Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ӨНӨӨДӨР: Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
2008 оны Гүржийн дайны хэргийг Олон улсын шүүх мөрдөн шалгана
Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор 2008 оны зун Гүржид үүссэн дайны нөхцөл байдлыг мөрдөн шалгах боллоо гэж хэвллэлийн алба нь мэдээлснийг ТАСС агентлаг дамжууллаа.
“2008 оны долдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 10 хүртэл Гүрж болон Өмнөд Осетид болсон үйл явдлыг гэмт хэрэг хэмээн үзэж Олон улсын шүүх мөрдөн шалгахаар боллоо” гэж баримт бичигт тэмдэглэжээ.
Гүрж-Өмнөд Осетийн мөргөлдөөний явцад цэргийн гэмт хэрэг гарсан тухай гомдлыг оросын “Орос дахь эрхийн санаачилга” төслийн зүгээс 2015 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Олон улсын шүүхэд гаргасан юм. Энэ өргөдөлд Гүржийн тал цэргийн гэмт хэрэг өдүүлсэн гэж дурдсан юм байна.
Энэ төслийн хуульч Диана Костина “Өмнөд Осетийн талаас 18 номдол байгаа. Энэ мөргөлдөөний үеэр өөрийн төрөл төрөгсөд, ойрын 20 хүнийг амь алдсан гэж 18 хүн гомдол гаргасан” гэж мэдэгджээ.

2008 оны наймдугаар сарын 7ноос 8-нд шилжих шөнө Гүрж улс Өмнөд Осетийн эсрэгдайн эхлүүлж Цхинвал руу давшсан. Энд гудамжны тулалдаан болж оросын энхийг сахиулагчдын удирдлагын төвийг устгасан юм.
Дэлхийн улсууд “Таван өдрийн дайн” гэж нэрлэсэн энэ ажиллагааны үеэр мянга орчим хүн амь алдсан юм.
Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор 2008 оны зун Гүржид үүссэн дайны нөхцөл байдлыг мөрдөн шалгах боллоо гэж хэвллэлийн алба нь мэдээлснийг ТАСС агентлаг дамжууллаа. “2008 оны долдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 10 хүртэл Гүрж болон Өмнөд Осетид болсон үйл явдлыг гэмт хэрэг хэмээн үзэж Олон улсын шүүх мөрдөн шалгахаар боллоо” гэж баримт бичигт тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл