Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ӨНӨӨДӨР: Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
Устөрөгчийн бөмбөг бүтээгчдэд Ким Чен Ун өөрөө шагнал гардууллаа
mundag yumaa
мундаг юм аа, энэ залуу хүн энэ их гүрнийг гадны гадуурхал хавчилгын дундуур удирдаад болгоод л байна. манай тоодгорууд хэдэн арван "мундаг" дүр эсгэсэн хүмүүс нийлээд 3 сая хүнтэй монголыг удирдаж чадахгүй л байна даа хөөрхийс
Хүчирхэгжсэн удирдагчийн үг

БНАСАУ-ын нийслэл Пеньян дахь Солонгосын Хөдөлмөрийн намын байранд ус төрөгчийн бөмбөг бүтээсэн эрдэмтэн, ажилтнуудад шагнал гардуулах ёслол болж тус улсын удирдагч Ким Чен Ун өөрөө гардуулсан байна. Тус улс энэ сарын 6-нд ус төрөгчийн бөмбөгөө амжилттай туршсанаа албан ёсоор мэдээлсэн юм.
Удирдагч Ким Чен Ун шагнал гардуулах үеэрээ “БНАСАУ ус төрөгчийн бөмбөг амжилттай туршсанаараа цөмийн зэвсэгтэй тэргүүлэгч орны тоонд орлоо” гэж тэмдэглэсэн байна.
Солонгосын мэдээлийн ЦТАК агентлагийн мэдээлснээр бол БНАСАУ-ын эрдэмтэд, технологи нь АНУ-г газрын хөрснөөс арчихад бэлэн гэж удирдагч хэлжээ. Тэр бас энэ туршилт нь Солонгос, Ким Ир Сен, Ким Чен Ирийн хүч чадлыг харуулж, америкийн империалистууд болон тэдний хамтран зүтгэгчдийн зүрхэнд айдас хурууллаа” гэж хэлснийг агентлаг дамжуулсан байна.
Ким Чен Ун бас “АНУ тэргүүтэй империалистууд манай улсын тусгаар тогтнол руу халдвал хүссэн цагт, хүссэн орон зайд тэдний толгой дээр цохилт өгөхийн тулд БНАСАУ-ын цөмийн чадавхийг тооны хувьд ч чанарын хувьд ч бэхжүүлэх нь чухал байна” гэжээ.
Мөн үүнээс илүү хүчтэй устөрөгчийн бөмбөг турших замаар БНАСАУ-ын хүчин чадлыг дэлхий нийтэд таниулахыг уриалсан байна.
БНАСАУ-ын эсрэг эдийн засгийн хатуу хориг тавьж, цэргийн шахалт дарамт үзүүлж байгаа АНУ-ын буруугаар Солонгосын хойгийн байдал хурцдаж байна гэж Ким Чен Ун хэлснийг ЦТАК агентлаг иш татжээ.
Нэгдүгээр сарын 6-нд устөрөгчийн бөмбөг туршсаныхаа дараа нийтэлсэн БНАСАУ-ын Засгийн газрын мэдэгдэлд “Вашингтоны улстөрийн түрэмгий бодлогын улмаас Солонгосын хойг хэдийд ч цөмийн дайн эхлэхэд бэлэн халуун цэг боллоо” гэж тэмдэглэсэн юм.
Ийм ч учраас БНАСАУ “өөрийгөө, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах хууль ёсны эрхээ хэрэгжүүлэхэд ус төрөгчийн бөмбөг баталгаа болно” гэж баримт бичигт тусгасан байсан юм.

0 Сэтгэгдэл
2016.01.13
2016.01.13
2016.01.13