Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Дэмбэрэл: Хүссэн хүсээгүй пропорционалийг нэмэгдүүлж байх ёстой
Сонгуулийн тухай хуулийн төслийн талаар  Иргэний зориг ногоон намын байр суурь ямар байгааг УИХ-ын гишүүн, тус намын дарга С.Дэмбэрэлаас тодрууллаа.

-Сонгуулийн хуулийн төсөл дэр ИЗНН ямар байр суурьтай байгаа вэ?

-Хоёр том нам харилцан тохиролцож чадахгүй явсаар одоо л гайгүй ойлголцож байна. Су.Батболдын оруулсан хяналтын тооллогын асуудлаар баахан маргалдсан. Тэгж тэгж шийдэл оллоо. Тохиролцож болох юм байна гээд үндсэн тооллогоо машинаар хийгээд техникийн тооллого хийе гэсэн. Техникийн толлого гэдэг нэр томъёо гаргаж ирлээ.

-Гараар тоолохыг хэлж байна уу?

-Тийм. Техник зөв ажиллаж байна уу гэдгийг тоолж үзнэ гэсэн үг. Хамгийн том асуудал нь 28:48 байх уу, 38:38 байх юм уу, 100 хувь пропорциональ байх эсэхийг шийднэ. Монгол Улс парламентын засаглалтай. Парламентын засаглалаа улс төрийн намуудаар дамжуулж сайжруулъя гэвэл хүссэн хүсээгүй пропорционалийг нэмэгдүүлж байх ёстой. Би жагсаалтад орсон учраас их муу байх жишээтэй. Жагсаалтад орчихоороо яагаад би муу хүн болчихдог юм. Тэгэхээр жагсаалтаад боловсронгуй болгочих ёстой. Хүнийг нь, намыг нь хардаг болог. Ингэхээр ард иргэдийн төөрөгдөл арилна. Энэ мэтчилэн асуудлыг Ажлын хэсэг ярих байх. Олон улсын туршлагаар санхүүжилтийг хэрхэн будлиангүй явуулах вэ гэдэг заалт хэлэлцэх хуулийн төслүүдэд байгаа. Хамгийн гол нь АН, МАН гол асуудалдаа тохиролцож чадвал гялс батлаад сонгуулийн шинэ системтэй болж байгаа юм.

-Сонгуулийн тов хойшилж байгаа гэдэг үнэн үү?

-Тийм зүйл байхгүй. Яригдаагүй.

-Долоо хоногийн хугацаанд Сонгуулийн хуулийг таны ярьсан шиг бүрэн шинэчилж чадах уу?
-Хүсвэл хийнэ. Амархан шүү дээ. Яадагийг нь та бүхэнд мэдэж л байгаа. Хоёр хоногийн дотор асуудлыг шийдэж байсан биз дээ. Өнөөдөр /өчигдөр/ АН, МАН-ын бүлэг дээр юу ярьсан нь их сонирхолтой байна.

-Сонгуулийн хуультай зэрэгцүүлж Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэнэ ёстой гэсэн?
-Улс төрийн намын тухай хуулийн төслийг уншаагүй. Манай намын хүмүүс энэ хуульд их аятайхан зүйл заалтууд оруулсан байна гэсэн. Одоогийн Улс төрийн намын тухай хууль хоцрогдсон байсан. УИХ дээр орж ирэхээр амьдралаас тасарчихаж уу үгүй юу гэдгийг шүүх ёстой. Сонгуулийн хууль Улс төрийн намын тухай хууль хоёр хамтдаа хэлэлцэгдээд явбал зүгээр.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан