Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын семинар боллоо
Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр дууслаа. Семинарын хаалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэллээ.

Дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ялангуяа түүхий эдийн үнийн уналтаар манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурснаас төсвийн орлого бүрдүүлэлтэд ихээхэн хүндрэл учирч байна. Байдал хүнд байна гээд гараа хумхин суух биш бүх бололцоогоо дайчлан ажиллах шаардлагатай байна. Засгийн газар эдийн засгийн хүнд байдлаас гарах талаар бүхий л бололцоог дайчлан ажиллаж, тодорхой үр дүнд хүрч чадлаа гэж Ерөнхий сайд хэллээ. Дэлхийн том 20 банк, АНУ, Австрали, Канадын Засгийн газар хамтарч Оюутолгойн гүний уурхайн төслийн санхүүжилтэд 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө босгосноор ирэх 3 дугаар сараас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалт сэргэхээс эхлээд манай нийт эдийн засагт олон талын эерэг нөлөө үзүүлнэ гэлээ.
Орон нутгийн хөгжлийн санг байгуулснаар аймаг, орон нутагт хийх санхүүжилт өмнөх жилүүдтэй харьцуулахад хэд дахин нэмэгдсэн. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг иргэдийн саналын үндсэн дээр төлөвлөн хэрэгжүүлдэг болсон энэ нөхцөлд түүнийг үр ашигтай зарцуулахад тавих хяналтыг сайжруулах талаар арга хэмжээ авах шаардлагатай байгааг Ерөнхий сайд анхаарууллаа.

Бүтээн байгуулалтын ажлуудаа ирэх жил үргэлжлүүлж, Дорнод аймгийг Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай авто замыг ирэх оны эхний хагаст дуусгана. Баруун таван аймгийн авто замын хэсэг болгон эзэнтэй болж, санхүүжилтийн эх үүсвэр нь шийдэгдсэн учраас ирэх хавраас эрчимтэй явагдана. Аймгийн удирдлагууд Авто зам засвар, арчлалтын менежментийг сайжруулан, шинэ бүтэц зохион байгуулалтад оруулж, баригдсан замаа эзэнжүүлэх чиглэлийн ажлаа шинэ түвшинд гаргах шаардлагатайг анхаарууллаа.
Аймгийн төв бүрт 1,000 айлын орон сууц барих зорилтыг үндсэнд нь биелүүлж, сумын төвийн шинэчлэлийн хүрээнд 16 сумын төвийн дулаан хангамж, дэд бүтцийн шугам сүлжээг шинэчиллээ. Энэ онд төсвийн хөрөнгө оруулалтаар 18 сургууль, 33 цэцэрлэг, 12 дотуур байр, 8 соёлын төв, 12 эмнэлгийн барилга барьж ашиглалтад орууллаа. Цаашид нийгмийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг түлхүү ашиглах бодлогыг баримтлах нь зүйтэй байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Аймаг, нийслэлийн Засаг дарга нар Засгийн газрын гишүүн, сайд нартай хамтран ажилах гэрээнд гарын үсэг зурлаа.

0 Сэтгэгдэл