Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Хүүхдийн мөнгө олгох асуудлыг эргэж харна
УИХ Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төлсийг өнгөрсөн арваннэгдүгээр сард баталсан. Ингэснээр хүүхэд бүрт олгодог байсан хүүхдийн мөнгийг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн ялгавартайгаар олгохоор болсон билээ. Тухайлбал, төсөвт 200 гаруй тэрбумыг суулгадаг байсан хүүхдийн мөнгийг эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан хассанаар энэ оны төсвийн жилд хүүхдийн мөнгө хэлбэ-рээр нийт 144 тэрбум төгрөг улсын төсвөөс гарахаар болсон. Энэ нь хүүхэд бүрт хүрэлцэхгүй учир 0-18 насны, өрхийн амьжиргааны 1-17 дугаар бүлгийн хүүхдүүд сар бүр 20 мянган төгрөг олгохоор байгаа юм.
Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрх асуудлаар Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг болоод УИХ-ын дарга З.Энхболдтой ярилцжээ. Тэд хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгохгүй байхаар ярилцсан байна. Ингэснээр төсөвт тодотгол хийх шаардлагатай болж байгаа бөгөөд дахин 60 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах юм. Энэ талаар Ерөнхийлөгч өөрийн фэйсбүүк хуудастаа “Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол Улсын бодлого юм” гэж бичжээ.
УИХ Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төлсийг өнгөрсөн арваннэгдүгээр сард баталсан. Ингэснээр хүүхэд бүрт олгодог байсан хүүхдийн мөнгийг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн ялгавартайгаар олгохоор болсон билээ. Тухайлбал, төсөвт 200 гаруй тэрбумыг суулгадаг байсан хүүхдийн мөнгийг эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан хассанаар энэ оны төсвийн жилд хүүхдийн мөнгө хэлбэ-рээр нийт 144 тэрбум төгрөг улсын төсвөөс гарахаар болсон. Энэ нь хүүхэд бүрт хүрэлцэхгүй учир 0-18 насны, өрхийн амьжиргааны 1-17 дугаар бүлгийн хүүхдүүд сар бүр 20 мянган төгрөг олгохоор байгаа юм. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрх асуудлаар Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг болоод УИХ-ын дарга З.Энхболдтой ярилцжээ. Тэд хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгохгүй байхаар ярилцсан байна. Ингэснээр төсөвт тодотгол хийх шаардлагатай болж байгаа бөгөөд дахин 60 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах юм. Энэ талаар Ерөнхийлөгч өөрийн фэйсбүүк хуудастаа “Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол Улсын бодлого юм” гэж бичжээ.
0 Сэтгэгдэл























