“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Сөрөг хүчин Сайханбилэгийн судсыг атгав уу
Б.БИЛГҮҮН
Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтарч байхдаа МАН-аас томилогдсон сайд нар нь кабинетын бодлого шийдвэрээ эсэргүүцэж, болж бүтэхгүй талаас нь сурталчилж явсан удаатай. Сангийн сайд асан Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд асан Д.Оюунхорол нар нь Архангай аймагт ажиллаж байхдаа танхимынхаа үйл ажиллагааг шүүмжилж байгаа баримт сэлт ч бий гэдгийг Б.Гарамгайбаатар гишүүн хэлж л байв. Үүнээс гадна, сонгуульт хугацааны тал нь өнгөрчихөөд байхад хамтарсан Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг бараг л “худлаа залчихсан” тул бүтэхгүй, болохгүй гээд нэг танхимд багтаж шингэхийг хүсэлгүй Засгаас хөөгдөж гарцгаасан. Тэгвэл өчигдөрхөн УИХ дахь бүлгээрээ ярилцаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах ёстой гэж үзсэн байна. Сурсан занг сураар боож болохгүй гэдэг шиг хаяагаа хадарч, хажуудахиа ёдордгоороо зартай МАН-ынхан Засгийн газар руу ээлжит чулуу нүүлгэж буй нь энэ. Гэхдээ УИХ-ын гишүүн Г.Уянгын тавилтаар эхэлсэн улс төрийн драм эцэстээ сөрөг хүчинд бэлэн хоол болж, бойкот тавих үндэслэл болох нь өнгөрсөн долоо хоногт бараг л ойлгомжтой болоод байсан юм. Харин одоо Ч.Сайханбилэгээр хоол халбагдуулахыг хүсч, улс орны амьдралыг зөнд нь хаяахаар шийдэв бололтой.
Угтаа УИХ-ын гишүүн Г.Уянга, О.Баасанхүү нарын 19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурж, УИХ-д санал оруулсан байгаа. Огцруулах гэж байгаа үндэслэл нь Оюутолгойн далд уурхайг ашиглах гэрээ хийсэнтэй холбоотой. Яг энэ үндэслэлээр нь Төрийн байгуулалтын байнгын хороо саналыг хэлэлцэж эхэлсэн. Цаашдаа УИХ ч гэсэн дээрх үндэслэлийг харгалзан үзэж шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл өчигдөр МАН-ынхан бүлгийн хурлаа өдрийн хугаст хийгээд Ч.Сайханбилэгийг огцруулах нь зөв юм байна гэсэн шийдвэрт хүрчихэж байгаа юм байна. Гэхдээ түүнийг огцруулах гээд байгаа үндэслэл нь тэс хөндлөн. Өчигдөр тус бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийхдээ “Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал өргөн баригдах үед гадаадаас 850 сая ам.долларын зээл авахаар хөөцөлдөж байгааг нь мэдсэн. Өмнөх өр зээлээ юунд, яаж зарцуулах, хэрхэн төлөхөө шийдэж чадаагүй байж дахин өр тавихаар ярьж байгаа нь хариуцлагагүй асуудал” зэргээр ярилаа. Гэхдээ өр, зээл хоёрын хооронд асар том ялгаа байгаа гэдгийг ипотек болоод элдэв янзын зээлтэй иргэн бүр л мэддэг. Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг ч энэ зааг ялгааг томлогдсон цагаасаа эрхлэн тайлбарлаж байгаа. Жишээ нь, өрийн тааз нэмэхээс аргагүйдсэн үед МАН-ынхан мөн л улс өрөнд баригдаж өтөнд идэгдлээ хэмээн түүнийг буруутгаж байсан. Тухайн үед Ч.Сайханбилэг “Юм хийхгүй суугаад л байвал өр улам өснө. Иймд аваад, өрөө удирдаад явъя. Та жижиг компанийн захирал байсан бол ямар нэг арга сүвэгчилнэ. Бодлогын болон үйл ажиллагааны өөрчлөлт хийх нь шал өөр асуудал. Хугацаандаа төлж чадахгүй бол л өр болно. Түүнээс бид зээлийн талаар ярьж байна. Засгийн газарт үйл ажиллагаа явуулах бололцоог нь олгооч” хэмээн хэдэнтээ тайлбарлаж байсан удаатай. Бас авчихаагүй, авахаар хөөцөлдөж байгаа гэх сэжмээр Засгийн газрын тэргүүнийг огцруулахаар боллоо гэж улс даяар мэдэгдэх нь үнэхээр улстөржилт шиг сонсогдохоос аргагүй.
Харин УИХ дахь “Шударга ёс” эвсэл болоод бие даагчид дээр нэмэгдэж долоовор хуруугаа хүндрүүлэхээр шийдсэн МАН-ынханд өөр зорилго байгаа ч байж магадгүй юм. Энэ нь сонгуулийн тойргийн мандатыг хуучнаар нь тогтоох асуудал. Өчигдөр мөн л тус бүлгийн дээрх асуудлыг хэлэлцээд дэмжихгүй гэдэг дээр санал нэгдсэн гэнэ. Гэтэл Улаанбаатар хот дахь сонгуулийн тойрог нь хүн амын төвлөрөлтэй холбоотой, энэ асуудлыг Улаанбаатар хотын удирдлага байсан үе, үеийн МАН-ынхан дэмжиж ирсэн байгаа юм. Жишээ нь, хотын дарга Э.Бат-Үүл “МАН хотын мандатыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа нь гайхал төрүүлж байна. Юу гэвэл, МАН-аас хотын даргаар ажиллаж байсан М.Энхболд, Г.Мөнхбаяр, Ц.Батбаяр гээд аль ч үеийн дарга нар “Манай нийслэлийн мандатыг нэмэгдүүлж өгөөч, иргэдийг бүрэн төлөөлж чадахгүй байна” гэж байсан. Гэтэл одоо гэнэтхэн “үгүй” гээд суучихаж байгаа нь ойлгогдохгүй юм. Ийм хоёр нүүртэй баймааргүй байна” гэсэн удаатай.
Үнэндээ 2008 онд 800 мянга орчим хүнтэй байсан Улаанбаатар хотод өнөөдөр 1.3 сая хүн амтай болчихсон нь маргаангүй үнэн. Харин 2008 оны буюу тухайн үеийн хүн амын тоонд суурилан мандатын тоог баталж байсан нь өнөөдөр ч мөрдөгдөж байгаа юм. Тэгэхээр үлдсэн 500 мянган хүнд төлөөллийн ардчиллын зарчим үйлчлэхгүй байна л гэсэн үг. Энэ байдлыг бас л МАН-ынхан өөрчлөх ёсгүй гэж үзэж байна. Тиймээс Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг дэмжихгүй гэвэл хотын мандатыг хуучнаар байлгах тохироо хийх байх гэсэн “бор шувуу” нисч эхлээд байгаа.
Ч.Сайхбилэгийн эсрэг кнопдох “долооврууд”
УИХ дахь “Шударга ёс” эвсэл
О.Баасанхүү
Г.Уянга
Л.Цог
Бие даагч
Х.Болорчулуун
Ц.Даваасүрэн
С.Ганбаатар
УИХ дахь МАН-ын бүлэг
Б.Бат-Эрдэнэ
Су.Батболд
Ж.Батсуурь
Ц.Дашдорж
Д.Лүндээжанцан
Ц.Нямдорж
Ё.Отгонбаяр
Д.Сарангэрэл
О.Содбилэг
А.Тлейхан
Д.Хаянхярваа
Ч.Хүрэлбаатар
Ж.Энхбаяр
Б.БИЛГҮҮНЧ.Сайханбилэгийн Засгийн газарт хамтарч байхдаа МАН-аас томилогдсон сайд нар нь кабинетын бодлого шийдвэрээ эсэргүүцэж, болж бүтэхгүй талаас нь сурталчилж явсан удаатай. Сангийн сайд асан Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд асан Д.Оюунхорол нар нь Архангай аймагт ажиллаж байхдаа танхимынхаа үйл ажиллагааг шүүмжилж байгаа баримт сэлт ч бий гэдгийг Б.Гарамгайбаатар гишүүн хэлж л байв. Үүнээс гадна, сонгуульт хугацааны тал нь өнгөрчихөөд байхад хамтарсан Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг бараг л “худлаа залчихсан” тул бүтэхгүй, болохгүй гээд нэг танхимд багтаж шингэхийг хүсэлгүй Засгаас хөөгдөж гарцгаасан. Тэгвэл өчигдөрхөн УИХ дахь бүлгээрээ ярилцаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах ёстой гэж үзсэн байна. Сурсан занг сураар боож болохгүй гэдэг шиг хаяагаа хадарч, хажуудахиа ёдордгоороо зартай МАН-ынхан Засгийн газар руу ээлжит чулуу нүүлгэж буй нь энэ. Гэхдээ УИХ-ын гишүүн Г.Уянгын тавилтаар эхэлсэн улс төрийн драм эцэстээ сөрөг хүчинд бэлэн хоол болж, бойкот тавих үндэслэл болох нь өнгөрсөн долоо хоногт бараг л ойлгомжтой болоод байсан юм. Харин одоо Ч.Сайханбилэгээр хоол халбагдуулахыг хүсч, улс орны амьдралыг зөнд нь хаяахаар шийдэв бололтой.
Угтаа УИХ-ын гишүүн Г.Уянга, О.Баасанхүү нарын 19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурж, УИХ-д санал оруулсан байгаа. Огцруулах гэж байгаа үндэслэл нь Оюутолгойн далд уурхайг ашиглах гэрээ хийсэнтэй холбоотой. Яг энэ үндэслэлээр нь Төрийн байгуулалтын байнгын хороо саналыг хэлэлцэж эхэлсэн. Цаашдаа УИХ ч гэсэн дээрх үндэслэлийг харгалзан үзэж шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл өчигдөр МАН-ынхан бүлгийн хурлаа өдрийн хугаст хийгээд Ч.Сайханбилэгийг огцруулах нь зөв юм байна гэсэн шийдвэрт хүрчихэж байгаа юм байна. Гэхдээ түүнийг огцруулах гээд байгаа үндэслэл нь тэс хөндлөн. Өчигдөр тус бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийхдээ “Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал өргөн баригдах үед гадаадаас 850 сая ам.долларын зээл авахаар хөөцөлдөж байгааг нь мэдсэн. Өмнөх өр зээлээ юунд, яаж зарцуулах, хэрхэн төлөхөө шийдэж чадаагүй байж дахин өр тавихаар ярьж байгаа нь хариуцлагагүй асуудал” зэргээр ярилаа. Гэхдээ өр, зээл хоёрын хооронд асар том ялгаа байгаа гэдгийг ипотек болоод элдэв янзын зээлтэй иргэн бүр л мэддэг. Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг ч энэ зааг ялгааг томлогдсон цагаасаа эрхлэн тайлбарлаж байгаа. Жишээ нь, өрийн тааз нэмэхээс аргагүйдсэн үед МАН-ынхан мөн л улс өрөнд баригдаж өтөнд идэгдлээ хэмээн түүнийг буруутгаж байсан. Тухайн үед Ч.Сайханбилэг “Юм хийхгүй суугаад л байвал өр улам өснө. Иймд аваад, өрөө удирдаад явъя. Та жижиг компанийн захирал байсан бол ямар нэг арга сүвэгчилнэ. Бодлогын болон үйл ажиллагааны өөрчлөлт хийх нь шал өөр асуудал. Хугацаандаа төлж чадахгүй бол л өр болно. Түүнээс бид зээлийн талаар ярьж байна. Засгийн газарт үйл ажиллагаа явуулах бололцоог нь олгооч” хэмээн хэдэнтээ тайлбарлаж байсан удаатай. Бас авчихаагүй, авахаар хөөцөлдөж байгаа гэх сэжмээр Засгийн газрын тэргүүнийг огцруулахаар боллоо гэж улс даяар мэдэгдэх нь үнэхээр улстөржилт шиг сонсогдохоос аргагүй.
Харин УИХ дахь “Шударга ёс” эвсэл болоод бие даагчид дээр нэмэгдэж долоовор хуруугаа хүндрүүлэхээр шийдсэн МАН-ынханд өөр зорилго байгаа ч байж магадгүй юм. Энэ нь сонгуулийн тойргийн мандатыг хуучнаар нь тогтоох асуудал. Өчигдөр мөн л тус бүлгийн дээрх асуудлыг хэлэлцээд дэмжихгүй гэдэг дээр санал нэгдсэн гэнэ. Гэтэл Улаанбаатар хот дахь сонгуулийн тойрог нь хүн амын төвлөрөлтэй холбоотой, энэ асуудлыг Улаанбаатар хотын удирдлага байсан үе, үеийн МАН-ынхан дэмжиж ирсэн байгаа юм. Жишээ нь, хотын дарга Э.Бат-Үүл “МАН хотын мандатыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа нь гайхал төрүүлж байна. Юу гэвэл, МАН-аас хотын даргаар ажиллаж байсан М.Энхболд, Г.Мөнхбаяр, Ц.Батбаяр гээд аль ч үеийн дарга нар “Манай нийслэлийн мандатыг нэмэгдүүлж өгөөч, иргэдийг бүрэн төлөөлж чадахгүй байна” гэж байсан. Гэтэл одоо гэнэтхэн “үгүй” гээд суучихаж байгаа нь ойлгогдохгүй юм. Ийм хоёр нүүртэй баймааргүй байна” гэсэн удаатай.
Үнэндээ 2008 онд 800 мянга орчим хүнтэй байсан Улаанбаатар хотод өнөөдөр 1.3 сая хүн амтай болчихсон нь маргаангүй үнэн. Харин 2008 оны буюу тухайн үеийн хүн амын тоонд суурилан мандатын тоог баталж байсан нь өнөөдөр ч мөрдөгдөж байгаа юм. Тэгэхээр үлдсэн 500 мянган хүнд төлөөллийн ардчиллын зарчим үйлчлэхгүй байна л гэсэн үг. Энэ байдлыг бас л МАН-ынхан өөрчлөх ёсгүй гэж үзэж байна. Тиймээс Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг дэмжихгүй гэвэл хотын мандатыг хуучнаар байлгах тохироо хийх байх гэсэн “бор шувуу” нисч эхлээд байгаа.
Ч.Сайхбилэгийн эсрэг кнопдох “долооврууд”
УИХ дахь “Шударга ёс” эвсэл
О.Баасанхүү
Г.Уянга
Л.Цог
Бие даагч
Х.Болорчулуун
Ц.Даваасүрэн
С.Ганбаатар
УИХ дахь МАН-ын бүлэг
Б.Бат-Эрдэнэ
Су.Батболд
Ж.Батсуурь
Ц.Дашдорж
Д.Лүндээжанцан
Ц.Нямдорж
Ё.Отгонбаяр
Д.Сарангэрэл
О.Содбилэг
А.Тлейхан
Д.Хаянхярваа
Ч.Хүрэлбаатар
Ж.Энхбаяр
0 Сэтгэгдэл
Иргэн
Бидний амьдрал хунд бхад засаг самраж яах гээв? МАН - заавал Уянгаа хорлогчын хормойд нуугдаж, додоожид хавчуулагдаж засаг самраад, Ард тумэндээ таалагдана гэж бодож дээ чааваас гэж.Эцэг ах нарын хайртай Нам иим болжээ.
2016.01.27






















