Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
ИЗНН, МҮАН-тай нэгдэхээр Ардчилсан нам санал хүргүүллээ

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж, ИЗНН (Иргэний зориг-Ногоон нам) болон МҮАН (Монголын үндсэний ардчилсан нам)-уудад нэгдэх санал хүргүүлэхээр болсон байна. Энэ шийдвэрийн дагуу Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр ИЗНН-ын ЕНБД Б.Хүдэр-Янд нэгдэх саналаа гардуулан өглөө.

Тус саналд “Монгол Улсад ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг байгуулах үйл хэрэгт Иргэний зориг-Ногоон нам чухал үүрэг гүйцэтгэж, бодит хувь нэмэр оруулан ажиллаж байгаа ардчилсан үзэл баримтлал бүхий улс төрийн нам гэж Ардчилсан нам үнэлж, дүгнэдэг. Иргэний зориг-Ногоон нам нь Монгол Улсын Их Хурлын удаа дараагийн сонгуульд амжилттай оролцож, тус намын гишүүд Улсын Их Хурал болон Засгийн газарт гишүүнээр хамтран ажиллаж ирлээ. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнг үндэслэн Монгол Улсад хууль дээдэлсэн, ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэх, Монгол Улсын улс төр, нийгмийн ирээдүйн хөгжлийг хангах зорилгоор Иргэний зориг-Ногоон намыг Ардчилсан намд нэгдэн ажиллах саналыг хүргүүлж байна. Иймд Улс төрийн намын тухай хууль болон тус тусын намын дүрмийн хүрээнд ажлын хэсэг томилон хэлэлцээр хийхийг Ардчилсан намаас Иргэний Зориг-Ногоон намд санал болгож байна” гэжээ.
Иргэний Зориг-Ногоон Намын ЕНБД Б.Хүдэр-Ян энэ үеэр “Саналыг хүлээн авлаа. Манай хоёр нам олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн. Энэхүү албан саналыг бид намын дүрмийнхээ дагуу хэлэлцэж зохих шийдвэр гаргах болно” гэсэн байна.

Энэ өдөр бас АН-ын дарга З.Энхболд МҮАН-ын Д.Батцэрэгт мөн нэгдэх тухай саналаа гардуулж өгсөн байна.

0 Сэтгэгдэл