Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг шийдлээ
ТОВЧ МЭДЭЭ:
- С.Мэндсайханыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар, С.Пүрэвийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гааль, татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.
- - Ц.Пүрэвдоржийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын, Д.Бэхбатыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гаалийн ерөнхий газрын дэд даргын, Н.Энхцогтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гаалийн ерөнхий газрын дэд даргын, Ц.Нанзаддоржийг Засгийн газрын тохируулагч агентлаг-Төрийн өмчийн хорооны даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө
- Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар ханган хяналт тавих үүрэгтэй зөвлөлийн бүрэлдэхүүн, хэрэгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
- Гаалийн ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй конторын зориулалттай барилгыг захиргааны хэргийн шүүхүүдийн нэгдсэн байрны зориулалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлд балансаас балансад шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болорт даалгав.
- Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.
- Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын санамж бичигт заасан үүргийг “Монгол Кувейтын судалгааны төв” төрийн бус байгууллагаар зохих гэрээний дагуу гүйцэтгүүлэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт зөвшөөрөв.
- Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг АНУ-аас Монгол Улсад буцаан олгохтой холбоотойгоор “Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын газар хооронд байгуулах өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээ”-нд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх, түүнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлд олголоо.
- Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар 2015 оны 12 дугаар сард БНХАУ-ын Жэнжоу хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 14 дүгээр хуралдаан ажиглагчаар оролцсон дүнгийн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцуулав. Хуралдааны мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад хэргийн сайдад даалгалаа.
- Засгийн газрын 2005 оны 245 дугаар тогтоолоор батлагдсан Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний дүнг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг хариуцагч Ц.Оюунбаатар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан орчноос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх, тандах, хянах тогтолцоог бэхжүүлэх, үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн салбарын хэмжээнд шийдвэрлэх асуудлаар төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Шадар сайд бөгөөд Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг хариуцагч Ц.Оюунбаатарт даалгав.
- Засгийн газрын хуралдааны 2015 оны нэгдсэн мэдээллийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Засгийн газрын хуралдаанаар 2016 онд хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх асуудлын төлөвлөгөөг 1 дүгээр сарын 20-ны дотор ирүүлэхийг гишүүдэд даалгалаа.
- 2015 оны 12 дугаар сарын 9-нд Улаанбаатарт, БНТУ-ын Анкара хотод 2015 оны 16-нд гарын үсэг зурсан “Цэргийн сургалтын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг тус тус баталлаа
- 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Брюссель хотод зохион байгуулагдсан Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны тухай XVI хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга С.Баярцогтод даалгалаа.

0 Сэтгэгдэл