Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Ч.Сайханбилэг: 6.1 их наяд төгрөгийг ил болгон тайлагнаад байна
Т.ЦЭЛМЭГ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийлээ.

Хувь хүн, хуулийн этгээд бүртгэлээс гадуурх нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлсэн тохиолдолд тухайн этгээдийг хуулийн хуриуцлагаас нэг удаа чөлөөлөх Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас дөрвөн үндсэн чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байна гэлээ.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 6.1 их наяд төгрөг буюу 2014 оны ДНБ–ний 27.9 хувьтай тэнцэх хэмжээний орлогыг ил болгон тайлагнасан байна. 1.2 их наяд төгрөг буюу 2014 оны татварын орлогын 18.8 хувьтай тэнцэх татвар, 362.1 тэрбум төгрөгийн торгууль алдангаас чөлөөлжээ. Цалингийн сантай холбоотой 378.6 сая төгрөгийг Нийгмийн даатгалын шимтгэлийг төсөвт төвлөрүүлсэнээс гадна эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой 5.7 сая төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төсөвт нэмж төвлөрүүлсэн байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжсэнээр төрөөс бизнес эрхлэгчдэд үзүүлж байгаа томоохон дэмжлэг болж, цаашид дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх таатай нөхцөл бүрдэнэ хэмээн үзсэн юм. Нуун дарагдуулсан хөрөнгийг эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлд хамруулснаар өмч эзэндээ бүртгэгдэн цаашид хөрөнгө оруулалт болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл хөгжих боломжтой болно. Энэхүү хуулийн хүрээнд их хэмжээний орлого ил болж байгаа нь татварын багц хуулийг шинэчлэх шаардлагатайг харуулж байгааг Ерөнхий сайд онцоллоо.
Орлого, хөрөнгө, үйл ажиллагаа зэрэг хамрах хүрээ ихтэй, хуулийн хэрэгжих хугацаа хэтэрхий богино, баримт бичиг бүрдүүлэхэд цаг, ажиллагаа шаардагдаж байгаа тул иргэд, аж ахуйн нэгжүүдээс хуулийн үйлчлэлийн хугацааг сунгаж өгөх хүсэлт их ирж байгаа аж.
Уг хуулийн хэрэгжилт энэ онд дуусах ёстой юм. Гэвч УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүд энэ хугацааг сунгах шаардлага байгааг хэлж байлаа. Гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.
УИХ-ын гишүүн Д.Батцогт: -Хөрөнгө орлогоо ил мэдүүлэх нь эдийн засагт эерэг үзүүлэлт өгнө. Үүнийг дагаад ДНБ-ий хэмжээ өсөх нөлөө ажиглагдаж байна гэж үзлээ. Гэхдээ бас дутуу байна. Аймаг, сумдад энэ хуулийг сонсоогүй, ач холбогдолыг нь мэдээгүй хүмүүс байна. Тодорхой хэмжээгээр хугацааг сунгах нь зөв. Хашаа байшин, малаа хүртэл өөрийн нэр дээр болгох асуудал хөдөөд байдаг. Малчнаас эхлээд бүх шатандаа хамрагдах хэрэгтэй.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Урьд өмнөхөөс ялгаатай нь хэд хэдэн байгууллага хамтран ажиллах шаардлага гарсан. Сангийн яам, Татварын ерөнхий газар, НДЕГ, ГЕГ, УБЕГ чиглэл бүрээрээ ажиллаад нэгтгэсэн дотроос давхардлыг нь арилгаад ажиллаж байгаа. 3.5 их наяд төгрөг бол өнгөрсөн долоо хоногийн эхэнд УИХ-д мэдээлэхээр бэлтгэсэн дүн. Өчигдрийн /Арванхоёрдугаар сарын 17-ны, байдлаар/ 6.1 их наяд төгрөг болчихсон байгаа юм. Энэ мөнгөн дүн дахиад нэмэгдэх дүр зураг ажиглагдаж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: -ДНБ-ий 30 хувьтай тэнцэх мөнгийг нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн байна. Өндөр тоо сонсогдож байна. Энэ бүхний ард албан тушаалтан авлига хээл хахуулийн асуудал явсан. Үүнд дүгнэлт хийж, цаашид ийм байдлыг давтахгүй байхад хэрхэн анхаарах вэ. Юутай холбоотойгоор ямар салбарт хөрөнгө орлогоо нуусан байдал үүссэнд дүгнэлт хийх хэрэгтэй. Хэрэгжүүлэх хугацааг сунгах асуудлыг дэмжинэ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Ер нь иргэдэд зөв мэдээлэл өгөх. Үлдсэн хугацаанд хамрагдах ААН-үүдэд мэдээлэл өгөх үүднээс бид чуулганд мэдээлэл хийж байгаа юм. Парламентад суудалтай намууд хуулийг батлах үед ямар нэг байдлаар байр сууриа хэлж байсан. Энэ бол хэрэгтэй байсан хууль. Үр дүн нь тодорхой гарч байна. Аль болох олон байгууллага, хувь хүний тайлан хамруулахын тулд хобогдох байгууллагууд ачаалалтай ажиллаж байна. Салбар бүрээр нь гаргахаар ажиллах үүрэг өгсөн. Арванхоёрдугаар сарын 31-нээс нэлээд анализ хийх нь тодорхой болж байна. Татварын хуулийг төгс болгох талаас илүү ажиллах шаардлага байгаа юм байна. ААН-үүд ч тайлангаа гүйцэт хийгээгүй нь харагдлаа. Нийтдээ 2903 ААН хуульд хамрагдах хүсэлт гаргаснаас 1640-н тайланг хүлээж аваад байгаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -2007 онд ийм хууль гаргасан. Цаашдаа буруу зуршил тогтчих гээд байна. Энэ хуулийг хүлээгээд хэвтдэг хэсэг гарах гээд байна. Урьд нь Эдийн засгийн өршөөлийн хууль гарахад дараа нь төсөв нэмэгдээгүй, татварын орлого ч нэмэгдээгүй. Манай 25 жилийн түүхэнд баян хоосны ялгааг илүү нэмэгдүүлсэн шүү дээ. Газар нутгаа гадаад, дотоодынхонтой нийлээд цөлмөсөн. Төрийн албан хаагчдын гэр бүлийнхний бизнес хамрагдахгүй байна гэлээ. Салбар бүрээр нь гаргах хэрэгтэй. Энэ байгууллагуудын ард хэн байгаа, хэн эзэмшдэг болоод ойр ойрхон өршөөл гаргаад байгааг судлах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: -Хөрөнгө орлогоо нуусан гол салбар нь юу байж вэ. Үүнтэй холбоотой шийдэх асуудлууд байх нь тодорхой учраас хууль боловсруулж оруулж ирэх ёстой. Нийгмийн баялгийн хуваарилалт буруу байгааг энэ хуулийн хэрэгжилт харуулж байна. 6.1 их наяд төгрөгийн хөрөнгө ил болголоо гэдэг нь жилийн төсвийн орлоготой тэнцэхүйц мөнгө. Хамрагдаж байгаа нь 1700 аж ахуйн нэгж, 4000 хүн гэлээ. Хүн амын цөөхөн хувьд хуваарилагдаж байна гэсэн үг. Төрийн албан хаагчдын өөрсдийн бизнес гэж байж болохгүй. Гэр бүлийнх нь хүний эрхэлдэг бизнесийг төрийн албан хаагчийнхтай холбоотой гэж үзэх үү, яаж ялгаж салгах вэ. Журам нь аравдугаар сард гараад бичиг баримт бүрдүүлээд явсаар байгаад хугацаа нь дууслаа гэж байгаа. Хугацааг тусад нь авч хэлэлцэх нь зүйтэй байх.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Орлогын бүтцээр нь авч үзэх нь зөв. Хотын А зэрэглэлд байгаа үл хөдлөх хөрөнгийн газрын хураамжинд гэхэд жилд сая гаруйхан төгрөг төлдөг. Газрын хураамж, үл хөдлөх хөрөнгийн төлбөр зохих ёсондоо хүртэл тавигдаж чадаагүй байгаа. Бусад орны жишгээс харахад энэ бүхнээс төсвийн орлогынхоо 30 хүртэл хувийг бүрдүүлдэг. Өнөөдөр манайд энэ хэмжээ 2 хувь ч хүрэхгүй байдалтай байгаа. Тиймээс энэ асуудалд бодлогын том өөрчлөлтүүд хийх зайлшгүй шаардлага бий.

0 Сэтгэгдэл
ЗОЧИН
ЕРӨНХИЙ САЙДАА ХЭЗЭЭ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛААС ГАРАХ ВЭ? АРДЫН НАМ, ХУВЬСГАЛТ НАМ ХОЁР ТӨР ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРЬЖ БАЙХ ҮЕД МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛД ОРЖ БАЙГААГҮЙ. МОНГОЛ ОРОН ӨР ЗЭЭЛЭНД ОРЖ БАЙГААГҮЙ. ГЭТЭЛ ТАНАЙ АРДЧИЛСАН НАМ 2012 ОНООС ТӨР ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРЬСАН ЦАГААС ХОЙШ МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ГҮН ХЯМРАЛД ОРЛОО. МОНГОЛ УЛС ЯМАР Ч УЧИР ШАЛТГААНГҮЙГЭЭР 20 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨРӨНД ОРЧИХЛОО. ХӨЛ ДЭЭРЭЭ ТОГТОЖ БАЙСАН ЭДИЙН ЗАСГИЙГ ТАНАЙ АРДЧИЛСАН НАМ НУРААЖ ОРХИЛОО.
2015.12.21