Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох тогтоолын төсөл өргөн барилаа

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын 113 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Хүүхдийн мөнгийг анх 2012 оноос олгож эхэлснээр орлого багатай айлын нэг сарын хэрэглээг залгуулж байсан бол дундаж орлоготой айл хүүхдийн мөнгөө хадгалуулж хуримтлал үүсгэдэг байсан юм.
Гэтэл оны өмнөхөн хүүхдийн мөнгийг ялгавартай буюу өрхийн амьжиргааны түвшний зөвхөн 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд олгохоор шийдвэрлэснээр 601.1 мянган хүүхэд буюу одоо хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдийн 58.2 хувь нь авч, өрхийн амьжиргааны түвшингийн 18-20 дугаар бүлэгт багтдаг өрхийн 128,795 хүүхэд болон амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаагүй өрхийн 297,475 хүүхэд буюу нийт 426.3 мянган хүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хүүхдийн мөнгө авахааргүй болоод байсан юм.
Иймд Монгол Улсын Их хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолын 2 дахь заалтын “1-17 дугаар бүлгийн” гэснийг хасч, 2 дахь заалтад уг тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр өөрчилсөн тогтоолын төслийг өргөн барьж байгаа юм.
Энэ тогтоолын төслийг УИХ баталбал Монгол Улсын 0-18 насны нэг сая 30 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах эрхтэй болох юм.
2016 оны улсын төсөвт хүүхдийн мөнгө олгоход зориулан 147 тэрбум төгрөг тусгасан нь энэ бүх хүүхдэд ирэх наймдугаар сар хүртэл 20 мянган төгрөг хэвийн олгоход хүрэлцэх аж. Харин наймдугаар сараас төсвийн тодотгол хийж үргэлжлүүлэн олгох боломжтой юм байна.

0 Сэтгэгдэл