Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ӨНӨӨДӨР: Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Сибирийн эрдэмтэд Монголд судалгаагаа сэргээнэ
Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын /ШУА СС/Новосибирскийн Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн /НАУЗХ/ эрдэмтэд Монголд 10 жил завсарласан ажлаа энэ оны долдугаар сард сэргээнэ.

Он цагийг тогтоох орчин үеийн аргаар Монголын баруун хойд нутагт байдаг хадны зураг нь урьд нь таамаглаж байснаас хамаагүй эртнийх болохыг тогтоожээ. “Монгол дахь хамгийн эртний хадны зургийг судлахад ирээдүй байна. Энэ нь 2.588 сая жилийн өмнө эхэлж, 11.7 мянган жилийн өмнө дууссан дөрөвдөгч галав Плейстоцены сүүл үед буюу 12-14 мянган жилийн өмнөх үед хамаарна. Энэ алдартай зургуудыг урьд нь судалж байсан, нэг их эртний бус, шинэ чулуун зэвсгийн үеийнх эсвэл хүрэл зэвсгийн үеийнх гэж таамаглаж байсан” гэж Оросын ШУА СС-ын НАУЗХ-гийн орлогч захирагч Вячеслав Молодин мэдээлжээ. Дээрх хадны зураг нь адуу, арслан заан эсвэл арслан зааныг санагдуулам дүрсүүдтэй. Оросын эрдэмтдээс гадна судалгаанд Монголын, бас Францын археологичид оролцож магадгүй.

0 Сэтгэгдэл