Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
МАН-ынхан Сонгуульд сампин, харандаа цаас хэрэглэе гэнэ

Сонгуулийн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар, санал тоолох хар машины харшилтай УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ажил хаяж АН-ын бүлэг, Монгол Улсын төрийн хохироогоод сэтгэл нь бас л ханаагүй бололтой.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “...ямар ч байсан нийт тойргийн 50 орчим хувьд хяналтын тооллого хийнэ гэсэн тохиролцоонд хүрээд явж байна” гэжээ.

Гэтэл МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Хяналтын буюу гар тооллогыг 50 хувьд хийнэ гэдэг хангалтгүй. ...Харамсалтай нь, эрх баригч хүчний зүгээс хяналтын тооллогыг 50 хувьд л хийнэ, 100 хувьд хийнэ гэвэл Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг юмыг тулгаад байх шиг байна.
Хэрвээ УИХ 50 хувьд нь хяналтын тооллого хийнэ гэдэг дээр тогтвол нүглийн нүдийг гурилаар хуурч байгаатай л адил зүйл болно. Манай бусад улс төрийн намууд “Яагаад 100 хувь гараар тоолж болдоггүй юм бэ. Цаана нь 50 хувьд гар тооллого хийхгүй үлдээхээр луйвар хийчих магадлал байгаа юм биш үү” гэж үзэж байна” гэсэн байна.
Энэ хоёр ярианаас харахад хэд хэдэн зүйлийг огт ойлгохоо больж байна.
УИХ дахь намын бүлгийн дарга нь нэг юм хэлээд сонгуулийн хуулиар тохиролцсон юм шиг ярьдаг, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нь огт өөр нэг юм хэлдэг ийм нам юм байна.
Нөгөөтэйгүүр улс төрийн аль ч намын дүрмэнд “тухайн намыг намын дарга нь төлөөлнө” гэсэн үг өгүүлбэр байдаг шиг санагдаад байх юм. Гэтэл монголд байгаа улс төрийн 21 намыг Ж.Мөнхбат гэдэг шүлэгч энэ нөхөр төлөөлдөг болсон юм уу, хаашаа юм.
Тэрээр “Манай бусад улс төрийн намууд “Яагаад 100 хувь гараар тоолж болдоггүй юм бэ. Цаана нь 50 хувьд гар тооллого хийхгүй үлдээхээр луйвар хийчих магадлал байгаа юм биш үү” гэж үзэж байна” хэмээн цовоо цолгиунаар бүр манай гэж байгаад хэлжээ. Эрх баригчдыг, монгол төрийг эсэргүүцэж байвал бусад намууд ч МАН-ынх болдог юм уу, хаашаа юм.
Ер нь МАН-ынхан сонгуулийн саналын хуудсыг гараар тоолох төдийгүй болбол бүр хүмүүсийг нэрсээр нь дуудаад хэнийг, аль намыг сонгох саналтай байгааг нь асуугаад сонгуулийн хэсгийн хүн саналын хуудсыг нь бөглөөд хайрцганд хийх санаатай юм байна.
1945 онд болсон тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгаар чинь иргэд өөрсдөө гарын үсгээ зурж, бичиг үсэг мэдэхгүй нь хурууныхаа хиюурыг дарж байсан юм шүү. МАН-ынхан бол энэ сонгуулиар санал өгөх хүнээс асууж байгаад саналын хуудсыг нь өөрийн намын гишүүн хүнээр бөглүүлэх нь л дээ.
Яахав сонгуулийн хэсгүүддээ баахан цаас харандаа, сампин, өөрийн намаас сонгуулийн хэсэгт ажиллаж байгаа боловсрол тааруу зарим гишүүддээ нэгдүгээр ангийн хүүхдийн хэрэглэдэг савх мод тараагаад өгчихье гэсэн санал гаргах гэж байгаа юм байна. Ингээд хүлээж авахгүй бол ажил хаях нь л дээ.

Үгүй ядахнаа үүний оронд сонгууль болохын өмнө хар машинуудаа нам намын төлөөлөл байж байгаад шалгаж, хяналтын санал хураая гэсэн санал гаргах ухаан энэ хүмүүст байдаггүй ээ.
Яахав, нэг тойрог хэсгийн машинд программ оруулаад ёстой бүгдээрээ тойрч зогсч байгаад санал хурааж үзээд, дараа нь хэн хэний төлөө хэрхэн санал өгснийг нь гар өргүүлж байгаад тулгаад үзчих нь монгол улсын хэмжээнд хоёр сая шахам саналын хуудсыг тоолохоос ямар байхав.
МАН-ынханд ганц л найдлага байгаа нь тодорхой. Сонгуулийн тойрог хэсгийн хороонд оруулсан өөрийн намын гишүүддээ харандаа үзэг бариулж байгаад эсрэг намынхаа нэр дэвшигчийн төлөө өгсөн саналын хуудсуудыг зурж, урж, хүчингүй болгодог нарийн туршлагтай. Энэ аргаа л хэрэглэх гээд байгаа нь тэр. Нам бус гэдэг нэрээр өөрийн үнэнч нөхдөө сонгуулийн хэсэгт бас оруулчихна.
Чухамдаа 2012 оны сонгуулиас өмнөх бүх сонгуульд МАН энэ аргаа тун чадамгай ашиглаж гялалзсан амжилт үзүүлэн үнэмлэхүй ялж байсан билээ. Үүнийгээ өнгөрөгч зууны өмнөх хагасын гар, сампин, хорын харандаа, дүүрэн хүснэгттэй цаастай хамт зүүдэлж байгаа нь энэ.
Шинжлэх ухаан техник хөгжсөн энэ нийгэм , цаг үед залуу хөгшингүй ийм юм ярьж байгаа улстай чинь одоо юу ярьж, яаж ойлголцдог байна аа та минь ээ. Гэсэн атлаа компьютер, гар утас, интернет сүлжээнд итгээд хэрэглээд байдаг........
Яахав харж л байя, маргааш МАН-ынхан бүгдээрээ гар тас, компьютер, тооны машинуудаа гадаа гаргаад шатаах нь уу, үгүй юу....
Харин сампин, харандаа цаас оруулж ирэн Сонгуулийн ерөнхий хороонд шахах луйварчин бол МАН-д захаас аваад л олдоно л доо.
Үүнийг бичигч өөрөө техникийн дэвшил гэдгийг ойлгодоггүй мал байна даа Хар хайрцаг хэмээх скайнер машинд өөрт ашигтай програм хийгээд АН санал луйвардах гээд байгааг эрх биш ойлгооч. Луйвар яаж хийдгийг АНУ-ын туршлага бэлхнээ харуулаад байна шүү дээ. Энэ тухай бараг бүх сайт дээр байна шүү дээ. Сэтгүүлч нэг зүүсэн худалдагдсан амьтан та ард түмний тархийн угаахаа боль
MAN shuud huuchin shigee luuvar hiih gej bn shuudee huuchin turshlagtai
Баллуураа мартчихсан байна шүү дээ их хэрэг болдогшдээ
maniihan garaar toolohodoo huruundaa mes zacal hiilgeed bal suulgaad sanaliin huudasiig huchingui bolgodog baisnaa martaa yu
АН хэдийг өгөв дөө. Луйварын цахим нүх чинь бөглөрч үхэх нь үү.ASSA a

Сонгуулийн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар, санал тоолох хар машины харшилтай УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ажил хаяж АН-ын бүлэг, Монгол Улсын төрийн хохироогоод сэтгэл нь бас л ханаагүй бололтой.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “...ямар ч байсан нийт тойргийн 50 орчим хувьд хяналтын тооллого хийнэ гэсэн тохиролцоонд хүрээд явж байна” гэжээ.

Гэтэл МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Хяналтын буюу гар тооллогыг 50 хувьд хийнэ гэдэг хангалтгүй. ...Харамсалтай нь, эрх баригч хүчний зүгээс хяналтын тооллогыг 50 хувьд л хийнэ, 100 хувьд хийнэ гэвэл Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг юмыг тулгаад байх шиг байна.
Хэрвээ УИХ 50 хувьд нь хяналтын тооллого хийнэ гэдэг дээр тогтвол нүглийн нүдийг гурилаар хуурч байгаатай л адил зүйл болно. Манай бусад улс төрийн намууд “Яагаад 100 хувь гараар тоолж болдоггүй юм бэ. Цаана нь 50 хувьд гар тооллого хийхгүй үлдээхээр луйвар хийчих магадлал байгаа юм биш үү” гэж үзэж байна” гэсэн байна.
Энэ хоёр ярианаас харахад хэд хэдэн зүйлийг огт ойлгохоо больж байна. УИХ дахь намын бүлгийн дарга нь нэг юм хэлээд сонгуулийн хуулиар тохиролцсон юм шиг ярьдаг, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нь огт өөр нэг юм хэлдэг ийм нам юм байна.
Нөгөөтэйгүүр улс төрийн аль ч намын дүрмэнд “тухайн намыг намын дарга нь төлөөлнө” гэсэн үг өгүүлбэр байдаг шиг санагдаад байх юм. Гэтэл монголд байгаа улс төрийн 21 намыг Ж.Мөнхбат гэдэг шүлэгч энэ нөхөр төлөөлдөг болсон юм уу, хаашаа юм.
Тэрээр “Манай бусад улс төрийн намууд “Яагаад 100 хувь гараар тоолж болдоггүй юм бэ. Цаана нь 50 хувьд гар тооллого хийхгүй үлдээхээр луйвар хийчих магадлал байгаа юм биш үү” гэж үзэж байна” хэмээн цовоо цолгиунаар бүр манай гэж байгаад хэлжээ. Эрх баригчдыг, монгол төрийг эсэргүүцэж байвал бусад намууд ч МАН-ынх болдог юм уу, хаашаа юм.
Ер нь МАН-ынхан сонгуулийн саналын хуудсыг гараар тоолох төдийгүй болбол бүр хүмүүсийг нэрсээр нь дуудаад хэнийг, аль намыг сонгох саналтай байгааг нь асуугаад сонгуулийн хэсгийн хүн саналын хуудсыг нь бөглөөд хайрцганд хийх санаатай юм байна.
1945 онд болсон тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгаар чинь иргэд өөрсдөө гарын үсгээ зурж, бичиг үсэг мэдэхгүй нь хурууныхаа хиюурыг дарж байсан юм шүү. МАН-ынхан бол энэ сонгуулиар санал өгөх хүнээс асууж байгаад саналын хуудсыг нь өөрийн намын гишүүн хүнээр бөглүүлэх нь л дээ.
Яахав сонгуулийн хэсгүүддээ баахан цаас харандаа, сампин, өөрийн намаас сонгуулийн хэсэгт ажиллаж байгаа боловсрол тааруу зарим гишүүддээ нэгдүгээр ангийн хүүхдийн хэрэглэдэг савх мод тараагаад өгчихье гэсэн санал гаргах гэж байгаа юм байна. Ингээд хүлээж авахгүй бол ажил хаях нь л дээ.

Үгүй ядахнаа үүний оронд сонгууль болохын өмнө хар машинуудаа нам намын төлөөлөл байж байгаад шалгаж, хяналтын санал хураая гэсэн санал гаргах ухаан энэ хүмүүст байдаггүй ээ.
Яахав, нэг тойрог хэсгийн машинд программ оруулаад ёстой бүгдээрээ тойрч зогсч байгаад санал хурааж үзээд, дараа нь хэн хэний төлөө хэрхэн санал өгснийг нь гар өргүүлж байгаад тулгаад үзчих нь монгол улсын хэмжээнд хоёр сая шахам саналын хуудсыг тоолохоос ямар байхав.
МАН-ынханд ганц л найдлага байгаа нь тодорхой. Сонгуулийн тойрог хэсгийн хороонд оруулсан өөрийн намын гишүүддээ харандаа үзэг бариулж байгаад эсрэг намынхаа нэр дэвшигчийн төлөө өгсөн саналын хуудсуудыг зурж, урж, хүчингүй болгодог нарийн туршлагтай. Энэ аргаа л хэрэглэх гээд байгаа нь тэр. Нам бус гэдэг нэрээр өөрийн үнэнч нөхдөө сонгуулийн хэсэгт бас оруулчихна.
Чухамдаа 2012 оны сонгуулиас өмнөх бүх сонгуульд МАН энэ аргаа тун чадамгай ашиглаж гялалзсан амжилт үзүүлэн үнэмлэхүй ялж байсан билээ. Үүнийгээ өнгөрөгч зууны өмнөх хагасын гар, сампин, хорын харандаа, дүүрэн хүснэгттэй цаастай хамт зүүдэлж байгаа нь энэ.
Шинжлэх ухаан техник хөгжсөн энэ нийгэм , цаг үед залуу хөгшингүй ийм юм ярьж байгаа улстай чинь одоо юу ярьж, яаж ойлголцдог байна аа та минь ээ. Гэсэн атлаа компьютер, гар утас, интернет сүлжээнд итгээд хэрэглээд байдаг........
Яахав харж л байя, маргааш МАН-ынхан бүгдээрээ гар тас, компьютер, тооны машинуудаа гадаа гаргаад шатаах нь уу, үгүй юу....
Харин сампин, харандаа цаас оруулж ирэн Сонгуулийн ерөнхий хороонд шахах луйварчин бол МАН-д захаас аваад л олдоно л доо.
0 Сэтгэгдэл
2015.12.25
2015.12.24
2015.12.23
2015.12.23
2015.12.22























