“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Б.Ургамалцэцэг: Бүх ажлын төгсгөлд үлддэг бүсгүйчүүдээ дэмжинэ
АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны IV чуулган өнөөдөр эхэлж байна. 21 аймаг, есөн дүүрэгт салбар зөвлөлтэй энэ холбоо 98 мянга гаруй гишүүнтэй, намын бүх шатны шийдвэр гаргах түвшинд төлөөлөлтэй, эмэгтэйчүүдийн улс төрийн томоохон байгууллагад тооцогддог юм. Таван жилийн дараа болж байгаа тус холбооны хуралдаанаар АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог удирдах дараагийн хүнийг сонгох гэж байна. Өнөөдөр холбоог тэргүүлж байгаа УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн халааг авахаар 10 эмэгтэй өрсөлдөж байгаагийн нэг Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа Б.Ургамалцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны даргад олон хүн өрсөлдөж байна. Таны хувьд энэ холбоог тэргүүлэх юм бол ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
-Бид түүхэн хариуцлагатай үед эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох сонгуулийг явуулах гэж байна. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хууль өөрчлөгдчихсөн, үүнийг нь дагаад улс төрийн намын тухай хууль өөрчлөгдөх байх. Тэгэхээр шинэ нөхцөл байдал бүрдсэн үед сонгууль хийх гэж байна. Улс төрийн намын гол үйл ажиллагаа нь сонгуульд ялалт байгуулахад чиглэгдэж байдаг. Тэгэхээр энэ ажилд эмэгтэйчүүдийнхээ оролцоог зөв удирдаж чиглүүлнэ гэж бодож байна. Орон нутагт намын гишүүдтэйгээ ярилцахаас гадна тухайн нутгийн онцлогт тулгуурлан ямар ажил хийвэл илүү олон хүнийг хамарч чадах юм гэдэгт анхаарч ажиллана. Гэхдээ өмнө нь намын удирдлагуудаас “Энэ бодлогыг хэрэгжүүлээрэй” гэж хэлдэг байсан бол одоо намын гишүүд дэмжигчид, иргэдээсээ асуудаг болсон. Бид тэднээс “Юу хийвэл өгөөжтэй вэ” гэж асуудаг. Би энэ л зарчмыг баримталж ажиллана. Мөн нэг хүн, нэг хэсэг хүний хүч хол явдаггүй гэж боддог. Харин бүгдээрээ нийлбэл илүү хол явж, амжилтад хүрнэ. Ялангуяа улс төрийн намуудын сонгуульд ачааны хүндийг бүсгүйчүүд үүрдэг. Бүх ажлын төгсгөлд бүсгүйчүүд л үлддэг. Тэгэхээр би эмэгтэйчүүдээ дэмжинэ. Учир нь би намын жирийн гишүүн эмэгтэйгээс өөрийгөө олж хардаг. Ер нь олны хүч оломгүй далай. Хүмүүсийнхээ хүчийг зөв тэгш хуваарилж, юу хийлгэвэл тэр хүн илүү амжилт гаргаж чадах юм гэдгийг олж харж чадсан баг л амжилтад хүрнэ. Энэ зарчмаар л ажиллана.
-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны өнөөдрийг хүртэл явж ирсэн үйл ажиллагааг хэрхэн дүгнэдэг вэ?
-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо түүхэнд маш их гавьяа байгуулсан гэж би хэлнэ. Эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагааг даргаар нь дүгнэдэг. Энэ бол маш олон цэрэгтэй том баг юм. Манай эмэгтэйчүүд өнгөрсөн 25 жилийн хугацаанд онцгой үүрэг хүлээж, гавьяа байгуулсан. Энэ бол Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон мянга, мянган гишүүдийн гавьяа. Мэдээж уг байгууллагыг удирдаж байсан эмэгтэйчүүд зөв залж ирсэн учраас өнөөдөр ийм хүчтэй байгаа юм. Өнөөдөр манай намын эмэгтэйчүүд дуу хоолойгоо илэрхийлдэг, бодлогын түвшинд ажилладаг, орон нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллахаас гадна хариуцлагаа үүрээд явж чадаж байна. Хэрвээ би тэргүүнээр сонгогдвол уг байгууллагыг илүү сайн авч явахын тулд хичээнэ.

0 Сэтгэгдэл