Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
С.Одонтуяа, Б.Ургамалцэцэг хоёрын хэн нь Ардчилсан эмэгтэйчүүдийг хөтөлж явах вэ
Т.ЦЭЛМЭГ

Төрийн ордонд өчигдөр болсон Ардчилсан эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр дээд чуулганд нийслэл, орон нутгийн нийтдээ 800 орчим төлөөлөгч оролцлоо. Ардчилсан намын дарга З.Энхболд дээд чуулганд амжилт хүсээд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нь дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Сонгуулийн тухай хуульд УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж 30 хувьд хүргэснийг спикер онцлоод эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог намынхаа түвшинд ч хангаж ажиллахаа амласан. АН-ын гал голомт болсон тус холбооны шинэ тэргүүнтэй гар нийлж, хамтарч ажиллана гэдгээ З.Энхболд дарга мэдэгдэж цаашид ч хамтдаа хийж бүтээнэ хэмээсэн.

Засгийн эрх барьж Ардчилсан намын 2012 оноос хойш хэрэгжүүлж буй “Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлууд, бүтээн байгуулалтыг УИХ-ын гишүүн Р.Бурмаа, М.Батчимэг нар танилцуулав. “Ажилтай орлоготой монгол хүн”, “Эрүүл чийрэг монгол хүн” дэд хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлуудын талаар УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа мэдээлэл өгсөн. “Аюулгүй орчинтой монгол хүн”, “Эрдэм боловсролтой монгол хүн”, “Эрх чөлөөтэй монгол хүн” дэд хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлснийг УИХ-ын гишүүн М.Батчимэг сонордууллаа.

Ингээд Ардчилсан эмэгтэйчүүдийг дараагийн жилүүдэд хөтлөн явах “тулаанд” нийт 10 хүн нэрээ дэвшүүлж өрсөлдсөн учир тэд өөрсдийн ялгарах бодлого, зорилтоо танилцуулсан илтгэлээ тавив. Гэхдээ өрсөлдөөний талбараас зургаан нэр дэвшигч үзэгчдийн суудалд шилжихийн өмнө үгээ хэлж, захиас, зөвлөгөөгөө ч давхар дайж харагдлаа. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын даргын зөвлөх, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгалмаа, “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга, НИТХ-ын тэргүүлэгч Ц.Одонтунгалаг, “Найрамдал” төвийн захирал, Нийслэлийн АЭХ-ны тэргүүн Д.Оюунцэцэг, Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг нар эмэгтэйчүүддээ амжилт хүсээд, АЭХ-ны тэргүүнд өрсөлдөхгүй хэмээн нэрээ татсан юм.

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа, БШУ-ны дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга асан И.Нарантуяа, АЭХ-ны Хяналтын хорооны гишүүн Г.Хажидмаа нарын дунд гол өрсөлдөөн өрнөлөө. Ингээд 19:00 цагийн үед санал хураалтыг нууцаар явуулж, саналыг тоолов. Нэр дэвшигч 50+1 буюу ердийн олонхийн зарчмаар сонгогдсонд тооцогдох ёстой учир дахин санал хураасан юм. Нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүн С.Одонтуяа бусдаасаа олон санал авсан ч гэсэн дахин санал хурааж, тодруулахаар шийдсэн. Дахин санал хураалт УИХ-ын гишүүн С.Одонтуяа, БШУ-ны дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг нарын дунд болсон юм. Дугаар шилжих мөчид 20:30 цагт тооллогын дүн хараахан гараагүй байлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан