Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ӨНӨӨДӨР: Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Канад улс сүлд дууллынхаа үгийг өөрчилж магадгүй
Канад улс иргэдийн хүйсийн тэгш эрхийг хангах үүднээс өөрийн сүлд дууллынхаа зарим үгийг өөрчилж магадгүй байна. Үндэсний сүлд дууллынхаа үгийг өөрчлөх хуулийн төслийг Парламентад өргөн барьсан гэж Guardian сонин мэдээлжээ.
Хуулийн төслийг санаачилсан Либерал намын гишүүн Мориль Беланже “ Канад улсыг байгуулахын төлөө тэмцэж, ажиллаж ирсэн эмэгтэйчүүдийг бид дурдах учиртай” гэж хэлжээ.
Канадын төрийн дуулалд эх орондоо хайртай “бүх хөвгүүд” гэсэн үг байдаг нь эмэгтэйчүүдийг ялгаварласан хэрэг гэж хуулийн төсөл боловсруулагч үзээд энэ үгийг “бүх иргэд” гэж өөрчлөхөөр төсөлдөө тусгажээ.
Гэхдээ энэ нь Сүлд дууллын англи хувилбар дээр л мэдэгдэхээс биш франц эх дээрээ бол нэг их ялгаагүй, маргаан гараад байх зүйлгүй юм байна.
Канад улс иргэдийн хүйсийн тэгш эрхийг хангах үүднээс өөрийн сүлд дууллынхаа зарим үгийг өөрчилж магадгүй байна. Үндэсний сүлд дууллынхаа үгийг өөрчлөх хуулийн төслийг Парламентад өргөн барьсан гэж Guardian сонин мэдээлжээ. Хуулийн төслийг санаачилсан Либерал намын гишүүн Мориль Беланже “ Канад улсыг байгуулахын төлөө тэмцэж, ажиллаж ирсэн эмэгтэйчүүдийг бид дурдах учиртай” гэж хэлжээ.
Канадын төрийн дуулалд эх орондоо хайртай “бүх хөвгүүд” гэсэн үг байдаг нь эмэгтэйчүүдийг ялгаварласан хэрэг гэж хуулийн төсөл боловсруулагч үзээд энэ үгийг “бүх иргэд” гэж өөрчлөхөөр төсөлдөө тусгажээ.
Гэхдээ энэ нь Сүлд дууллын англи хувилбар дээр л мэдэгдэхээс биш франц эх дээрээ бол нэг их ялгаагүй, маргаан гараад байх зүйлгүй юм байна.
0 Сэтгэгдэл
























