“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Засгийг огцруулах нь хэнд, ямар ашигтай юм бэ
Uyangiig neg said bolgochoocgdee
Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Г.Уянга хууль тогтоох дээд байгууллагын тэргүүнд өргөн барьжээ. Өөртэй нь нийлээд 20 гишүүн гарын үсэг зурсан юм байх.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Энэ засгийн газрын эсрэг шуламтай ч нэгдэхэд бэлэн байна” гэж нэгэн хэвлэлд ярьсан байна. Тэр шулам нь Г.Уянга бололтой.
Гэтэл бас УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хэлснээсээ буцаж Ч.Сайханбилэгийн засгийн газрыг огцруулахаас татгалзсанаа зарласан байна. Энэ тухайгаа УИХ-ын даргад мэдэгдсэн албан бичиг нь Г.Уянгын өргөн барьсан тогтоолын төсөлтэй хамт очсон гэх.

Юутай ч сайндаа зургаан сарын дараа парламентын сонгууль болох гэж байхад хэсэг гишүүн Засгийн газрыг огцруулах сонирхолтой байгаа юм байна.
Цас зуд нүүрлэсэн, хөрөнгө мөнгөний гачаалтай, тэгээд ирэх зун олон улсын чухал хурал чуулган зохион байгуулна гээд дэлхий даяар зар цуу болчихсон байхад гүйцэтгэх засаглалаараа оролдох, халаа сэлгээ хийх сонирхолтой хүн бас байна аа... байна.
Энд МАН-ын гишүүн Су.Батболд, Ц.Дашдорж, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Д.Сарангэрэл, О.Содбилэг, А.Телейхан, Д.Хаянхярваа, Ж.Батсуурь нар байна.
Эдний хувьд бол энэ улс орны эрх ашиг, ард түмний аж амьдрал, улс орны олон улсын нэр хүнд огтхон ч падгүй. Ердөө л АН-ыг муухай харагдуулах, ард түмнийг улам ядууруулж модыг нь бариулах, эдийн засгийг сүйрүүлэх л чухал. Ингэж байж гэмээнэ сонгуулийн үеэр, үгүй ядахнаа цагаан сараар хөдөө орон нутагт ажиллаж дайлуулж цайлуулах зуураа өнөөгийн эрх баригчдыг муу хэлж гутаан доромжлох үгтэй болно гэж тооцоолж байгаа. Дахиад нэг алхвал энэ төрийн өнгөн дээр улс орон доройтож, ард түмэн үгүйрч байвал өөрсдөд нь боломж олдож ирэх сонгуулиар төрийн эрхийг авах л гэж байгаа нь тэр. Тэдний хувьд төрийн эрхийг авч, ард түмний татварын мөнгө, гадаадын зээл тусламжийг Ё.Отгонбаярынхаа дансаар шилжүүлж идэх нь л сонин байгаа.
Тэд үүнийхээ төлөө, Монгол Улсын төр, ард түмний эсрэг “Шуламтай ч нэгдэхэд бэлэн” гэдгээ Ц.Нямдоржоороо дамжуулаад хэдийнээ зарлачихаж.
Тэгээд ч МАН Засгийн газрыг олон дахин огцруулж, төрийн хямрал болгож байгаад сонгуульд ялж болдог юм байна гэдгийг 1996-2000 онд Н.Энхбаяр даргаасаа сурч авсан, “туршлагатай”. Дахин хэлэхэд улс орон, ард түмний эрх ашиг тэдэнд хамаагүй, ганцхан сонгуульд ялж, идэж уух мөнгөний захад хүрэх нь л сонин, чухал.
Энд бас МАН-ыг 15 жил эрх барьж мөнгөөр туйлахад сайд болж байгаагүй нэлээд хэдэн хүн байгаа нь сонин. Тэдний хувьд намын дарга нарынхаа, өнөөх газрын наймаачин М.Энхболдынхоо үгийг дуулгавартай дагаж, хор найруулалцаж байвал ирэх сонгуульд ялчихвал сайдын суудал юу магад хэмээн сэрүүн зүүдэлж яаран сандран гарын үсгээ зурсан нь тэр.
Тэгээд ч МАН-ынхны хувьд зүгээр л улс орон, энэ төрөөр тоглож өөрсдөдөө сонгуульд ялах замаа засах гэснээс биш яг тодорхой хэлээд байгаа үндэслэл бага.
За тэгээд Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нарын бие даагчид бас энд нэгдэн мутрын үсгээ хайрласан байна.
МАХН-аас Л.Цог, О.Баасанхүү нар, тэгээд Р.Амаржаргал нар байж. Мэдээж заргын бичиг санаачлагч Г.Уянга гишүүн өөрөө нэмэгдэхээр 20 болж байгаа нь энэ.
Энэ хүмүүсийн хувьд бас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газрыг огцруулах үндэслэл гэдэг.
Энд мөн л энэ төрийн өнгөн дээр сайдын суудалд залрах хувь тохиогоогүй хүмүүс байна.
За энэ хүмүүсийнхээр болъё гэж бодъё. Тэгээд яахав. Өнөөх Оюутолгойн гэрээг буцах уу, түүнийг нь хэн зөвшөөрөх юм.
Тэгээд шинэ засгийн газраа хэзээ бүрэлдүүлэх вэ. Энэ бол өнөөгийн энэ парламентын жишгээр явбал сонгуулаис наана амжина гэж байхгүй. Ичсэн нэрэндээ амждаг юм гэхэд сонгуулийн урд өдөр л шинэ Засгийн газраа бүрдүүлэх байх.
Эрх баригч АН Засгийн газраа бүрдүүлэх гээд хэдэн нэр дэвшүүлээд ирнэ, МАН-ынхан хориглоод хурлаа хаяад хувийн ажлаа хөөцөлдөөд алга болно. МАН-ынханд бол энэ улс орон эзэнгүй, сулдаа ганхан сүйрч, ард түмэн нь улам сульдаж доройтож байх нь л сонин.
МАН-ынхны хувьд олон улсын өнөөх том хурлын нь бэлтгэл, хаваржилт, хаврын тариалалт гээд бүхий л ажлыг сүйрүүлж, Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагаахыг л хүсч байгаа.
За яахав ингэсээр арай гэж нэг Засгийн газар бүрдүүлэхэд МАН-ынхан маргааш нь л бас дахиад огцруулах бичиг бариад гүйнэ.
Монголчууд уг нь гарман дээр морио сольдоггүй гэж ярьцгаадаг. УИХ-ын сонгууль хаяанд тулчихаад байхад энэ засгийн газрыг огцруулаад ч яах юм билээ.
Энд УИХ-ын дарга З.Энхболдоор хамаг ажлаа хийлгэчихээд хэлгүй Каролия царайлаад сууж байгаа Ч.Сайханбилэгийг өмөөрөх юм даан ч алга. Гэхдээ энэ дэмий гонзгойг хэнээр солих юм. Хэзээ дараагийн Засгийн газраа эмхлэх юм. Тэртэй тэргүй дүүрсэн юм, яана гэхэв энэ чигээрээ зүтгээд л нэг юм дуусгахаас биш. Яахав Ч.Сайханбилэгийн намтарт л “Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан” гэсэн ганц өгүүлбэр нэмэгдэнэ биз.

0 Сэтгэгдэл
зочин
Засаг огцрох нь монгол улсад ашигтай
2016.01.21
2016.01.21