Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээ илэн далангүй, найрсаг, дотно уур амьсгалд боллоо гэдгийг хоёр Ерөнхий сайд онцоллоо.

Монгол Улс, Унгар улс эртний түүхэн холбоотой. Хоёр орны хооронд далайд гарцгүй, нэгэн цагт социалист блокийн гишүүн байсан, ардчилсан, чөлөөт эдийн засгийн өөрчлөлтийг нэгэн цагт хийсэн зэрэг ижил төстэй зүйл олон байдаг.

Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа хамтын хүчин чармайлтаар өргөжин хөгжиж байна. Унгар улсын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд нар манай улсад айлчилсан төдийгүй Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод 2015 онд сэргээн нээсэн нь Унгарын Засгийн газар Монгол Улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэлцээний эхэнд тэмдэглэлээ.

Энэ оны долдугаар сард Монгол Улс АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна. Энэ уулзалтад урьсанд талархаж байгаагаа Ерөнхий сайд Виктор Орбан хэллээ.

Хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлага байна. Энэ хүрээнд Европын стандартад нийцсэн хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах нь хоёр талын ашиг сонирхолд нийцнэ. Өнөөдөр байгуулж буй Монгол Улсын Хөгжлийн банк, Унгар улсын ЭКСИМ банк хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг чухал ач холбогдолтой.  Хоёр орны хувийн хэвшил хоорондын хамтарсан төслүүдийг дэмжих, зээлийн шугам нээх, хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах боломжийг судалж үзэхийг Унгарын Ерөнхий сайдаас хүслээ.

2010 оноос яригдаж эхэлсэн Сонгино дахь “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газарт Унгар улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр иж бүрэн шинэчлэл хийх ажлын явцыг эрчимжүүлэх нь хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэхэд түлхэц болно. Энэ төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Унгарын талтай хамтарч хийх саналтай байна. Хоёр орны худалдааны нийт эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааг харилцан ашигтай хоёр урсгалтай болгоход анхаарч ажиллахыг хүсээд Унгарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхлоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илэрхийллээ.

Хоёр улсын Хөдөө аж ахуйн яам хооронд 2011 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт тусгагдсан ажлуудыг эрчимжүүлэх шаардлага байна. Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, технологи өндөр хөгжсөн Унгар улсын туршлагыг судлах, хамтран ажиллах сонирхлоо мөн илэрхийллээ.

Уул уурхайн салбарт хамтран ажиллаж ирсэн туршлага бий. Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын ховор металын эрэл хайгуулын судалгааны ажил, мөн 1:50000 масштабтай геологийн эрэл-зураглалын ажил зохион байгуулахад хамтран ажиллах боломжтой гэлээ.

Улаанбаатар, Будапешт хотуудын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Хоёр хот хамтран ажиллах гэрээ саяхан байгуулсан. Гэрээнд эко-автобус үйлдвэрлэл, ухаалаг бизнес болон үзвэр үйлчилгээний төв байгуулах, Туул голын үерийн менежмент, барилгын материал үйлдвэрлэл, хөдөө ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хоол хүнс боловсруулах үйлдвэр хамтран байгуулахаар тусгажээ.

Сонгино дахь Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн иж бүрэн шинэчлэлийг Унгарын санхүүжилтээр хийхээр болсны дагуу цаашид энэ бүсэд Унгар улстай хамтран мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах цогц комплекс бүхий дагуул хот байгуулах боломжтой талаар хоёр Ерөнхий сайд ярилцлаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн саналыг дэмжиж, хамтран ажиллах бүрэн боломжтой. Хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааг харилцан ашигтай болгоход анхаарч ажиллахаа Унгарын Ерөнхий сайд илэрхийллээ. Унгар улс усны нөөцийн судалгаа, гүний усны нөөц тогтоох, эм, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх туршлагатай. Эдгээр салбарт Монгол Улстай хамтран ажиллах боломж байгааг Унгарын Ерөнхий сайд хэллээ.

Унгар улсын тэтгэлгээр Монголын 400 оюутан тус улсад сурсны олонх нь анагаахын салбарт мэргэжил эзэмшсэн. Өнөөдөр 100 оюутан сурч байна, тэдний тоог 200-д хүргэх боломжтой гэж Унгарын Ерөнхий сайд хэлээд тэтгэлгийг хамтарч ажиллах эдгээр чиглэлээр суралцах оюутнуудад олгох нь зүйтэй гэсэн саналаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан. Энэ нөхрийн тухай Онцгой маанаг нэртэй ном хүртэл хэвлэгдсэн бөгөөд энэ номын хэсгээс Google дээр Онцгой маанаг гэж хайгаад уншиж болно
Хамгийн их уншсан