Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын даргын орон тооны бус зөвлөхөөр Г.Байгалмааг томиллоо
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр захирамж гарган, Улсын Их Хурлын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Гочоосүрэнгийн Байгалмааг 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар томиллоо.

Г.Байгалмаа нь Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан юм. Түүнийг МоАХ-ны арын албыг тун чамбай залгуулж ирсэн гэдэг бөгөөд 2006-2012 он хүртэл МоАХ-ны Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Харин 2012 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон юм.

Товч намтар:

Төрсөн огноо: 1976

Гэр бүл: нөхөр, хүүгийн хамт амьдардаг

Мэргэжил: Олон улсын эрхзүйч

Зэрэг, цол: Төрийн удирдлагын магистр

Боловсрол эзэмшсэн байдал:

1994 онд Нийслэлийн 10 жилийн 38-р сургууль
1999 онд  Отгонтэнгэр их сургууль
2011 онд Нийгмийн ухааны  Либерти дээд сургууль

Ажлын туршлага:

2002-2006 ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газар ахлах байцаагч
2006 оноос одоог хүртэл МоАХ-ны Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга
Сонгуульт ажил:

МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн
Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн
Ардчилсан эмэгтэйчүүдийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
Гадаад хэл эзэмшсэн байдал: Англи, орос, герман
0 Сэтгэгдэл
ёо ёо, болиосой, энэ хүүхнийг. Жегко-гоос З.Энхболдод шилжив. Төрийн ажлыг ингэж төрлийнх болгодгоо болъё. МоАХ-д нэг хэсэг байсан. Төрийн ажилд удаагүй. Намтарыг нь харваас олигтой хүн биш байна. Элбэгдорж анх Батчимэг, Оюунгэрэл нарыг төрд оруулсан шиг Баттулга энэ хүүхнийг чирч, одоо З.Энболд дээш нь гаргах нь л дээ.
Хамгийн их уншсан