Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн мөнгө олгох асуудлыг яаралтай хэлэлцэж шийднэ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, Хүний хөгжил сангаас Монгол Улсын Иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, өргөн мэдүүлэхээр тогтсон. Тэгвэл уг шийдвэр гарсны дараа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ уг тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.

Тогтоолын төсөлд “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их хурлын 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолын хоёр дахь заалтын “1-17 дугаар бүлгийн” гэснийг хасахаар тусгаж. Энэ оны төсөв хэлэлцэж байх үеэр зарим хэмнэлт хийхийн тулд шаардлагатай гэсэн айл өрхийн хүүхдүүдэд мөнгө олгохоор тогтсон. Ингээд Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийг 144 тэрбум төгрөгөөр баталж, өрхийн амьжиргааны түвшингийн 1-17 дугаар бүлгийн 0-18 насны хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгохоор шийдсэн билээ. Харин өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгохыг цуцлах боломжтойг УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай ярилцаж тохиорлцсоноо илэрхийлсэн.

Хүүхдийн мөнгийг энэ оны нэгдүгээр сараас эхэлж 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдүүдэд олгоход 601,1 мянган хүүхэд буюу 58,2 хувь нь авахаар тооцоо гараад байв. Эдгээрээс хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах магадлалыг 50 хувь гэж тооцоод 89,512 орчим өрхийн 108 мянга орчим хүүхдийг дахин үнэлгээ хийх ажилд Халамжийн сангаас 933,9 сая төгрөг зарцуулахаар байсан аж. Иймээс Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очих нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх үүднээс бүх бүлгийн өрхийн хүүхдүүдэд мөнгийг олгох шаардлагатай хэмээн үзсэн.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг яаралтай хэлэлцэх дэгээр өргөн бариад байгаа юм. Ингээд хүүхдийн мөнгө авах боломжгүй болоод байсан 426,3 мянган хүүхэд нэмж хамрагдахаар боллоо.
2 Сэтгэгдэл
бүгдээрээ сайн уу Та бөөрийг зөв эмнэлэгт хүргэхэд сонирхож байна уу? Санхүүгийн хямрал, сайн мэдээ, би ийм нөхцөл байдалд байсан Эмнэлэгийн эмнэлэгт танилцуулж буй найзтай уулзаж, би бөөрөө зарсан Учир нь сайн сайхан мөнгөний төлөө $ 180,000 амьдардаг учраас би амьдралдаа баяртай байна ядуурал бол өвчин, Хэрэв та сонирхож байгаа бол эмнэлэгт хандан [ fortis.hospital.in@gmail.com] нь зөвхөн ноцтой бөгөөд тэд маш их ашиг авчирдаг Бөөрний хандивлагчид тэдний и-мэйлийг санах хэрэгтэй fortis.hospital.in@gmail.com

Хамгийн их уншсан