Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Намыг удам дамжин эзэгнэх оролдлого
Монголын ууган улс төрийн хүчин МАН-ын дэргэдэх НАМОХ хуралдаж, бүтэцдээ өөрчлөлт оруулжээ. Харин намын дэргэдэх оюутны байгууллагын залуус ах нараасаа илүү улстөржиж, дарга цэргээ сонгох гэж нэлээд хөл болсон бололтой. Ингэсний учир нь оюутан залуусын энэхүү хуралдаанд ах нарын нөлөө орсон байж магадгүй учраас таагүй байдал үүсгэсэн байна. Хамгийн гол нь тус холбооны тэргүүн Д.Гантулга МАН-ын удирдлагуудыг эзгүйд, тэдэнтэй зөвлөлгүй, НАМОХ-ны Бага хурлыг ээлжит бусаар хуралдуулжээ. Түүнчлэн тус холбоо нь найман дэдтэй байсан бол дөрвөн дэдтэй болж, нэг дэдээр нь Сү.Батболдын хүү Б.Баттүшигийг сонгосон нь олны дургүйцлийг хүргэсэн аж.

Өнөөдөр улс төрийн намыг гэр бүлийн нам болгож ямар ч үзэл баримтлалгүй туйлшрах олигархи бүлэглэлийн гарт оруулаханхны тохироо ч байж мэднэ хэмээн хардаж буй. Уг нь НАМОХ-ны тэргүүн Д.Гантулгыг намын дэргэдэх оюутны байгууллага цааш дэвшин ажиллах боломжтой зөвзалуу хэмээн харж байсан нь ийнхүү талаар болж, олигархи хэмээн цоллуулдаг Сү.Батболдын хүүг олонхийн дэмжлэггүйгээр оруулж ирж байгаа нь цаашид Б.Баттүшиг гэх залууд оюутан залуусын байгууллагыг өгөх тохироо ч байж мэднэ хэмээн хардахад хүргэжээ. Шуудхан хэлэхэд Д.Гантулга Сү.Батболдтой ямар нэгэнтохироо хийсэн байж болохоор харагдаж байна. Тэр ч бүү хэл энэ байдал нь МАН-дүзэл санаагаа нэгтгэсэн олон мянган залууст таалагдсангүй. Нэгэн цагт авлигын загалмайлсан эцэг гэгдэх Н.Энхбаярын их улс төрд хөтлөн оруулж ирсэн Сү.Батболд өөрөө МАН-ыг нэгэнтээ толгойлж байсан хотын хэмээх фракцийн хүн. Тэрээр ийнхүү угсаа залгамжлах хүүгээ НАМОХ-ны дэд тэргүүнээр тавьсан нь хардлага дагуулж залуусын дунд хагарал үүсэх томоохон суурийг тавилаа. Яагаад гэхээр намыг гэрбүлийн мэт ойлгож олон мянган гишүүдийн итгэл үнэмшил дээр гишгилж байгаа нь залуучууд бүү хэл олонхи хүмүүсийн эгдүүцлийг төрүүллээ. Хамгийн гол нь Д.Гантулга гэгч нөхөр удирдлагууддаа мэдэгдэлгүй дур мэдэн хуралдаж, шинэчлэл нэрийн дор эрх ашгийн гэж болох хуралдаан хийсэн байна.

Улстөрийн намыг удам угсаагаараа эзэгнэх байдал нь улс эх орны байдалд ч таагүй нөлөөлөл үзүүлдгийг хаа хаанаа сайн мэдэх учраас олон мянган гишүүд бухимдалтай байгаа аж. Залуус өөрсдийн үзэл бодлыг уралдуулж өөрсдөө сонголтоо хийх ёстой байсан ч ийнхүү ахнарын нөлөөлөл орж ирсэн нь цаашид энэ байгууллагад ихээхэн хагарал бий болохыг харуулсан хэрэг биз ээ.

А.Гал
0 Сэтгэгдэл
Улс торд орохоос явдаг байнаа Зугээр л сайхан бизнес ээ хий гээд улс орондоо баялаг бутээгээд явж болдоггуй л юм бхдаа
СҮ.БАТБОЛД ГЭДЭГ ЛУЙВАРЧИНЫ ХҮҮ ЛУЙВАРЧИН Л БАЙГАА.МАН-ЫН ИРЭЭДҮЙ ЗАЛУУС АРДЧИЛАЛЫН ДАЙСНУУДЫН ҮР САД ТЭД Ч БАС АРДЧИЛАЛЫГ ДАРАХ ГЭХ БАЙХ ШҮҮ.
МАН-ын доройтол нь залуучуудыг сонгож чадахаа байсанд л байгаа юм. Хардаа Гончигдорж, Баярцогт, бусад хувьсгалчид бүгд энэ намынх. Одооч хэвээр явж байгаа юм бололтой.
Хамгийн их уншсан