Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Унгар Улсын Ерөнхий сайдын айлчлал үргэлжилж байна
Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны албан ёсны айлчлал үргэлжилж байна. Энэ нь тус улсаас манай улсад хийж буй Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордны “Баганат” танхимд зочноо угтан авлаа.
Хоёр улсын Ерөнхий сайд нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараагаар Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурлаа.
Хоёр улсын Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийлээ.
Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөөд аж ахуйн сайд нараас гадна 60 орчим гаруй компани, аж ахуйн нэгжийн 60 орчим бизнес төлөөлөгч ирсэн байна. Айлчлалын үеэр хоёр талын бизнес форум зохион байгуулна. Айлчлал маргааш өндөрлөнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл