Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ҮЗХ хуралдах шаардлагагүй болжээ
Л.НОМИН

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 46 дугаар хурал өчигдөр зарлагдсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Төрийн ордны Их танхимд 17 цагт хуралдахаар тов тогтоосон боловч 19 цаг хүртэл гишүүдийн ирц бүрдэхийг хүлээж эцэстээ ийм шийдвэрт хүрчээ. Хаалттай хэмээн зарласан тус хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр тогтоод байж. Юуны өмнө өнгөрсөн жил явуулсан ротацийн сонгуулиар шинээр ҮЗХ-нд орж ирсэн гишүүдийг баталгаажуулах байсан юм. Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг батламжлах асуудал багтсан. Намынхаа дүрмийг шинэчлэх, сонгуулийн тойрог, мандат хуваарилах зэрэг цаг үеийн чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл ч байна.

Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсантай хол­боо­тойгоор ҮЗХ-ны хурлаар үүнийг хөндөж мэдэх байдал үүссэн бололтой. Учир нь, өчигдөр дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ, танхимд нь хэн хэн багтах зэрэг таамаг, таавар олон нийтийн сүлжээгээр багагүй явав. Тухайлбал, Ерөнхий сайдаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, зарим сайд танхимдаа үлдэж, УИХ-ын гишүүдээс 3-4 нэр дуулдаж эхэлсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн өгсөн мэдээллээр “АН-ын бүлэг Засгийн газраа огцруулахгүй гэдэг шийдвэрт 100 хувь хүрсэн” гэв. 

“УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдтэй ярилцаж энэ удаагийн ҮЗХ-ны хуралдааныг хойш­луулахаар боллоо. Учир нь Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг нэр бүхий гишүүд өргөн барьсан энэ үед АН дотоод асуудлаа хойш тавьж, Засгийн газраа авч үлдэх нь зөв гэж шийдлээ” хэмээн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлэл өгсөн.
Зарим эх сурвалжийн дурдсанаар энэ удаагийн ҮЗХ-г хуралдахыг эсэр­­гүүцэн “Нэг Ардчилал”, “Алтан­гадас”, МҮДН зэрэг фракц хуралдаа оролцохгүй байснаар ирц бүрдүүлээгүй гэсэн юм. Ямар ч байсан УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар танхимд ирц бүрдэхийг хүлээж хэсэг суув.  Хоёр цаг гаруйн хугацаа өнгөрөхөд 228 гишүүн цуглахаас ердөө 30 гаруй нь ирсэн байлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан