Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Цаг агаарын мэдээг иргэдэд тогтмол хүргэдэг болох үүрэг өгөв
“Шийдлийн цаг” уулзалтаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цаг агаарын мэдээг шинжлэх ухааны үндэстэй зөв гаргахын чухлыг сануулаад өвөлжилтийн байдлын талаар холбогдох албаны хүмүүстэй ярилцлаа.

“Өнгөрсөн жилийн хүйтний улирлын төлөвийн мэдээ олон жилийн дунджаас дулаан, цас ихтэй гэж гарсан. Гэсэн ч цас бага орсон. 2015 оны зуны улирлын төлөвийн мэдээний таарц 50 хувьд хүрээгүй. Олон улсын жишигт урт хугацааны төлөвийн мэдээнд маш болгоомжтой ханддаг. Мэдээний чанар, үнэн бодит байдлыг хангахын тулд богино хугацааны мэдээ гаргах, ийм мэдээг иргэдэд өгч байх нь чухал. Манай цаг уурчдын бэлтгэдэг долоо, арав хоногийн мэдээний таарц 90-ээс дээш хувьтай байдаг” гэж Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Д.Цогт-Очир Ерөнхий сайдад танилцууллаа.

Улсын хэмжээнд цаг уурын 316 өртөө ажилладаг. Үүний 150 орчим нь автомат, цаашид бүх өртөөг автомат болгох шаардлагатай аж. Зуншлагын байдал, малын тоо толгой, бэлчээрийн даац, хүйтний улирлын нөхцөл байдал зэрэг тоон үзүүлэлтийг нэгтгэсэн зудын эрсдэлийн зураг гаргажээ. Үүний дагуу хүн хүчээ төвлөрүүлж, өвс тэжээлийг татах зохион байгуулалтын ажлыг Онцгой байдлын ерөнхий газар хийж байна. Цаг уурын системийг шинэчлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг ЦУОШГ-ын дарга Ерөнхий сайдад хэлэв.

Эхний ээлжинд суурин радарын сүлжээ байгуулах, 316 станцаа автомат болгох, супер компьютерийн өргөтгөл хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмж авах зэрэг хөрөнгө оруулалтын нэгдсэн судалгаа тооцоо гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болгов. ОБЕГ-тай хамтарч өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын иргэдэд цаг агаарын мэдээ тогтмол хүргэх, мэдээ унших электрон самбарын тоог нэмэх зэрэг ажлыг зохион байгуулж ажиллахыг Д.Цогт-Очирт үүрэг болголоо. “Шийдлийн цаг” уулзалтын үеэр Ерөнхий сайдын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Шаравдоржийг томилсон юм. Энэ үеэр мэргэжлийн хяналтын салбарт томилгоо хийлгүйгээр үндсэн бүтцээрээ ажиллахыг үүрэг болгосон байна. Аж ахуйн нэгжийг хяналт, шалгалт нэрээр дарамталдаг байр сууриас татгалзаж, зөвлөгөө өгөх, туслах чиглэл барьж ажиллах ёстойг мөн захив. Шинээр нэвтэрсэн Шилэн хяналтын систем болох бүх хяналт шалгалт төлөвлөгөөтэй, удирдамжтай, гарсан үүрэг даалгаврыг иргэд, аж ахуйн нэгжид танилцуулдаг ажлыг МХЕГ удирдах аж. Мах болон арьс шир экспортлох ажлыг чирэгдэлгүй зохион байгуулж, үр дүнг Засгийн газарт танилцуулж ажиллах анхны даалгаврыг шинэхэн даргад үүрэг болгосон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан