтэй ядуурал архидалт ихээр бий болсон энэ үед Хөдөлмөрийн тухай хуулийг нэн яаралтай улстөржилгүй батлах нь зөв. Цалин хөлсний тогтолцоог шинэчлэх боломжийн талаар хуульд тусгасан. Энэ хуулийг хэлэлцэх нь зөв” гэсэн юм.
Гэвч, УИХ-ын дарга З.Энхболд “Хөдөлмөрийн тухай хуулийн саналыг хураахаа боливол яасан юм. Засгийн газар руу буцааж өгөөд Засгийн газар дахин өргөн барьсан нь дээр байх. Бид ямар С.Чинзоригийн өргөн барьсан хуулийн бөөсийг түүгээд суух үүрэгтэй биш. Гарамгайбаатар гишүүн завсарлага аваад Засгийн газарт нь буцааж өг” гэсэн юм. Харин Б.Гарамгайбаатар “Нэг нам дангаараа бүх асуудлыг эсэргүүцэж, зөвхөн өөрсдийнхөө гаргасан саналтай холбоотой асуудлуудыг хэлэлцүүлэх гэсэн оролдлого хийлээ” гээд МАН-аас Хөдөлмөрийн сайдаар томилогдож байсан С.Чинзоригийн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар Засгийн газарт буцаан өгөхөөр ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Ингэж АН МАН хоёр харилцан бие, биеныхээ автортай хуулийн төслүүдийг гацаав.
Үүний дараа МАН “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Oлон улсын гэрээний тухай , Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдээр завсарлага авсан юм. Ингээд өчигдөр 10 хуулийн төсөл хэлэлцэх байсан УИХ-ын гишүүд ганцхан хуулийг л гараасаа гаргаж чадав.

0 Сэтгэгдэл