Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татахыг дэмжлээ
УИХ-ын  Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэн, дэмжлээ. Түүнийг хүчин төгөлдөр болоогүй хуулийн заалт Үндсэн хуультай зөрчилдөж байгаа гэх иргэний гаргасан маргааныг хүлээн авсан нь хууль зөрчсөн үйлдэл  гэж Улсын дээд шүүхээс үзэж, эргүүлэн татах асуудлыг Байнгын хороонд оруулсан байна.

Тодруулбал, УИХ саяхан Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсан. Гэхдээ дээрх хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ёсчлоогүй, хориг тавих эсэхээ шийдээгүй, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлээгүй байхад иргэний гаргасан гомдлоор Цэцийн маргаан үүсгэсэн нь Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.

Дээрх асуудлыг Хуульзүйн байнгын хорооны 15 гишүүн хэлэлцсэн бөгөөд ес нь Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ. Гэхдээ МАН-ынхан энэ асуудалтай танилцаж амжаагүй тул завсарлага авахыг хүссэн юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр тогтоосон, эсвэл хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон бол түүнийг цэцийн гишүүнээс эргээлэн татах тухай цэцийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эргүүлэн татна гэж заасан байгаа. Мөн хүсэлтээ гаргасан, эрүүл мэндийн байдлаас, хууль зөрчсөн гэсэн гуравхан тохиолдолд л эргүүлэн татах ёстой” гэсэн юм. Тиймээс эхлээд хууль зөрчсөн гэдгийг нь тогтоож, дараа нь эргүүлэн татах асуудлыг ярилцах ёстой гэж үзэв.
Мөн Байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг гишүүдэд гурван өдрийн өмнө танилцуулсан байх дэгийг зөрчсөн, дараалалд байхгүй асуудлыг хүч түрэн оруулж ирсэн гэж МАН-ын бүлэг үзсэн юм. Энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан