Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Б.Чимэдийн нэрэмжит шагналыг И.Дашням хүртлээ
Шинэ Үндсэн хуулийг баталсны ойг тохиолдуулан УИХ-ын дарга З.Энхболд төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавъяат хуульч Б.Чимэдийн  нэрэмжит Монгол Улсын Их хурлын 2016 оны нэрэмжит шагнал гардууллаа. Энэхүү шагналыг эрхзүйн тогтолцоо, эрхзүйн түүхийг хөгжүүлэхэд үнэ цэнэтэй цогц судалгаа шинжилгээ хийж Монгол Улсын төр эрхзүйн түүх тэргүүн, дэд боть бүтээл туувисан хуульзүйн шинжлэх ухааны доктор, профессор И.Дашням хүртсэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд "Шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн баярын мэнд хүргэе. Өнгөрсөн онд УИХ-ын даргын захирамжаар Г.Чимэдийн нэрэмжит шагналыг олгодог болж анхны шагналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хүртэж байсан. И.Дашням 1971 оноос өдийг хүртэл багшлах хугцаандаа 3000 гаруй эрдэм шинжилгээний бүтээл, 9000 гаруй хүний бакалавр, доктор, магистрын ажлыг удирдаж 20 гаруй Гавьяат хуульч, 30 гаруй эрдэмтэн судлаачийг "төрүүлсэн" байна" гэсэн юм.

Хуульзүйн шинжлэх ухааны доктор, профессор И.Дашням "Хайртай багшийнхаа даалгавраар 30 жилийн турш төр эрхзүйн түүхийг олон ботиор зохиож, одоо үндсэндээ бүрэн эмхэтгэлийн хэмжээнд ороод байна. Миний бүтээсэн Монгол Улсын төр эрхзүйн түүх бүтээлүүдийг Б.Чимэд багш маань уншаад "Энэхүү ботио амилуулахын тулд музей болго" гэсэн даалгавар өгсөн" гэлээ.
0 Сэтгэгдэл
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: incorvuz@mail.ru Утас:88671597
Хамгийн их уншсан