“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
“Үхэхдээ тавьсан үхэр буу” -С.Баярцогтыг онилов
Монгол улсыг худалдсаны чинь төлөө чиний толгойг тасдаж нохойд хаяж өгөх хэрэгтэй.пиздаааа
Баярцогт мэтийн эх орноо худалдсан урвагч нарын алж усигаж, хүйс тэмтрэх хэрэгтэй. Иймэрхүү пиздаануудыг эхлээд төрийг хохиролгүй болгож өвдөг сөхрүүлж уйчлал гуйлгаад дараа нь үр үндэсээр нь алж устага
бАЯРЦОГТ ОДОО БҮРЭН БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ИЙМ ХОГИЙН ШААРНУУД ТӨРД БАЙХААР ХЭН ТӨРД ИТГЭХ БИЛЭЭ ДЭЭ. ШОРОНД СУУНА ГЭЭД АЙГААД БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ. МЭДЭЭЖ НУУСАН ХААСАН НЬ ТОДОРХОЙ.
iim luivarchdiig songoj baiga irged yu bodoj songodog baina aa .mongol ulsiin irgen bi bishee geed baihad n songood l....ichdeggui har udmaaraa luivarchid..
зөв
Б.ШИРНЭН
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар ажлаа өгч, түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Батзандан тус хороог даргалахаар боллоо. УИХ-ын тухай хуульд 2012 оны парламентын сонгуулийн дараа өөрчлөлт оруулснаар Өргөдлийн байнгын хороо гэх бүтэц, бүрэлдэхүүн бий болж Р.Бурмаа, дараа нь О.Баасанхүү даргалж байсан юм.

Гэхдээ жилд дунджаар 40 гаруй мянган иргэнээс өргөдөл, гомдол хүлээж авдаг тус хороог О.Баасанхүү удирдсанаас хойш төр, иргэний хоорондын харилцааг зохицуулах, ирсэн гомдол саналын дагуу шийдвэр гаргуулах байнгын хороо байх нь зөв байжээ гэдгийг иргэд илүү мэдрэх болсон юм. Жишээ нь, өнгөрсөн онд тус байнгын хороо 48 мянга гаруй иргэнээс 1335 өргөдөл хүлээж авчээ. Нэгийг нь дурдвал, Дорнодод эзэн шахуу суусан “Петро чайна дачин тамсаг” компанийн газрын тосны олборлолттой холбоотой гомдлын дагуу хяналт шалгалт хийхийн сацуу, автозам тавина гээд 25 жилийн турш чихэн дээр цэцэг ургуулсан тус компаниар автозамын ажлыг нь эхлүүлж чадсан юм.
Харин түүнд хаяглагддаг хувь, хувьсгалын шинжтэй олон мянган шуудан дунд нийгмийн анхаарлыг татах хэд, хэдэн гомдол байгаа нь сүүлийн үед ихээр яригдах боллоо. С.Зоригийн аллагатай холбоотойгоор цагдан хоригдсон Д.Булганы ээж Байгальмаа охинтойгоо уулзах хүсэлтэй байгаагаа, Тост, тосонбумба орчмын байгаль хамгаалагчийн гэнэтийн үхлийн хэргийн явцыг олон нийтэд мэдээллүүлэх хүсэлт, сая ам.доллартай дансаа мартсан С.Баярцогтын хэргийг хэн ч яагаад санахгүй байгаа вэ, гэх зэрэг. Харин Өргөдлийн байнгын хороонд улсын нууцад хамаарч байгаа хэрэг хэрхсэнийг, байгаль хамгаалагч Лхагвасүмбэрэл яагаад нас барсныг, Монгол Улсын сайд сая ам.доллараа яасныг хэлүүлэх, шалгаж цагдах эрх байхгүй. Харин хууулийн хүрээнд прокурорын газарт иргэдийн өргөдөл, гомдлыг хавсарган хүргүүлээд байгаа юм. Гэхдээ ингэснээрээ дээрх дуулиант хэргүүдийг олны анхаарлын төвд байлгаж, ашиг сонирхол, эрх мэдэл шургалахаас ангид байлгаж чадаж буй нь давхар хяналт билээ.
Жишээ нь, өчигдөр өөрийгөө Монгол Улсын иргэн гэж тодотгохыг хүссэн Т.Бат-Эрдэнэ гэгч залуу цор ганцаараа суугаад хэвлэлийнхний өмнө ярив. “Хятадын Монгол гэдэг итгэл үнэмшилтэй, өөрийгөө Монгол хүн гэж боддоггүй С.Баярцогт Монгол төрийг удирдаж, иргэдийн татвараар бий болсон төсөв, байгалийн баялагийн хувь заяаг шийдэж байна. Би үүний эсрэг явна...” гэж хэлсэн юм. Тэрээр яг энэ шалтгаанаар Монгол Улсын сайд С.Баярцогтын хэргийг сэдрээж ч магадгүй гомдлоо Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгээр дамжуулан Монгол Улсын прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд хүргүүлээд байгаа билээ. Оффшор бүст байрлуулсан нэг сая ам.долларынхаа эх үүсвэрийг бүрэн тайлбарлаж дуусаагүй гэж үзсэн тул түүнийг өдгөө дахин шалгуулах хүсэлтээ гаргаж байгаа юм байна. Мөн парламентын сонгууль ойртсонтой ч холбоотой гэдгийг тэрээр нуусангүй. Учир нь, иргэдэд хариуцлага тооцох ганцхан зам байгаа нь сонгууль тул үүнийг ойртуулж, С.Баярцогтын мартагдсан сая ам.долларыг дахин сануулж байгаа нь энэ аж.
Үнэндээ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогт улсдаа татвар төлөхгүйн тулд нэг сая ам.долларыг оффшор бүст байрлуулж, Монгол Улс дахь хаяг нь Хятадынх гэх тодотголтой үйлдэгдсэн байсан нь бодит факт мөн. Үгүйсгэх ямар ч боломжгүй энэ байдалд тэрээр ёс зүйн хариуцлага хүлээж, УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа огцорсон ч ёс зүй нь нэг удаагийн албан тушаалтай тэнцээд дууссан нь өнөөдрийн хүрсэн түүний өндөрлөгөөс харагдах биз. Монголд ямар ч хариуцлага тооцох механизм байхгүй нь энэ. Үүнээс гадна, О.Баасанхүү Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Т.Бат-Эрдэнэ гэгчтэй адил үзэл бодолтой байсан. Тухайлбал, “С.Баярцогт УИХ-ын дэд даргаар ажиллаж байхдаа оффшор дансны хэрэгт холбогдож, хариуцлагаа хүлээн дэд даргаас огцорсон. Гэсэн ч удалгүй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайдаар томилогдон ажиллаж байгаа. Иймд нэгэнт хариуцлагаа хүлээсэн бол энэ чуулганы хугацаанд үргэлжлүүлэн хариуцлагаа хүлээж, Засгийн газрын сайдаас огцрох ёстой. Түүнчлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын үйл ажиллагааг УИХ-тай холбож, гүүр болж ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт тайлбар авахаар хүргүүлсэн олон арван албан бичиг, хүсэлтэд хангалттай хариулаагүй” гэж түүнийг огцруулах асуудал хөндөж байсан юм. Гэвч, өвөр түрүүндээ орсон гишүүдээс дэмжлэг аваагүй тул, оффшор данс ч, С.Баярцогт ч тэр өнөөдөр халуун сэдэв биш болсон. Гэвч, О.Баасанхүү Т.Бат-Эрдэнэ гэгчийн өргөдлийг “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр гаргаж ирсэн нь С.Баярцогтыг онилов. Хэдийн хаагдсан хэрэг хэмээн санаа амарч болох ч эхний ээлжинд прокурорын газраас “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогттой холбоотой асуудал шалгагдсан. Хяналт тавьсан прокурор нь шийдвэрээ гаргачихсан. Бид Бат-Эрдэнэ гэдэг хүний дурдсан асуудлаар болоод шинэ нөхцөл байдалтай холбоотой урд шалгагдсан асуудлыг дахин шалгаж болно. Үндэслэлтэй байвал хэргийг дахин сэргээнэ” гэж мэдэгдээд байгаа юм.
Уг нь бол нэгэнт оффшор данс нь илэрч, түүнийгээ хүлээн зөвшөөрч ёс зүйн хариуцлага хүлээсэн юм чинь О.Баасанхүүгийн хэлсэнчлэн “бүрэн эрхийн хугацаа дуусах хүртлээ” гэм зэмээ ухаарч болох талтай. Саяхан гэхэд л Японы төрийн өндөр албан тушаалтан өөрийн зурагтай дэвүүр тараасны төлөө албан тушаалаасаа огцорч, иргэдийнхээ өмнө нуруу бөхөлзөж уучлал гуйсан. Түүний өмнө авилга авсан албан тушуултан цурхиртал уйлж, ичсэн нүүрэндээ улс төрийн замналаа дуусгасан гээд ёс зүйн хэм хэмжээгээрээ иргэдийн өгсөн итгэлийг алдах ямар гутамшигтай байдгийг дэлхий дахинд жишээлсэн гээд бодит түүх, ёс зүйн хэмжээний тухай гашуун сургамжууд бий. Гэтэл манай улсад татвар төлөхгүйн тулд сая ам.доллараа гадаадад нууж, баригдаад тайлбарлахдаа “мартчихжээ” гэж хээв нэг хэлдэг хүн улам дээшилж, улсын сайд болдог гэдгийг бид бүгдээрээ харж байна. Хэдийгээр хүний нэг удаагийн алдаанаас болж насан туршид нь буруутгах туйлшрал байж болохгүй ч Хятадын Монгол гэсэн “шошготой”, татвар төлөхгүйн тулд сая ам.доллараа зүгээр л нуучихдаг хүнээр улсаа удирдан чиглүүлэх нь байж болох хамгийн сайн сонголт лав биш.
Гэтэл энэ бүхнийг сануулж, хариуцлага нэхэж, нийгэмд бухимдаж байгаа олон зуун залуусын төлөөлөл болсон Бат-Эрдэнэ мэтийн залуусыг бусдын гар хөл, сонгуулийн “шоучин” гэж харлуулах “жиргээ” санаатай бөгөөд санамсаргүйгээр олон бичигдэж байх шиг. Ядаж, яагаад төлсөн татварын мөнгө, түүнийг хэрхэн зарцуулсныг мэдэхийг хүсэх нь буруу болчихсон бэ гэдгийг няцааж чадахгүй мөртлөө, хийх ажилгүй новшоор нь дуудах нь хэвийн үзэлдэл мэт болж. Саяхан гэхэд л, хотын дарга Э.Бат-Үүл монголын твиттер хуудас хэрэглэгчдийг “хийх ажилгүй, тэнэг мангар” гэж хэлсэн үндэслэлээр шүүхэд дуудагдсан. Шүүхэд дуудсан залуу нь мөн л энэ нийгмийн болж бүтэхгүй зүйлсийг тэсвэрлэхээ байж, гэрээсээ гараад цэвэр агаар амьсгалж чадахгүйдээ бухимдаж явдаг нэгэн. Мөн түүнд эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандах эрх нь хуулиар олгогдсон байлаа. Тэр өөрийнх нь эрх зөрчигдсөн, хотын даргад тэнэг мангараараа дуудуулах ёсгүй гэж үзсэн тул шүүхэд хандсан, ердөө л энэ. Гэвч түүнийг нийгэм “хийх ажилгүй” гэж цоллосон нь хорт утаагаар амьсгалж, хотын даргад доромжлуулж, мөнгөө сайн нуусанд нь албан тушаал өгч, дөрвөн жилд нэг удаа татвараас чөлөөлдөг байдлыг улам л өөгшүүлж байгаа хэрэг. Ядаж тэд твиттер, фэйсбүүк сүлжээгээр зүс, нэрээ нуун бусдыг баалсангүй. С.Баярцогт буруугүй юм бол шударга шүүхээр шүүлгүүлээд өгөөч ээ гэдгийг л хүсэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
2016.01.17
2016.01.17
2016.01.16
2016.01.15
2016.01.15