Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг шинэчиллээ
Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журмыг Засгийн газраас шинэчлэн баталлаа. Журмыг хэрэгжүүлж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар, хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон хууль тогтоомжийн дагуу гэрээний үндсэн дээр төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэгч нарт үүрэг болголоо.
Журмын шинэчилсэн найруулгад програм хангамжийн шинэчлэл, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах явцад гарч байгаа тулгамдсан харилцааг зохицуулах дараах гол гол өөрчлөлтүүдийг оруулжээ.
- Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл оруулах хэрэглэгчийн төрөл, тэдгээрийн эрх үүргийн талаар болон тайлагналыг тодорхой болгосон хоёр бүлэг шинээр нэмж оруулсан
- Цахим хуудсанд мэдээлэл тавих болсонтой холбоотой мэдээлэл тавих стандартыг өөрчилсөн
- Нийт мэдээллийн 11 мэдээллийг холбогдох програм хангамжаас татах нөхцөлийг бүрдүүлсэн
- Төсвийн хяналт хариуцлагыг дээшлүүлэх, санхүүгийн сахилга батыг сайжруулах хяналтын модуль, статистик мэдээллийг системээс гаргах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журмыг Засгийн газраас шинэчлэн баталлаа. Журмыг хэрэгжүүлж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар, хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон хууль тогтоомжийн дагуу гэрээний үндсэн дээр төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэгч нарт үүрэг болголоо.Журмын шинэчилсэн найруулгад програм хангамжийн шинэчлэл, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах явцад гарч байгаа тулгамдсан харилцааг зохицуулах дараах гол гол өөрчлөлтүүдийг оруулжээ.
- Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл оруулах хэрэглэгчийн төрөл, тэдгээрийн эрх үүргийн талаар болон тайлагналыг тодорхой болгосон хоёр бүлэг шинээр нэмж оруулсан
- Цахим хуудсанд мэдээлэл тавих болсонтой холбоотой мэдээлэл тавих стандартыг өөрчилсөн
- Нийт мэдээллийн 11 мэдээллийг холбогдох програм хангамжаас татах нөхцөлийг бүрдүүлсэн
- Төсвийн хяналт хариуцлагыг дээшлүүлэх, санхүүгийн сахилга батыг сайжруулах хяналтын модуль, статистик мэдээллийг системээс гаргах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
0 Сэтгэгдэл






















