Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Т.Аюурсайхан ажлаа хүлээлгэн өгөв
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан өнөөдөр ажлаа хүлээлгэн өглөө.
Тэрбээр өөрийн хүслээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, Засгийн газар эцсийн шийдвэр гаргасан билээ. Энэ талаар тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан, “Олон түмний төлөөх энэ байгууллагад богинохон хугацаанд ажиллахдаа ихийг хийж бүтээхийн төлөө ажиллалаа. Хийх сэтгэл байвал боломж өөрөө урган гардаг учраас төсөв мөнгө хомс ч гэсэн олон ажлын ард гарлаа.
Иргэдийн гомдлын тоо, хохирлын хэмжээ улам нэмэгдэж байна. Зөрчлийг мөчир мөчрөөр нь тайравч улам их салаалж байгаа учраас зөрчлийг уг үндсээр нь таслах арга замыг эрэлхийлж ажиллалаа. Тоочвол олон ажил байгаа ч Монголын 3 сая хэрэглэгчиддээ өргөн барих хамгийн чухал ажил бол бүтэн жилийн турш хамт олноо манлайлан Европын холбооны “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн дэмжлэгтэйгээр боловсруулсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай шинэ хууль юм. Европын стандартыг жишиг болгож боловсруулсан уг хуульд хэрэглэгчийн эрх гэж чухам юу гэдгийг тодорхой болгож, түүнийг хэрхэн хамгаалахыг нарийвчлан зааж өгч, уг эрхийг зөрчвөл хатуу хариуцлага хүлээлгэж, хохирлыг бүрэн барагдуулахаар тусгасан юм. Хуулийн төсөл маань энэ жил батлагдана гэдэгт итгэлтэй байна. Шинээр томилогдсон дарга залуудаа энэ бүгдийг үргэлжлүүлэх, түүнчлэн шинээр олон ажил санаачлан хэрэгжүүлэх үйлсэд нь өндөр амжилтыг хүсье!” хэмээв.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан өнөөдөр ажлаа хүлээлгэн өглөө.Тэрбээр өөрийн хүслээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, Засгийн газар эцсийн шийдвэр гаргасан билээ. Энэ талаар тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан, “Олон түмний төлөөх энэ байгууллагад богинохон хугацаанд ажиллахдаа ихийг хийж бүтээхийн төлөө ажиллалаа. Хийх сэтгэл байвал боломж өөрөө урган гардаг учраас төсөв мөнгө хомс ч гэсэн олон ажлын ард гарлаа.

0 Сэтгэгдэл