Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Эрүүл мэнд, спортын сайдаар Ц.Лхагвасүрэнг томилно
Л.НОМИН
Сар гаруйн хугацаанд эзгүй байгаа Эрүүл мэнд, спортын сайдын суудалд суух хүн тодорхой болжээ. Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын гүйцэтгэх товчооноос Шадар сайдад Н.Энхбаяр, Эрүүл мэнд, спортын сайдад Ц.Оюунбаатар нарыг санал болгосныг Ерөнхий сайд зөвшөөрч буй мэдээлэл гарсан. Уг мэдээллийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж хэвлэлийнхэнд өгсөн. Тэгвэл энэ мэдээллийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үгүйсгэж, өөр хүн санал болгож буйгаа мэдэгджээ.
Тэрээр “Ерөнхий сайд болсон цагаасаа Ц.Шаравдорж гуайтай уулзаж учрах нь байтугай утсаар ч ярьж үзээгүй. Тиймээс миний нэрийг барьж элдэв мэдэгдэл, хэвлэлийн бага хурлаар мэдэгдэл хийгээд байх шаардлагагүй. Ер нь Шадар сайдын асуудлаар одоо ажиллаж байгаа Ц.Оюунбаатар сайд болон МАХН-ын дарга Н.Энхбаяр бид гурав сууж байгаад их олон удаа ярьсан. Хамгийн сүүлд Ерөнхий сайдын хувьд хоёр хувилбар санал болгосон. Эхнийх нь одоо энэ хэвлэлээр ярьж байгаа хувилбар буюу Н.Энхбаярыг Шадар сайдад томилж, Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдад томилох хувилбар юм.
Хоёрдахь хувилбар нь АШУҮИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн гэдэг чадвартай, мэргэжилтэй хүнийг Эрүүл мэнд, спортын сайдаар тавих хувилбар байсан. Харин Н.Энхбаяр дарга “Та өөрөө Ерөнхий сайдынхаа хувьд аль нэг хувилбараа сонго.
Тэгээд УИХ-даа танилцуулаад явах нь зүйтэй” гэж хэлсэн. Ц.Оюунбаатар Шадар сайд болон Н.Энхбаяр дарга бид гурав сууж байгаад би “За Лхагвасүрэн гэдэг хүнийг дэмжих нь зүйтэй юм байна. Энэ саналыг Ерөнхийлөгчид оруулна" гэж хэлсэн. Харин дараа нь МАХН-ын нарийн бичгийн дарга нар нь хуралдаад надад бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийн гарын үсэгтэй бид эхний хувилбарыг нь явуулах нь зүйтэй гэж үзлээ гэсэн бичиг ирүүлсэн. Би Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ дагуу хууль эрх зүйн ямар процедур байна, ямар үр дагавар байна вэ гэдгийг судална. Мөн Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. АТГ-аас магдалал, мэдээлэл ч авдаг журам байдаг. Тиймээс ирэх долоо хоногт Ерөнхий сайдынхаа бүрэн эрхийн дагуу энэ асуудлыг судлаад Үндсэн хуулиар олгогдсон өөрийн эрхийн дагуу Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигчийг сонгоод УИХ-д оруулна” гэжээ.
Тэгвэл Л.Жамбалжав, Ц.Оюунбаатар нарыг давж нэр нь гарч ирсэн Ц.Лхагвасүрэн гэж хэн бэ.
Цэрэнхүү овогтой Лхагвасүрэн 1978 онд АУДэС-ийг төгссөн, хүний их эмч, эмгэг физиологич, эндокринологич мэргэжилтэй, Анагаах Ухааны доктор (Ph.,D), Шинжлэх Ухааны доктор (Sc.,D), Академич цолтой. 1995-2013 онд АУИС болон ЭМШУИС-ийн захирлаар ажиллаж байжээ. 2013 оноос Монголын Анагаах Ухааны Академийн Ерөнхийлөгч, АШУҮИС-ийн Зөвлөх Профессороор Ц.Лхагвасүрэн ажиллаж байгаа аж.
Бусдаас авлига авсан хэмээн Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчлан саатуулаад сар гаруйн хугацаа өнгөрч байгаа. Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан түүнийн бие гэнэт муудаж, П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ч ар гэрийнхэнтэй нь ч уулзуулахгүй байгаа мэдээлэл бий. Түүнийг хорих анги руу буцаасан тухай мэдээлэл хараахан алга. Намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга хоригдож, эмнэлэгт сэхээний тасагт хүргэгдсэн байхад МАХН-ынхан сайдын суудалд хэнийгээ суулгах тухай сандал ширээний хэрүүл хийж буй нь дэндүү увайгүй үйлдэл биш гэж үү. МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорихоос хоёрдугаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд ямар дуулиан шуугиан тарьж байсаныг хүмүүс мартаагүй байх.
Л.НОМИНСар гаруйн хугацаанд эзгүй байгаа Эрүүл мэнд, спортын сайдын суудалд суух хүн тодорхой болжээ. Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын гүйцэтгэх товчооноос Шадар сайдад Н.Энхбаяр, Эрүүл мэнд, спортын сайдад Ц.Оюунбаатар нарыг санал болгосныг Ерөнхий сайд зөвшөөрч буй мэдээлэл гарсан. Уг мэдээллийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж хэвлэлийнхэнд өгсөн. Тэгвэл энэ мэдээллийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үгүйсгэж, өөр хүн санал болгож буйгаа мэдэгджээ.
Тэрээр “Ерөнхий сайд болсон цагаасаа Ц.Шаравдорж гуайтай уулзаж учрах нь байтугай утсаар ч ярьж үзээгүй. Тиймээс миний нэрийг барьж элдэв мэдэгдэл, хэвлэлийн бага хурлаар мэдэгдэл хийгээд байх шаардлагагүй. Ер нь Шадар сайдын асуудлаар одоо ажиллаж байгаа Ц.Оюунбаатар сайд болон МАХН-ын дарга Н.Энхбаяр бид гурав сууж байгаад их олон удаа ярьсан. Хамгийн сүүлд Ерөнхий сайдын хувьд хоёр хувилбар санал болгосон. Эхнийх нь одоо энэ хэвлэлээр ярьж байгаа хувилбар буюу Н.Энхбаярыг Шадар сайдад томилж, Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдад томилох хувилбар юм.
Хоёрдахь хувилбар нь АШУҮИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн гэдэг чадвартай, мэргэжилтэй хүнийг Эрүүл мэнд, спортын сайдаар тавих хувилбар байсан. Харин Н.Энхбаяр дарга “Та өөрөө Ерөнхий сайдынхаа хувьд аль нэг хувилбараа сонго.
Тэгээд УИХ-даа танилцуулаад явах нь зүйтэй” гэж хэлсэн. Ц.Оюунбаатар Шадар сайд болон Н.Энхбаяр дарга бид гурав сууж байгаад би “За Лхагвасүрэн гэдэг хүнийг дэмжих нь зүйтэй юм байна. Энэ саналыг Ерөнхийлөгчид оруулна" гэж хэлсэн. Харин дараа нь МАХН-ын нарийн бичгийн дарга нар нь хуралдаад надад бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийн гарын үсэгтэй бид эхний хувилбарыг нь явуулах нь зүйтэй гэж үзлээ гэсэн бичиг ирүүлсэн. Би Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ дагуу хууль эрх зүйн ямар процедур байна, ямар үр дагавар байна вэ гэдгийг судална. Мөн Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. АТГ-аас магдалал, мэдээлэл ч авдаг журам байдаг. Тиймээс ирэх долоо хоногт Ерөнхий сайдынхаа бүрэн эрхийн дагуу энэ асуудлыг судлаад Үндсэн хуулиар олгогдсон өөрийн эрхийн дагуу Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигчийг сонгоод УИХ-д оруулна” гэжээ.
Тэгвэл Л.Жамбалжав, Ц.Оюунбаатар нарыг давж нэр нь гарч ирсэн Ц.Лхагвасүрэн гэж хэн бэ.
Цэрэнхүү овогтой Лхагвасүрэн 1978 онд АУДэС-ийг төгссөн, хүний их эмч, эмгэг физиологич, эндокринологич мэргэжилтэй, Анагаах Ухааны доктор (Ph.,D), Шинжлэх Ухааны доктор (Sc.,D), Академич цолтой. 1995-2013 онд АУИС болон ЭМШУИС-ийн захирлаар ажиллаж байжээ. 2013 оноос Монголын Анагаах Ухааны Академийн Ерөнхийлөгч, АШУҮИС-ийн Зөвлөх Профессороор Ц.Лхагвасүрэн ажиллаж байгаа аж.
Бусдаас авлига авсан хэмээн Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчлан саатуулаад сар гаруйн хугацаа өнгөрч байгаа. Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан түүнийн бие гэнэт муудаж, П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ч ар гэрийнхэнтэй нь ч уулзуулахгүй байгаа мэдээлэл бий. Түүнийг хорих анги руу буцаасан тухай мэдээлэл хараахан алга. Намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга хоригдож, эмнэлэгт сэхээний тасагт хүргэгдсэн байхад МАХН-ынхан сайдын суудалд хэнийгээ суулгах тухай сандал ширээний хэрүүл хийж буй нь дэндүү увайгүй үйлдэл биш гэж үү. МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорихоос хоёрдугаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд ямар дуулиан шуугиан тарьж байсаныг хүмүүс мартаагүй байх.
0 Сэтгэгдэл
эмч
лхагвасүрэн захирлаа 6хан сар сайд хийж асуудалд ороод дэмий байхаа
2015.12.15























