Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
АН: Сонгуулийн хуулийг хэлэлцэхгүй МАН: Тэгвэл хуралд суухгүй
Хэн, хэн нь тэнхээ мэдэн зохицуулахаар зүтгэж байгаа Сонгуулийн хуулиар эрх баригч болоод сөрөг хүчнийхэн эв зүйгээ ололцсонгүй. Өчигдөр байдал бүр даамжирч, АН Сонгуулийн хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж бүлгийн нэгдсэн байр сууриа бататгасан бол МАН-ынхан “тэгвэл байнгын хороо, УИХ-ын чуулган гээд бүх асуудалд оролцохгүй” гэлээ.

АН-ынхны хувьд УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар байгуулагдсан Р.Бурмаа гишүүний өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн төслийг дэмжинэ гэдгийг бүлгийн хурлаараа хүлээн зөвшөөрсөн юм байна. Гэхдээ энэ хуулийг хэлэлцэхээс өмнө Улс төрийн намуудын тухай хуулийг төслийг батлах ёстой гэж үзсэн аж. Харин МАН-ынхан яг эсрэгээр нь Ерөнхийлөгчийн боловсруулсан Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг дэмжихгүй, харин Сонгуулийн хуулийг хэлэлцэн батлах ёстой гэж санал зөрөлдлөө. Хэрвээ хуулийн төслийг батлах бол ердөө хоёрхон долоо хоногийн буюу дөрвөн удаагийн нэгдсэн чуулганы хугацаа үлдсэн.
Тиймээс энэ зуур эрх баригч болоод сөрөг хүчнийхний улс төр хүчтэй өрнөх бололтой.
Харин ИЗНН болоод бусад нам Сонгуулийн хуулийг дордуулж байснаас хэлэлцэлгүй орхисон нь дээр гэж үзэж байгаа юм.
Хоёр намын хооронд хэрүүлийн алим болсон удаах асуудал нь санал тоолох процесс. МАН-ынхан хар машинд үл итгэж байгаа бол АН-ынхан технологиос хүй нэгдэл рүүгээ буцахыг хүсэхгүй байна. Сонгуулийн Ерөнхий хороо ч хоёр намын хайнааг хагалахаар өчигдөр бүлгийн хуралд оролцсон ч тусыг эс олов. Жишээ нь, АН-ын бүлгийн хурал дээр сэтгүүлчид хар машинаар санал өгч, дүнг цаасан саналтай нэгтгэн үзсэн ч санал зөрөөгүй. Харин МАН-ынхан хар машиныг удирддаг “толгой”-г танилцуулаагүй, энд байхгүй нь хардалт төрүүллээ гэсэн юм.
УИХ-ын гишүүд, холбогдох байгууллага нь ямар байр суурьтай байгааг хүргэе.
УИХ-ын дарга З.Энхболд
Сонгуулийн санал тооллогын машинд эргэлзээд байгаа хүмүүст би ганцхан зүйл хэлж байгаа. 2012 оны УИХ болон нийслэл, орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль гээд гурван удаа бид энэ машиныг шалгасан. Эдгээр сонгуульд санал тооллогын машиныг хэрэглэхэд саналын тооны ямар нэг зөрүү гараагүй. Зөрүү гарах үндэслэл байхгүй гэдгийг хэлье. Нэг сонгуульд дунджаар 1.2-1.3 сая орчим хүн санал өгч байгаа. Нийт саналын хуудасны зургийг бүх нам, нэр дэвшигч, ажиглагчдад үнэ төлбөргүй тараасан. Тэдгээр хүн бүрт 3.6-3.8 сая орчим зураг бий. Нөгөө талд нь санал тоолсон 2500 орчим машины дүн гаргасан цаас нь байгаа. Энэ тараасан файл, тоолсон тооллогын дүн хоёрын дундаас зөрүү гарах юм бол Сонгуулийн ерөнхий хороо авч үзнэ. Энэ нь сонгуулийн санал тоолох машинаар луйвар хийж болохгүйн хамгийн том баталгаа. Та нар хэрэв хардаж байгаа бол шалгах боломжтой. Бүх файл хүмүүсийн гар дээр бий. Сонгууль явуулсан өдрийн орой нь тараачихдаг учир хэн ч түүнийг өөрчлөх боломжгүй. Нэг ширхэг саналын л зөрүү олох юм бол Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдээд шалгуулж, арга хэмжээ авахуулж болно. Ирэх оны сонгуулийг энэ санал тооллогын машинаар явуулна. Түрүүчийн УИХ-ын үед энэ машиныг авсан. Авснаасаа хойш гурван удаагийн сонгуулиар шалгачихаад байхад итгэхгүй байна гэдэг бол цэвэр улс төрийн шалтгаантай л гэж харж байна. Гараар тоолох нь ч нээлттэй. Сонгуулийн ерөнхий хороо энэ машиндаа итгэлтэй байгаа нь зөв. Үүнээс сайн аргыг дэлхийн улс орнууд одоогоор бодож олоогүй л байна. Цаас үлддэггүй байсан бол би ч бас эргэлзэх байлаа. Тэгтэл энэ машины цаас нь, зураг нь үлддэг.
УИХ-ын гишүүн Д.Батцогт
МАН-ынхан 45 гишүүнтэй эрх барьж байхдаа хууль баталж, энэ машиныг оруулж ирсэн. Тэр үед АН цөөнх байсан.
Сонгуулийн Ерөнхий хороо
Энэ машинд гаднаас нөлөөлөх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, ажиллаж байх явцдаа ямар нэг сүлжээнд холбогддоггүй, “Offline” горимд ажилладаг. Зөвхөн 12 цаг барих тэжээл залгасан байдаг. Өөр юу ч залгагддаггүй. Гар тооллогоос болж маргаан гарсан гэж үзсэн тул тухайн үеийн УИХ техникийн шийдлийг гаргаж өгсөн. Энэ дагуу нь СЕХ санал тоолох төхөөрөмжийг худалдаж авсан. Ингээд 2012 оны УИХ, Орон нутгийн сонгууль энэ машинаар явагдсан. Мөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын дүнг энэ машинаар тоолсон. Мөн 2011 онд УИХ-ын согуулийн хуулийн ажлын хэсэг дээр СЕХ-ны удирдлага саналаа хэлэхдээ “Шинэ техник хэрэгсэл ашиглаж байгаа нөхцөлд бүх хэсэг дээр дахин гар аргаар тоолъё” гэж хэлж байсан. Гэвч тухайн үеийн ажлын хэсэг зөвшөөрөөгүй тул өнөөдрийг хүртэл давхар гар аргаар тоолох эрхзүйн боломжгүй байна.
УИХ-ын гишүүн Д.Арвин
2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн будлиантай явдлыг тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хараад гар аргаар тоолсноос болоод бөөн будлиан боллоо гэж хэлсэн. Мөн БЗД-ийн Засаг дарга байсан, МАН-ын хорооны дарга Гантөмөр “Гар аргаар тоолохоор дээрээс дарамталж, тэрийг гарга гээд дарамтлаад байна” гэсэн мэдэгдэл хийж байсан. Түүнээс гадна, автоматаар тоолох хуулийг МАН өөрсдөө 2011 онд өргөн барьсан. Ажлын хэсэгт нь Сүхбаатар, Мөнх-Оргил, Энхтүвшин, Оюунхорол, Дондог гээд маш олон хүн ажилласан. АН-аас Бат-Үүл, Сайханбилэг. ИЗНН-аас Оюун, Энхбат нар ажилласан. Ажлын хэсгийн даргаар нь одоогийн Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь ажилласан. Тухайн үед 24 тэрбум төгрөг улсын төсвөөс гаргасан. Мөн тухайн үеийн Сонгуулийн Ерөнхий хорооны даргаар Лувсанжав гээд Ардын намын хүн байсан. Бүх тойргийн дарга нарын дийлэнх нь МАН-ын ушгилтай хүмүүс л байж байгаад л сонгууль хийсэн.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр
2012 оны сонгуулиас эхлээд Сонгуулийн дүнг автомат машинаар тоолдог болсон. 2008 онд сонгууль болоод, дараа нь долдугаар сарын 1-ний үйл явдал болсон тул маргаан гаргахгүйн тулд энэ технологийг ашиглаж байна. Ингээд өнөөдрийг хүртэл гурван удаагийн санал хураалтыг энэ хар машинаар тооллоо. Харин санал тооллогыг бататгахын тулд сугалаа сугалах замаар аль нэг сонгуулийн тойргийг сонгож, гар аргаар давхар шалгаж үзсэн байдаг. Ингэхэд ямар ч зөрүү гараагүй. Гэтэл зориуд мушгин гуйвуулж байна. МАН-ынхан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа нэгдүгээрт, хар машинаар тоолдог байдлаа больё. Хоёрдугаарт, сонгуулийн хэсгийн хороонд намуудын төлөөллийг оруулъя гэж байгаа. Энэ бол гараар тоолно л гэсэн үг болж таараад байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
Хар машины уураг тархи, удирддаг чиглүүлдэг программ, эх кодтой нь танилцах шаардлага тавилаа. Гэвч энэ машины эх код, программ нь АНУ-ын "Dominion Voting Systems" компанийн өмч учраас танилцуулах боломжгүй гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдсэн. Биднийг одоо байгаа хар машинтай л танилцах боломжтой, бусад зүйлтэй танилцуулахгүй гэж хэллээ. Хүнээр ярих юм бол толгойгүй биетэй танилцаад яах билээ, санал тооллогын энэ машины удирддаг толгой нь хамтдаа байж л иж бүрдэл болно. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох сонгуулийн санал тооллогын машины программ АНУ-ын нэг компанийн өмч байгаа нь ажил хариуцсан албан тушаалтны мэдээллээр тодорхой болж байна. Монгол бол бүрэн эрхт тусгаар улс. Төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд байх ёстой. Гэтэл аль нэг компанийн өмчөөр ямар төр байгуулахаа шийдэж байгаа нь харамсалтай байна. Ард түмний эргэлзээг тайлах ёстой. Хэрвээ сонгуулийн хуулиа энэ ондоо багтаж ойлголцол, зөвшилцлөөр батлахаас эрх баригчид татгалзаж байгаа бол МАН-ын бүлэг энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцохгүй.

0 Сэтгэгдэл