Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ӨНӨӨДӨР: Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Хятад цэрэг армиа ХКН-ын удирдлага дор шинэчилж байна

Хятадын коммунист намын удирдлага Ардын чөлөөлөх армийн бүтцийг шинэчлэн зохион байгуулахыг БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ долоо хоногт тушаал болголоо гэж тус улсын БХЯ-ны сайтад мэдээлжээ.
Ардын чөлөөлөх армийн Жанжин штаб, Улс төрийн удирдах газар, Ар талын удирдах ерөнхий газар, Зэвсэгт хүчний удирдах газрын оронд 15 шинэ нэгж захиргааны удирдлага байгуулж ХКН-ын Төв хорооны Цэргийн төв зөвлөлийн бүтцэд ажиллуулах юм байна.
Улс орны цэрэг армийн хүчин чадлыг бэхжүүлэх, цэргийн шинэ старатегийг төгс боловсруулан, цэргийн хороодыг бүтцэд тавьсан зорилтыг чадварлагаар биелүүлэх хатуу сахилга, итгэл үнэмшилтэй болгох замаар армийн байлдааны хүчин чадлыг бэхжүүлэх хэрэгт коммунист намын удирдах ролийг хэлбэрэлтгүй нэмэгдүүлэхийн чухлыг БНХАУ-ын дарга онцолжээ.
Дэлхийн хоёрдугаар дайн, Японы түрэмгийлэгчдийн эсрэг дайнд хятадын ард түмний ялсны 70 жилийн ойн парадын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин Хятад улс цэргийн тоогоо 300 мняган хүнээр хорогдуулна гэж мэдэгдэж байсан.
Янз бүрийн мэдээллээр 2,3 сая хүнтэй Хятадын Ардын чөлөөлөх арми дэлхийн хамгийн том армид тооцогддог юм.

0 Сэтгэгдэл