Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Үндэсний аюулгүй байдлын тухай, Зэвсэгт хүчний тухай, Монгол Улсын батлан хамгаалах, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдэд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

- Байгалийн архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн дүнтэй холбогдуулан зарим арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

- Засгийн газрын 2016 оны тогтоолоор баталсан “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” болон “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар ханган хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор тус тус баталлаа.

- БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан-ы 2015 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайдад даалгав.

- 2016 онд энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн баг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг баталлаа.

- Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.  

- “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-аар орлогоо ил болгон шимтгэл төлсөн иргэд тэтгэврээ шинээр болон өөрчлөн тогтоолгохоор мэдүүлсэн баримт бичиг, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын үндэслэлийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу шалгаж, иргэдийн тэтгэврийг шинээр болон өөрчлөн тогтоох ажлыг энэ сарын эхний өдрөөс хэрэгжүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад даалгалаа.

- Импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан