Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Соннат Гхом: Раджив Гандийн нэрэмжит сургуулийг 6000 хүн төгсчээ
Энэтхэгийн Бүгд Найрамдах Улсын 67 жилийн баярыг тохиолдуулан Энэтхэгийн Элчин Сайд Ноён Сомнат Гхошийн хэлсэн үг

Энэтхэгийн Бүгд Найрамдах Улсын 67 дахь жилийг бидэнтэй хамт тэмдэглэж байгаа Та нартаа баярлалаа. 1950 оны энэ өдөр Энэтхэгийн Үндсэн Хуулийг баталсан юм.

-Энэтхэг Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг өнгөрсөн сард бид ёслон тэмдэглэсэн.  Энэтхэг бол Зүүн Блокийн орнууд дотроос Монгол улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс билээ. Энэ бол эхлээд бурхны шашинтай өнө эртний шашин, түүх, соёлын харилцаатайгаа,  дараа нь Монголчуудтай үндэс угсаа нэг Их Могултай  гарал үүсэл нэгтэйгээ  баталгаажуулсны илрэл юм.

-Тэмдэглэлт үйл явдлаар 2015 он дүүрэн байлаа. Энэтхэгийн Ерөнхий Сайд Шри Нарендра Модийг хүлээн авах сайхан завшаан Элчин сайдын яамны хувьд тохиолоо. Ерөнхий Сайдын хэмжээнд Монголд хийсэн анхны айлчлал байсан ба бид хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн харилцаа гэж тал талдаа үзэж байна. Энэ айлчлалын жил Монгол дахь ардчилсан шилжилтийн 25 жилийн ой давхар тохиосонд бид туйлын сэтгэл ханамжтай байна. Манай хоёр ардчилсан орны хоорондох хамтын ажиллагаа нь манай ард түмнүүд болон манай хөрш орнуудын энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэж үзэж байна.

-Эрхэмсэг хатагтай ноёд оо, Энэтхэг орон нь Монгол найз нөхөдтэйгээ манай хоёр орны хоорондын хамтын ажиллагааны бүхий л салбарт, тухайлбал, улс төрийн яриа хэлэлцээ, хоёр талын ба олон талын батлан хамгаалах болон аюулгүйн ажиллагаа, Монголын залуучуудад боловсрол олгох, дадлагажуулах сургалтууд, соёлын солилцоо, олон секторын эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэгт нягт хамтран ажиллахын төлөө Энэтхэг улс хүчин чармайлт гаргаж байна.  Далайн худалдаа ба дэд бүтэцгүй учраас  хязгаарлагдмал байгаа хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхийн төлөө бид байна. 

-“Нүүдэлчин Заан” хоёр талын жил бүр зохион байгуулагддаг хээрийн сургуулилтанд оролцох Энэтхэгийн армийн бие бүрэлдэхүүн энэ хавар Монголд хүрэлцэн ирэх гэж байна. Энэтхэгтэй нэгэн адил НҮБ-ийн энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцдогийг бид мэднэ. Хоёр талын хил хамгаалахын хамтын ажиллагаа сайн хөгжиж байна. Шинээр бий болж байгаа бэрхшээл сорилттой тэмцэхийн тулд батлан хамгаалах, аюулгүйн салбар дахь хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд гол ач холбогдол өгч байна.

-Монголын байгууллага, дэд бүтэц, хүний нөөцийн хөгжилд зориулж нэг тэрбум ам. долларын зөөлөн кредитийн шугам нээснээ Энэтхэгийн Ерөнхий Сайд зарласныг та бүгд мэдэж байгаа. Уг кредитыг үр дүнтэй даруй ашиглах нь түр хугацааны нөөцийн гачигдалтай тулгарч байгаа Монголын хөгжилд чухал ач холбогдолтой хэмээн бид үзэж байна.  2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр гэнэтийн хүндрэлээс сэргийлэх зорилгоор Энэтхэг улс нь Монголд 25 сая ам. долларын тогтворжилтын кредит олгосон билээ.

-Эрхэмсэг Хатагтай, Ноёд оо, хамгийн чухал бэлэг бол мэдлэг хэмээн уламжлалт хэлц үг Энэтхэгт бий. Монгол улстай бидний хамтын ажиллагаандаа  анхаарч ирсэн нэг чухал салбар бол боловсрол, дадлага олгох явдал юм.  Төлбөрийг нь бүрэн хариуцдаг их сургуулийн 50 тэтгэлэгийг жил бүр  Энэтхэгийн Засгийн Газар олгож байна. Янз бүрийн салбарт мэргэжлийн дадлага олгодог богино хугацааны 150 сургалтын тэтгэлэгийг жил бүр бас олгож ирлээ; энэхүү бүрэн санхүүжигддэг хөтөлбөрийн тоог жилд 200 болгож нэмсэн. Бид Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, Урлагийн Политехникийн коллежтэй олон жил хамтарч ирлээ. Энэ сургуулийг төгссөн нийт 6000 төгсөгчөөрөө бид бахархаж байдаг. Эдгээр төгсөгчид ажлын байраар бүрэн хангагдсан төдийгүй зарим нь өөрсдийн бизнесээ эрхэлж байна. 

-Атал Бихари Важпейн Мэдээллийн Технологи, Харилцаа, Аут Сорсингийн Шилдэг төвийн суурийг манай хоёр орны Ерөнхий Сайдууд 2015 оны 5-р сард тавьсан. Энэтхэгийн талаас гаргах 20 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэй энэхүү Төв нь Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуульд  чанарын өөрчлөлт авч ирэх ба уг төв жил бүр олон мянган Монголын оюутан за­лууст үйлчилгээ үзүүлэх болно.  Мэ­дээллийн технологиос аваад Буддизмын дээд боловсрол салбарт Монголын олон зуун лам нар байнга суралцаж мэдлэг шилжих процесс үргэлжилж байна.  Энэхүү уламжлал нь 2000 жилийн тэртээ эхэлсэн үйл ажиллагааны уламжлал бөгөөд Энэт­хэгээс лам нар газрын хол, саад бэрхшээл, таашгүй цаг агаа­рын бэрхшээлийг умартан Бурхан Буд­дагийн мэдээг хүргэж  ирсэн байдаг.

-Хатагтай, Ноёд оо, хөрөнгийн урсгал царцаагдсан санхүүгийн зээлийн эмзэг орчинд Энэтхэгийн эдийн засаг 2014-15 оны санхүүгийн жилд 7.35% өссөн ба 2015-2016 онд цаашид хурдтай өсөх дүр зурагтай байна. Өнөөдөр ихэнх судалгаагаар том орнуудын дунд Энэтхэгийн эдийн засаг хамгийн их хурдтай өсөж байна. Нийцтэй бодлого, засаг захиргааны шинэчлэл нь эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийг олон жилийн турш хадгалж хүмүүст ажлын байр олгож, амьдралын чанарыг улам дээшлүүлнэ гэж итгэж байна. Энэтхэгт орж ирсэн Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2014-15 онд 44 тэрбум ам доллар байв.  Санхүүгийн энэ жилд Энэтхэгийн ногоон салбар дахь хөрөнгө оруулалт бүх том эдийн засгуудынхаас илүү гарч тэргүүн эгнээнд орж ирлээ.

-Газар эзэмшиж өмчлөх, татварын хэм хэмжээ тогтоох, худалдаа, хөрөнгө оруулалтын гол гол асуудлуудыг шийдэх, үйлдвэрийн өргөжин тэлэлт зэрэг янз бүрийн үзэл санаа бүхий асуудлыг шийдэх хууль эрх зүйн өөрчлөлт хийх улс төрийн үйл ажиллагааг Энэтхэгийн Засгийн Газар санаачилсан. Ардчилсан оронд, ялангуяа, муж бүртээ сонгогдсон Засгийн Газартай ба Хууль тогтоох бүтэцтэй холбооны улсад дээрх шиг үйл ажиллагааг  хэрэгжүүлэх нь ардчилсан нэгдмэл үзэл бодолтой байх, урт хугацаанд нийгэм, байгаль орчны тогтвортой байх ёстой. Эрчим хүчний үйлдвэрлэл, тээвэрлэлт, хуваарилалт, банк, даатгал, тэтгэвэрийн сан, хөдөлгөөнт холбоо, төмөр зам, батлан хамгаалахын үйлдвэрлэл, эмнэлэгийн тоног төхөөрөмж болон бусад хоорондоо уялдаатай салбарт Засаг захиргааны өөрчлөлт нь дандаа их хэмжээний эерэг өөрчлөлтийг авчирлаа.

-Хөрөнгө оруулалт, ажлын байрыг хүмүүст хүргэн байгаль орчиндоо тогтвортой мэдээллийн технологийн хамгийн шилдэгийг ашигласан 100 Ухаалаг Хотыг бүх Энэтхэг даяар байгуулах төслийг манай Засгийн Газар хэрэгжүүлж байна. Сүүлийн 20 гаруй жилд манай үйлчилгээний салбарт олсон амжилттай дүйх үйлдвэрлэлийн секторыг сэргээн хөгжүүлэх “Энэтхэгт Бүтээе” хөтөлбөрт бидний анхаарал төвлөрч байна. Эдийн Засгийг үндсээр нь өөрчлөх хоёр өөр томоохон хөтөлбөр нь “Дижитал Энэтхэг” болон “Ур чадавхитай Энэтхэг” юм. Сүүлчийнх нь олон Энэтхэг залуучуудын чадавхийг бэхжүүлэхэд чиглэж байна.  “Даян Дэлхийн Нарны  Эвсэл”-ийг тэргүүлэгч орны хувьд Энэтхэг нь 2022 онд өөрийн энергийн хэрэгцээний 10 хувь, 2030 онд - 25 хувийг нарны энергээс хангах юм.

-Энэтхэгийн эдийн засгийн өсөлт нь өөрийн ард түмний төдийгүй дэлхийн эдийн засагт үр ашгаа өгч байна.  Энэ үүднээс,  Монгол улс их хэмжээний байгалийн баялагаа тогтвортой ашиглах нь эд бараа болон эрчим хүчний зах зээлийг тогтворжуулахад оруулж байгаа Монгол улсын өсөн нэмэгдэж буй нэмэр хандив бидэнд ч бас ач тусаа өгнө гэж харж байна. Өөрийн нэрд гарсан уул уурхайгаас гадна Монгол улс нь нар, салхи, аялал жуулчлал, малын ноос, мах боловсруулах чиглэлд чухал тоглогч байх бүрэн боломжтой юм. Монгол эдийн засаг эргэн сэргэж даян дэлхийн эдийн засагтай үлэмж их уялдаа холбоотой болохыг хүсэх байна. 

Өвлийн их хүйтнийг үл ажран Энэтхэгийн Бүгд Найрамдах Улсын баярыг бидэнтэй хамт тэмдэглэж байгаа Та бүхэндээ баярласнаа дахин илэрхийлье. Энэтхэг Монголын найрамдал урт наслах болтугай.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан