Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Төрийн ажлыг гацаалаа, ард түмнээ хохироочихлоо... МАН сонгуульд бэлэн

МАН ирэх онд болох УИХ-ны сонгуульд бэлтгэх ажлаа эрчимтэй хийж үндсэндээ бэлэн болсон бололтой.
Өнгөрсөн долоо хоногт Бага хурлаа хийж удирдлагынхаа бүтцийг занхайлгачихаж. Намын нарийн бичгийн даргаа хоёроор, Удирдах зөвлөлийнхөө гишүүдийн тоог наймаар нэмэгдүүлээд авсан.
Мөн УИХ болон орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан бүх шатны сонгуульд нэр дэвших хүнийг хэрхэн сонгох вэ гэдгийг намын хэмжээнд дагаж мөрдөх журмаа гаргаж баталсан байна. Энд өнөө л байнга ярьдаг болов ч хэзээ ч мөрдөж байгаагүй нэр дэвшигчдийг намын анхан шатны байгууллага, иргэдийн санал бодлыг харгалзана гэсэн улиг болсон үгээ давтсан байна. МАН угаасаа түүхийн 90 хэдэн жилдээ хэзээ ч ардчилалтай байгаагүй ямагт төвлөрөл байсаар ирсэн билээ.
Намын гишүүдээс сонгуулийн ажиллагаанд өгөх хандив, татвар, хураамжийг хэрхэн зохицуулах талаар санхүүжилтийн журам гаргаж байгаа юм байна. МАН хэзээнээсээ хандив тусамж нэрээр намын даргынхаа халаасанд хэн хамгийн их мөнгө өгсөнийг нь шат шатны хуралд нэр дэвшүүлж ирсэн, энэ нь ч нам дотор нь бүү хэл ард иргэд, хэвлэлийнхэнд хэдийнээ нууц биш болоод байгаа. Бүр Н.Энхбаярыг намын дарга байхаас гараатай энэ ажил өнөө хүртэл үргэлжилж намын дарга нь цулайсаар ирсэн түүхтэй.
Бага хурал намын удирдлагуудыг солих, хуучин кадруудыг өөрчлөх асуудал ярьж магадгүй гэсэн залуучуудын нь сонирхол яригдаж байсан ч угаасаа намын даргаараа байж байгаад Ерөнхий сайдын суудлыг эзэлнэ гэсэн мөнхийн зүүдтэй М.Энхболд юутай ч энэ удаадаа энэ асуудлыг хэлэлцэлгүй намжаасан байна.
Хамгийн сонирхолтой нь УИХ-ын сонгууль удирдах хүнээрээ Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгаланг томилсон байна.
Нийслэлийн парламент дахь сөрөг хүчний тэргүүн энэ залуу ямар ч байсан эрх баригчдын хийж байгаа ажил, бүтээж байгаа бүхнийг харлуулж, болж өгвөл чагталж саатуулан, хийчихсэн зүйлийг нь олон нийтэд муу муухайгаар дуудан ярьж байвал болно гэдэг бодолтойгоороо МАН-ын хуучин коммунистуудын санаанд яв цав нийцдэг болохоор ийн сонгон томилсон нь энэ. Ер нь улс эх орон ард тмэн, олон нийтийн эрх ашгийг ч болтугай уландаа гишгиж байгаад эрх баригч АН-ын хийж байгах бүхнийг чагталж, гацааж сонгуулийн өмнө АН-ыг муухайгаар харагдуулах ёстой гэдэг үзлээрээ М.Энхболд, Ц.Нямдорж, С.Бямбацогт мэтийн таалалд нийцэж байгаа хүн.
Энэ бүхрнээс үзэхэд МАН зохион байгуулалтын хувьд УИХ, орон нутгийн сонгуульд бэлэн болчихож.
Одоо ганцхан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг аль болох хэрэгжүүлэхгүй гацааж, саатуулах, чагтлах замаар ард түмний амьдралыг тулд нь хүртэл доройтуулах ажил л үлдлээ. Ингэж байж гэмээнэ эрх барьсан АН-ыг сонгуулиар муу хэлэх юмтай болно гэж тооцоолоод ажиллаж байна. Үүнээ ч хийж эхлэн УИХ-ын хуралдаанаас завсарлага авсан нэрээр асуудлуудыг нь хэлэлцүүлэлгүй гацааж эхэллээ.
Парламентад суудалгүй намуудтай нийлээд сонгуулийн санал тоолдог хар машинаа “шатаачихсан”. УИХ-ын гишүүд нь Сонгуулийн хуулийг хэлэлцүүлэхгүй гээд гэр гэртээ очоод хэвтчихсэн.
МАН-ынханд одо хамгийн хэцүү зүйл нь хийгээд ард түмэн ашиг шимийг нь хүртэж байгаа энэ олон ажил. Аймгуудын төвийн нийслэлтэй холбосон засмал зам, нийслэлийн доторхи авто замын өөрчлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах ажил, төрийн байгууллагуудын үйлчилгээ ард иргэдэд улам бүр ойртож, хүн суртал, шат дамжлагагүй болж байгааг яаж муу хэлж муухай харагдуулах вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд болж нойргүй хоноцгоож байгаа.
Зунжин намаржин намын гишүүдээ ятгаж, сайн муу яриулж байтал байгаль бас нэмэр болж ургац алдсанд бөөн баяр. Одоо цас зуд болоод аль болох олон мал үхээсэй гээд УИХ дахь МАН-ын хэдэн гишүүн залбираад сууж байгаа. Цагаан сараар хөдөө очиж золгохдоо АН-аас болоод зуд боллоо гэж ярихад сайхан.
Ер нь л МАН сонгуульд бэлэн болчихож. Төрийнхөө ажлыг гацаачихлаа, ард түмнээ хохироочихлоо.......
Одоо “сонгуульд ялбал” гээд тус тусдаа авах албан тушаалаа зүүдлээд л ........

0 Сэтгэгдэл