“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Парламент “Шуурхай” горимд шилжив
Л.НОМИН
УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлахад долоо хоногийн хугацаа үлдээд байгаа учир өчигдөр нэгдсэн хуралдаан зарлав. Нийтдээ 11 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд үдээс өмнө жагсаалтын эхний хоёр асуудлыг л хэлэлцэж амжсан. Ингээд үдээс хойш цаг сунган хуралдаж, зарим хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн юм.
2030 он хүртэлх хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхлэв
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг авч үзсэн. УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нарыг ажлын хэсэгт ажиллуулж, аль нэг улс төрийн хүчин ялахаас үл хамаарсан бодлоготой байхаар боловсруулсан гэж тайлбарлалаа. Харин зарим нэг тоо, төсөөллийг хэтэрхий бодит бус байна гэсэн шүүмжлэл цөөнгүй гарав. Тухайлбал, төсвийг 2030 оноос алдагдалгүй болгож, хуримтлалын сан үүсгэнэ, ДНБ-ий өсөлтийг дунджаар 6.6 хувь гэж үзэж. Ямар аргачлалаар бодсон, хэр зөв тооцоолол вэ. Нэг хүнд ногдох орлого 17 мянган ам.доллар гэдэг хэр бодитойг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан асуусан. Тооцоо хийж үзээд 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 30 мянган ам.долларт хүрэхээр гарч байсан. Урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан эдийн засгийн тооцооллуудыг олон улсын аргачлалаар гаргасан гэж ажлын хэсгийг төлөөлж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тайлбарлалаа. Ингээд уг тогтоолын төслийг хэлэлцэхээр болж Төрийн байгуулалтын байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Тариалангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганаар хураалгасан. Удаан хугацаанд яригдсан чухал хуулийн төсөл гэдгийг ажлын хэсгийн гишүүд тайлбарлаж, эрх зүйн шинэчлэл хийх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлж байлаа. Тариалангийн талбайд мал оруулсан бол торгох заалт байгааг хэрхэн хэн хянаж, хэрэгжүүлэхийг гишүүд асуусан. Мөн Халхголын чөлөөт бүсийн төслийн талаар мэдээлэл сонсох хүсэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэлж, хөдөө аж ахуйн чөлөөт бүсээр хөгжүүлсэн орнуудын туршлага мэдэхгүй учир тайлбарлахыг хүсэв.
Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж буй УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Тариалангийн талбайд ямар хохирол учруулсныг тооцох аргачлалыг газар тариалан хариуцсан, эдийн засгийн, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төр захиргааны байгууллага тогтоож, шийднэ. Манай улс 1,5 сая км.квадрат газар нутагтайгаас 150 сая га нь газар тариалангийн зориулалттай. Үүнээс 0,6 хувьд газар тариалан эрхлэх боломжтой. Гэхдээ 0,3 хувьд л газар тариалан эрхэлж байгаа. Тиймээс хөрсний асуудалд анхаарах ёстой тул газар тариалангийн асуудлыг цогцоор шийдэх шаардлага бий. Газар тариалангийн бодлогыг цаашдаа хатуу гараар авч явахгүй бол хүнсний болоод цаашлаад улс орны аюулгүй байдалд нөлөөлж мэдэхээр байгаа” гэлээ. Харин Халх гол чөлөөт бүсийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд хариулт өгөв. “Тариалангийн бүс хөдөө аж ахуйн чөлөөт бүс байж болно гэж хуулийн төсөлд заасан. Хамгийн сайн чөлөөт бүсийн жишээ бол махны экспорт хийж байгаа Бразиль улс. 1,5 сая га газрыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгож ашиглаж байгаа” гэлээ. Ингээд уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.
Хүний хөгжлийн санд хөрөнгө төвлөрүүлэхийг “Эрдэнэс Монгол” компани хариуцдаг болно
Хүний хөгжил санд хөрөнгө төвлөрүүлэх чиг үүргийг “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагаатай холбох хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь дараагийн асуудал байлаа. Тус сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиг үүргийг төрийн өмчийн “Эрдэнэс Монгол” компанид хариуцуулахын тулд Компанийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлага үүсчээ. Бүтэц болон хяналтын тогтолцоог Компанийн тухай хуулиар зохицуулах юм байна. Харин Засгийн газар хяналт тавин ажиллах аж. “Эрдэнэс Таван толгой” компанийн үнэ цэнийн судалгаа хийж байгааг Уул уурхайн сайд Р.Жигжид хэлээд нүүрсний үнэ унасан учраас хараахан гараагүй хэмээн тайлбарлалаа.
Хэлэлцэх асуудлын дараалалд багтсан дараагийн таван хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шуурхай шийдэв. Гишүүдээс ч асуулт цөөн гарсан тул намрын чуулганд төлөвлөсөн хуулийн төслүүдийн шуурхайлах горимоор ажиллаж эхлээд байгаа. Намрын чуулганыг хугацаанд нь завсарлуулаад Цагаан сарын дараа УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж магадгүй гэсэн мессэж Төрийн ордноо түгээд буй. Тиймээс энэ долоо хоногт УИХ-ын гишүүд нэлээд ачаалалтай ажиллах нь бололтой.
Л.НОМИНУИХ-ын намрын ээлжит чуулган завсарлахад долоо хоногийн хугацаа үлдээд байгаа учир өчигдөр нэгдсэн хуралдаан зарлав. Нийтдээ 11 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд үдээс өмнө жагсаалтын эхний хоёр асуудлыг л хэлэлцэж амжсан. Ингээд үдээс хойш цаг сунган хуралдаж, зарим хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн юм.

0 Сэтгэгдэл