Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ард түмнийг Ерөнхийлөгч биш Д.Оюунхорол төлөөлдөг болчихсон юм уу
УИХ-ын чуулганы  пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Б.Дэлгэрмааг ОХУ-д суух Элчин сайдаар томилсны дараагаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан МАН-ын гишүүд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг шаардлаа.
Харин АН-ын бүлгийн гишүүд эсрэг байр сууриа илэрхийлж УИХ-ын гишүүн Д.Арвин Өмнөх дөрвөн жилд МАН сонгуулийн маш сайн хууль баталсан. Энэ хуулийг өөрчлөхгүй, өөрсдийнхөө баталсан хуулийг эсэргүүцээд байж болохгүй гэсэн юм.
Үүний хариуд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Ардчилсан намынхан арчаагүй улс төр хийдгээ боль. Хар машинаар санал тоолохыг Ардын нам эсэргүүцээгүй, ард түмэн миний өгсөн санал худлаа тоологдоод байна гэж үзэж байгаа учраас эргэлзээг тайлахын тулд хоёулангаар нь саналыг тоолж хагалъя л гэсэн.
Ард түмэн өнөөдөр жижигсгэсэн 76 тойргийг хүсч байна. Ардчилсан намынхан та бүхэн эрх баригч шиг байж, олонхи шиг байж Сонгуулийн хуулиа өөрчлөөч ээ” гэлээ.
Тэрээр энд хэлсэн үгэндээ “АРД ТҮМЭН” гэсэн үгийг хоёронтоо давтан хэллээ.   УИХ-ын чуулганаас намын бүлэг нь завсарлага авлаа гээд тав хоног зүгээр суух хоорондоо монголын нийт ард түмэнтэй нэг бүрчлэн  уулзаад ирсэн юм шиг дуугарч байна.
Ард түмэн өнөөдөр жижигсгэсэн тойргийг үнэхээр хүсээд байна уу, МАН-ынхан  жалга довондоо монгол дээл намируулан очиж нэг сум, багаас УИХ-д сонгогдох гээд байна уу.
Юутай ч  өнөөдөртөө Монголын ард түмнийг Ерөнхийлөгч биш МАН-ын Д.Оюунхорол төлөөлдөг болчихсон  юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан