“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
УИХ-ын гишүүн гэдэг амар ажил болоод л......

УИХ-ын гишүүн шиг амар ажил энэ хорвоод цөөн бололтой. Саятар Өршөөлийн хуулиар суллагдсан нэгнээс ямар ажил эрхлэх бодолтой байна гэж асуухад “За даа ер нь УИХ-ын гишүүн л болдог юм уу даа. Хуулиас гадуур, ажил хийхгүй байсан ч цалингаа бүтэн авдаг гэнэ” гэж хариулсан байх юм.
Үүнээс үүдээд зарим хүн яагаад УИХ-ын гишүүн болох гээд үхэн хатан зүтгээд, булхай луйвар хийгээд ичих нүүрэндээ илэг наачихаад байдаг юм бол гэсэн чинь мань хүн ингэж тайлбарлаж байна аа.
Үнэхээр УИХ-ын гишүүн гэдэг ёстой амар ажил юмсанж. Харъя л даа.
-Ажилдаа ирсэн ч ирээгүй ч, хуралдаа суухгүй байсан ч цалингаа бүтэн авна. За бүр байг, ажилдаа нэг ч хоцрохгүй ирээд байлаа гэхэд юу ч ярихгүй, хэлэхгүй зүгээр суусаар дөрвөн жилийг үдэж болно.
-Уйдаад байвал хуралдаан дээр компьютер тоглоом тоглоод, твиттер бичээд, фейсбүүк хөтлөөд суусан ч болно.
-Нэгэнт л ажлаа хийхгүй байж цалин авч болдог юм чинь энэ хугацаандаа хувийн ажлаа амжуулаад байж болно
-Олонхи намын гишүүн бол зүгээр л зөвшөөрсөн товчлуур дарчихаад, цөөнхийн гишүүн бол олонхи, эрх баригчдын хийж байгаа бүхнийг шүүмжлээд, харлуулаад байхад ер нь болчихно доо.
-Гэмт хэрэг хийж байгаад л газар дээрээ гардуулчихгүй бол хуулийн хариуцлага хүлээхгүй. Ямар ч баримт нотолгоо байлаа гэсэн гүрийгээд л суучихна.
-За тэгээд хуулийнхан элдэв янзаар баримт энэ тэр гээд зүтгээд, яршиг удаад байвал “ангийнхан” маань нэг удаа авраад аваад үлдэнэ.
-Хэнийг ч юу ч гэж доромжилж, бас зодож нүдэж болно.
-Унаа машин, гар утас гээд бүхий л зардал төрөөс гарчихна
-“Дээр нь бас цалин өгдөг юм уу” гэдэг шиг ажлаа хийхгүй байсан ч тойрогтоо зарцуул гээд тэрбум тэрбумаар төгрөг өгнө. Юунд зарцуулсан нь нэг их сонин биш.
-Мэдээлэлд ойр байгаагаа ашиглаад энд тэндэхийн хувьчлал, хувцаа, тендер энэ тэрийг хамаад авчихаж болно.
-Энд тэндэхийн банкинд нуусан, хураасан хөрөнгө мөнгөө “Мартчихаж” гээд гүрийчихэд яах ч үгүй.
-“Би УИХ-ын гишүүн байна аа” гээд утасдах, албан бичиг илгээхэд хувийн барагтай ажил амжаад байна. Хамаатан садан, бүр нууц амрагаа ч гэсэн ямар нэг ажилтай болгочихно.
-Жилдээ хоёр гурван удаа чуулганы завсарлага гээд хэдэн сараар амарч, нутаг орноороо аялж зугаалж, нутгийн хэдэн хөгшинтэй гар зөрүүлж мэндлээд байж болно. Хийгээд байх ажилгүй зүгээр л зугаална
-Улсын зардлаар гадаадад зугаалаад байна.
-За тэгээд ямар ч боловсролтой хэн ч байлаа гэсэн дөрвөн жилийн хугацаанд Байнгын хорооны дарга, ахиад нэг алхвал сайдын албан тушаалд яавч нэг удаа суучихна.
-Ингээд бүрэн эрхийн хугацаа дууслаа гэхэд ямар ч байсан дэд сайд, агентлагийн дарга гээд нэг албан тушаалд лавтайяа тээглэнэ.
-Азхүү байвал нас хөгширсөн ч бай хамаагүй, нарийн бичгийн даргаа хоёр дахь эхнэрээ болгоод авчихна.
-УИХ-ын гишүүн болчихоор ичих нэрэлхэх юм алга болчихдог вм шиг билээ. Өчнөөн муухай булай хэрэг төвөгт нэр нь дурдагдаад байгаа хүн чинь тэнд “Ард түмэн...Монгол Улс...” гээд л цээжээ дэлдээд байдаг юм билээ.
-За тэгээд энд тэндээс олсон долсноо ангийнхан, намын нөхөдтэйгөө сайн хувааж, хишиг хүртээж байвал газардахгүй. ҮХЦ зэрэг хуулиас гадуур байж болох газар шингэчихээд “ажлаа үргэлжлүүлээд” луйвардаад сууж байхад хуулийнхан яах юм.
-За тэгээд ард түмэн гэж сайн хашгираад байвал энэ амар жимэр газар нас бартлаа суусан ч болно. Ордноос хүндэтгэлтэй оршуулуулна шүү дээ.....
Үнэхээр энэ бүхнийг сонсоод байхад хэлсэн бүрийнх нь ард манай УИХ-ын гишүүд хэд гурваараа байгаад байх шиг......Уншигч та тунгаа даа.

0 Сэтгэгдэл