Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ӨНӨӨДӨР: Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Оросууд сар луу хүн илгээхээ дахин таван жилээр хойшлууллаа

ОХУ сансрын нисэгчээ 2030 онд Сар луу илгээнэ, энэ хөлгийг 2016-2025 онд хэрэгжих Холбооны сансрын хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр барьж байгаа Дорнын сансрын буудлаас хөөргөнө гэж төлөвлөж байсан ч үүнийгээ дахиад таван жилээр хойшлуулж 2035 онд хөөргөхөөр болсноо сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Энэ талаар "Интерфакс-АВН" агентлаг мэдээллээ.
Холбооны сансрын хөтөлбөрт тусгаснаар бол хамгийн дээд ангиллын, хүнд тээгч пуужин бүтээхэд хоёр их наяд рубль хэрэгтэй, ингэвэл 2030 онд сансрын нисэгчтэй хөлөг хөөргөнө гэж өмнө нь мэдэгдэж байсан юм.
Харин Холбооны сансрын хөтөлбөрийн шинэ төслөөр бол энэ ажил 2035 онд дуусах гэнэ. ОХУ-ын өнөөгийн эдийн засаг, төсвийн нөхцөл байдал нь энэ хөлгийн хамгийн эхний буюу эргэж ирэх хэсгийг SpaceX компаниар 12,5 тэрбум рублиэр хийлгэх байснаасаа ч татгалзахад хүргээд байгаа юм гэж “Блокнот” хэвлэлд бичжээ.

0 Сэтгэгдэл