Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН дахиад л Засгийн газраар оролдож огцруулах нь уу

Өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд хандсан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Шинэ жилээр бид Засгийн газарт сюрприз барина” гэдгээ мэдэгдээд үүнийгээ  "Өнөөдөртөө багтаад мэдэгдэх болов уу” гэсэн байна.
Үүнийг дагалдаад  Төрийн ордонд “УИХ дахь МАН, МАХН-ын гишүүд нийлж, Засгийн газрыг огцруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэх болсон” гэсэн  явган яриа  тархаад  байгаа талаар тэнд ажилладаг сэтгүүлчид мэдээллээ.  Энэ талаар УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн О.Баасанхүү “Ордонд нисэж байгаа бор шувуу. Мэдэх юм алга. Наад мэдээлэл чинь үнэн бол сайн л хэрэг” гэсэн байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга Дубайд гарын үсэг зурсан Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийг Монголд хохиролтой болсон хэмээн үзэж, өнгөрсөн есдүгээр сараас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах гэж УИХ-ын гишүүдээс  гарын үсэг  цуглуулж эхэлсэн. Эл төслийг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн тоо 14-д хүрсэн ч зарим гишүүн татгалзсан юм.
Хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулах төсөл мэдүүлэхэд дэмжсэн 19 гишүүний гарын үсэг байх ёстой юм байна.
МАН 1996-2000 онд Монгол Улсын засгийн газрыг гурван удаа огцруулж, 2000 онд санасандаа хүрэн Төрийн эрхийг авч байсан билээ.
0 Сэтгэгдэл
БИ АРДЫН НАМЫГ ДЭМЖИНЭ. АРДЫН НАМ ЗАСГИЙН ЭРХМЙГ БАРЬЖ БАЙХАД ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛГҮЙ ЦАЛИН МААНЬ АМЬДРАЛД МИНЬ ХҮРЭЭД САЙХАН Л БАЙЛАА. ГЭТЭЛ ЭНЭ АРДЧИЛСАН НЭРТЭЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ТӨР ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРААД МОНГОЛ УЛСЫГ ӨРТЭЙ БОЛГООД, ЭДИЙН ЗАСГИЙГ ХЯМРААСАНААС БОЛЖ МИНИЙ ӨРХ ГЭРИЙН МААНЬ ЭДИЙН ЗАСАГТ ХЯМРАЛ НҮҮРЛЭЖ ЦАЛИН МААНЬ ХААНА Ч ХҮРЭХГҮЙ ЁСТОЙ ЭЛГЭЭРЭЭ ГАЗАР МӨЛХӨЖ ЭД ХОГШИЛОО ЛОМБАРДАНД ТАВЬЖ БӨӨН ӨР ЗЭЭЛТЭЙ БОЛООД ЗОВЖ ЯВНА. АРДЧИЛСАН НАМЫГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА.
МАН амжилт хүсье.
МОНГОЛ гэж энэ дэлхийд байхгүй, мөхсөн
ганц энэ ч биш Монголд ер нь ТӨР гэж байхгүй болсон шүү дээ.МОнгол гэж улс байхгүй. Сөнөсөн
Байгаа нэжтэй болохоос аль эрт ОГЦОРЧ ОНХОЛДОЖ унасан Засаг. Нэр хүндгүй худал ярьсан шийдвэр гаргах чадваргүй Ерөнхий худалч.
ганц энэ ч биш Монголд ер нь ТӨР гэж байхгүй болсон шүү дээ.МОнгол гэж улс байхгүй. Сөнөсөн
mori unasan tolgoigui hun. ooriin gesen bodol bhgui, hunii zangaagaar yavdag .
Тэндэрийн Бямбацогт зүгээр рамандаа байна шүү. Новш минь тэнэдр идсэн луйвар чинь мардагдаагүй байгаа шүү.
ок.Ер нь Монгол Улсын мөхөөх, сүйрүүлэх, ингэж байж албан тушаал, хаан ширээнд залрах гэсэн хэдэн хүний нэг чинь Бямбацогт шүү дээ
наадах чинь МУ-ын Ерөнхий сайдыг зүүдлээд өнөөгийн Засгийн газрыг огцруулах гээд байгаа хүн л дээ.
албан тушаал, эрх мэдэл олж улсын хөрөнгө завших гэсэн МАН-ын коммунистуудын ажил даа. Бямбацогт гэдэг чинь Ховдод луйварчин гэж зар болсон хүн
наадах чинь МУ-ын Ерөнхий сайдыг зүүдлээд өнөөгийн Засгийн газрыг огцруулах гээд байгаа хүн л дээ.
Хамгийн их уншсан